Биднийх байсан дурсамжууд /Ду...

Autorstwa Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... Więcej

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"

952 56 1
Autorstwa Kikuchi_Oyuka

"Гэртээ аюулгүй очсон уу?"

"Тийм ээ" *мессэж илгээх*

"Өнөөдөр хүргэж чадаагүйд уучлаарай. Гэнэт гэрт асуудал гараад. Ямар нэгэн юм болоогүй биз дээ?"

"Үгүй ээ , зүгээр." хэмээн би илгээгээд утсаа орон дээр тавин хувцсаа сольж эхлэхэд 20 секунд бололгүй утсанд минь мессэж ирэв.

"Яагаад надад тэгвэл тэгж их гэм хийчихсэн мэт санагдаад байна аa?
<(。_。)> "

Түүний мессэжийг уншихад л нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч ганцаархнаа солиотой мэт инээмээр санагдана.

Гэсэн ч сэтгэл хөдлөлөө барин хариу бичихын зуургүй түүнээс дахин мессэж ирлээ.

"Чи хаашаа явмаар байна? "

"Юу? " *илгээх*

"Чи хаашаа явмаар байгаагаа хэлчих тэгвэл бт чамайг авч явья :) "

"Чи яагаад намайг миний хүсч байгаа газарлуу хүргэнэ гэж? Бас би яагаад чамтай яьах ёстой гэж? " *илгээх*

"Гэмээ цайруулж байна. Чамайг гэрт чинь хүргэж өгөх бол миний үүрэг болсон. Тэглээч би чамтай зугаалж үзмээр байна. Зүгээр л хэлчих."

Үүнийг уншсаын дараа би хэсэг бодоход хүрэв.

Би хаашаа явмаар байгаа юм бэ? Энэ бүх хугацаанд миний явахыг хүсч байсан газар юу юм бол?

Толгойд бодлууд ар араасаа хөврөн орч ирэн би очиж үзэхийг хүссэн эсвэл дахин очимоор байсан бүх газруудыг нэгд нэгэнгүй бодсоны нэгэн үзүүлэлтэнд хүрэв.

Үүнийг санасан даруйдаа би түүнрүү

"Зуныг дахин мэдрэх газар" хэмээн бичив.

Яг миний бодож байсанчлан минут ч хүрэлгүй түүнээс мессэж дахин ирлээ.

"Болж байна. Тэгвэл энэ хагсайнд гэрийн чинь гадаа уулзья.Би унааг чи хоолыг бэлд. Окэе! Кристмасын баярын мэнд! :) "

Яагаад тэр дандаа инээж байгаа дүрс явуулаад байгаа юм бол оо.

Заза хагсайн өдөр уулзах болчихлоо. Гайхалтай. Кристмасын маргааш уулзах нь. Тэгэхээр .. кристмасын маргааш юм чинь би бэлэг өгөх ёстой билүү? Юу өгөх билээ? Эрэгтэй хүнд юу авдаг билээ?

Хаалга хэн нэгэн гэнэт тогших сонстож утаснаас хараагаа салган хаалгаруу харвал хаалга тогшсон гараа аваагүй наашаа харах аав зогсож байлаа.

-Хоолоо идэхгүй юмуу?

-Аан. Одоо идлээ.

-Заза .

Аав лифт дуудан буух шиг болоход би утсаа лооклоод хувцсаа солин доошоо буув.

-Май чиний дуртай хоол хэмээн ээж миний багаасаа л идэх дуртай гэдэг байсан lasagne-г урд минь тавилаа.

-Еээе хэмээн хэлэхдээ би алгаа ташин баярлаж байгаа мэт дүр үзүүлэхэд ээжийн инээх нь сонстов.

Зул сарын модны дор тавьсан бэлэгс ил зуухны дээр тавьсан чимэглэл оймс гэх зэрэг нь сэтгэл санаа улам дээрдүүлэх шиг.

-Тэгээд жолооч юу гэж байна? Би хоол халбагдангаа урд минь телевизорлуу харах ааваас асуулаа.

-Утсаа аваагүй.

-Ямар нэгэн юм тохиолдсон юм байхдаа? Зүгээр л байдаг байгаадаа хэмээн санаан зовсон ээж үргэлжлүүлэн ааваас асуухад

-Би мэдэхгүй байна аа. Дараа залгаж үзье хэмээн тоосон шинжгүй хэлэв.

Хүйтэн зүрхт хүмүүс юмаа.

Бид хоолоо идэж дуустал дахин үг дугарсангүй урдах хоолоо идсээр бидний нэг ширээнд суух мөч өндөрлөв.

-Хоол сайхан байлаа. Баярлалаа хэмээн би ширээнээс босонгоо ээжид хандан хэлээд тавгаа аваачин угаахад ээж аав хоёрын бие биентэйгээ шивнэлдэх нь ард сонстов.

Гэсэн ч би тэдний ярианд анхаарал хандуулалгүй өрөөлүүгээ шууд чигээр яван энэ эрчээрээ даалгавраа хийхийг хүссэн ч толгойд 'хурдхан уулзах юмсан. Юу өгөх вэ ?'
гэх бодлууд эргэлдсээр байсанд энэ чигээрээ яван унтлаа.

---------------------------------------------

Би харанхуйд уйлж байв.

Юунаас айж эсвэл юунаас болж уйлж байгаагаа мэдэхгүй. Зүгээр л нүдээ даран энэ харанхуй анир чимээгүйд уйлж байлаа.

Ямар ч шалтгаангүй.

Гэтэл гэнэт ардаас гэрэл цацрах мэдрэмж төрөв. Дулаахан хэрнээ тод гэрэл.

Би арагшаагаа аажуухан эргэн харахад миний үргэлж л харахыг хүсдэг байсан хүн надруу тэр нэг сайхан дулаахан инээмсэглэлээрээ угтан зогсож байлаа.

Би түүнийг харсан даруйдаа өндийн босч урд минь гэрэл цацруулан зогсох хүнрүү аажуухнаар алхан ойртов. Харин тэр минь өөдөөс минь инээн харж байлаа.

-Сайн уу би инээмсэглэн түүнд тайвнаар хэллээ.

-Чи болгоомжтой байх хэрэгтэй. Түүний хоолойны өнгө нэг л өөр сонсогдов. Тэрээр инээн хэлж байсан ч түүний инээд хуурамч гэдэг нь харагдлаа.

Магадгүй түүний хоолойг хэдэн сар сонсоогүй болохоор тэгж байгаа юм болов уу гэж бодох ч тэрээр надад нэг юм сануулах гэж байгаа аястай харагдлаа.

-Юу?

Крисын нүүрний хувирал хүйтэн болон хувирч түүний цаанаас гэрэлтэж байсан гэрэл бага багаар унтарч байлаа.

-Чи хүн бүрээс болгоомжтой байх хэрэгтэй Тина. Үгүй бол би чамайг хамгаалж чадахгүй.

-Юу яриад байгаа юм бэ Крис? Хэнээс болгоомжлох гэж?

Би гайхсан аятай түүнээс асуухад энэ удаа жинхэнээсээ урд минь зогсох Крисын цаана ассан дулаахан гэрэл унтарч , хүйтэн хөндий байдал мэдрэгдэхэд Крис ч мөн адил харанхуйд уусан алга болж байлаа.

Крисын нүүр бие гээд бүх зүйлийг тэр харанхуй манан мэт зүйл эзлэн дарахын өмнө Крис хүйтэн хөндий хоосон мэт аясаар

-Ойр байгаа бүх хүнээсээ хэмээлээ.

Түүнийг яг үгээ хэлж дуусгахад түүнийг харанхуй нөмрөн авч би зүүднээсээ цочин сэрэв.

Хөнжил минь газар унаж би дэрээ дэрлэлгүй орныхоо гол хэсэгт хэвтсэн байлаа. Яг л даарсан хүн мэт.

Цонхоор тусах гэрэл өрөөг минь гэрэлтүүлж өрөөгөө чимэглэсэн чимэглэлүүд минь бүх айдсыг минь даран авлаа. Учир нь энэ өдөр бол Зул сарын баяр.

Би баяртай байх ёстой хэмээн өөртөө захин хэлэх ч нүүр дүүрэн инээмсэглэл өнөөдөр нүүрэндээ тодруулж чадахгүй мэт санагдлаа.

Орноосоо өндийн босч яг тэр хэвэндээ нойл руу алхан орч үс гэзэг нүүр ам гээд бүх юмаа янзлан буцаад өрөөрүүгээ орон хувцсаа солин өмсөв.

Ороо хурааж ямар нэгэн юмаа цэгцлэх гэж цагаа үрэлгүй шууд л доошоо шатаар гүйн буухад намайг ажсан ээж аав инээмсэглэж

"Зул сарын мэнд " хэмээн бараг л зэрэг шахуу хэллээ.

-Баярлалаа. Та хоёрт ч гэсэн .

Ээж ширээн дээр өчигдөр бэлдсэн идэх уух юмаа тависнаа

-Бэлгээ задалцгаая хэмээн догдолсон байртай хэлээд хормогчоо бээлийтээгээ хамт тайлан ширээн дээр тавиад зул сарын модны дор байх түм буман бэлэгрүү алхалан очив.

Тэгээд бэлгэн дээр байх нэрсийг харахад ээжийн нүүрэнд баярын инээмсэглэл тодорсон байлаа.

Би буйдангийн урд хивсэн дээр сууж ээжрүү харахад ээж миний нэртэй бэлэг олсон бололтой надруу гартаа барих бэлгээ сунгаад

Чинийх хэмээн инээмсэглэн цаагуураа л нэг тайвнаар хэлээд нөгөө гараа аавруу сунган
Май чинийх гэлээ.

Би бэлгийг аван харахад яг квадрат хэлбэрийн хайрцгийг бор ногоон цаасаар бүрхсэн байв. Дээр нь жижигхэн цаасан дээр Кристина хэмээн бичсэн байх ба хэнээс гэдгийг нь харвал Авга эгч Доналда хэмээсэн байлаа.

Энд манай авга эгч нагац ах зэргийн бэлгүүд байна гэж би санасангүй. Би шууд л хайрцгийг уран онгойлгоход арьсны өнгөтэй гэмээр Прадагийн түрийвч байлаа.

-Хөөх . Би бэлгийг харсан даруйдаа уулга алдан хайрцагнаас гарган ээж аавд харууллаа.

-Пөөх . Авга эгчийн чинь бэлэг үү?

Аав гайхсан мэт аятай хэлэх гэж оролдсон ч гайхсан өнгө төрх нэг л сонсогдсонгүй.

-Тийм ээ гайхалтай биш гэж үү? Би анх удаа авга эгчээс түрийвч авч байна гэж би хэлэхдээ өмнө нь авга эгчээс авч байсан инээдтэй ч гэмээр бэлэгнүүдээ бодлоо.

-Хөөх зангиа хэмээн аав бэлгээ задлан дотроос нь юм авангаа хэлэхэд одоо л түүний хоолойд баярласан мэт өнгө сонстов.

Ээж ч наашаа дахин өөр бэлэг сарвайн өгч бид хэд 30 минутжингаа бэлгүүд задлан үзлээ.

Энэ жил би бас гайгүй бэлгүүдтэй болов. Түрийвч, ороолт , цамц , цаг , гоёл чимэглэл гэх мэтийн.

-За май хоолоо ид хэмээн ээж тавгуудыг ширээн дээр хуваарилан тавингаа хэлэхэд би өвдгөн дээрээ тавьсан бүх бэлгээ газарт нь орхиод явж ширээн дээр суун юмаа идэж эхлэв.

Хоолоо идэж бэлгээ задалснаар бидний гэртээ хийх зул сар өнгөрсөн мэт санагдав.

-Чи явж найзуудтайгаа кино үзээч.

Аав гэнэт хэлэхэд телевизорлуу хоосон харцаар ширтэх миний ухаан сэргэн

-Одоо юу?

-Тийм ээ. Өнөөдөр кинотеатр ажиллаж байгаа шүү дээ.

-Гэхдээ надад үзэх найз байхгүй шүү дээ.

-Байгаа биз дээ. Нөгөө хэн билээ? Жэксон билүү Жэй.. Жэй тэй нэг найз чинь байдаг даа?

Би хөмсгөө зангидан миний одоо амнаас гарах гэж байгаа хүн биш байгаасай хэмээн хүслээ.

-Жэйк уу?

-Аан. Тийм. Жэйк билүү? Мартчихаж. Тэр найзтайгаа явж уулзалдаа. Та гурав.... хоёр их сайн найз байсан биз дээ?

Би нэг хөмгөө өргөн аавруу хараад

-Байсан хэмээн хэлэхэд аав

-Яагаад байсан гэж? Чи найзтайгаа уулзахгүй байгаа юмуу? Яагаад вэ? Та хоёр дандаа хамт байдаг байсан би-....

-Зүгээр л байсан гээд ойлгочих тэгэх үү аав?

-Үгүй ээ би яахаараа тэгэж ойлгох ёстой юм? Жоохон ойлгомжтой-...

Би аавын нуршаа баахан үгсийг дахин тасалдуулж

-Заза би уулзья уулзья яг одоо би яриад , тэгээд гарлаа баяртай!.

Би цагдаад гараа өргөж байгаа мэт хальт өргөн аавд хариулаад өрөөрүүгээ хэлсэн ёсоороо явлаа.

Одоо яана аа? Жэйкрүү би юу гэж л залгаад байж байхав дээ?!?

Өрөөндөө ороод би өмд цамц өмсөөд жижигхэн цүнхэнд яг л гадуур гарах гэж байгаа аятай түрийвч утас зэргээ хийгээд доошоо дахин буув.

Аав намайг бууж ирэнгүүт сонингийнхаа цаагуур харснаа

-Ашгүй ярьчихав уу? Найзтайгаа битгий муудалцаарай! Сайхан хөгжилдөөрэй хэмээн бага зэргийн өндөр дуугаар захин хэлэхэд би күртикээ гуталтайгаа өмсөх зуураа

-Та намайг зул сарын баяраар яагаад гар гэж хөөгөөд байгаа учрыг чинь би ойлгож чадах болов уу даа ? хэмээн эргүүлэн хариулаад гарч одлоо.

--------------------------------------------

Би энд ер нь юу л хийгээд байна даа гэх бодол гудамжаар хоосон харцаар газар ширтэн алхах миний сэтгэлд орж ирэв.

Би күртикний халаасандаа гараа хийж тайвнаар удахгүй хаагдах гэж байгаа дэлгүүрүүдийн урдуур газар ширтэн алхаж байх нь хэн ч харсан хаягдсан хүн мэт харагдхыг мэдэж байлаа.

Маш гүнзгий санаа алдан хаана явж байгаагаа харвал Кисс паб гэх нэгэн пабны өмнө ирсэн байв.

Юу вэ? Би хаана байна аа?

Би амандаа чимээгүй шивнээд ойр хавиа харвал миний нүдэнд төсөөлж ч байгаагүй зүйл үзэгдлээ.

Пабны ард талын том хогийн савны цаана үйлчлэгч мэтийн хувцастай хог барьсан Бианка Киүн харагдах нь тэр.

Би түүнийг мөн эсэхийг шалгахын тулд түүнрүү хэсэг ширтэж байтал Бианка Киүн намайг өөрөө олоод харах нь тэр.

Тэрээр намайг харсан даруйдаа гартаа барьж байсан хогоо газар унагаагаад цаашаагаа сандарсан маягтайгаар харж зогсоход нь би түүнрүү ойртон очиод

-Бианка юу?

Намайг түүнээс ингэж асуухад цаашаагаа харан зогсох Бианка наашаа аажуухан эргэж харлаа.

Түүнийг наашаа бүтэн эргэн харахад би түүнээс

-Чи энд ажилдаг юмуу?

-Чи харахгүй байна уу?
Бианка уурласан гэмээр аястай хариулав.

-Би чамайг харсан болохоор л асууж байна. Чи энд ажилдаг юмуу? Сурагчид хичээлийн гадуур цагийн ажил хийхийг хориглодог.

Би түүнд яг нэг хэвийнээр хариулан хэлэхэд Бианкагийн нүүрний хувирал нь секундын дотор өөрчлөгдөж надруу тэрээр гүйж ирэн гарнаас минь атган аваад

-Хэн нэгэнд хэлээд үзээрэй! Вилорд! Хэрвээ хэлвэл би чамайг гэрэл харж чаддаггүй болгож хаяна шүү гэх сүрдүүлгийн үгүүд түүний амнаас урсан гарч эхлэв.

Би түүний үгийг чимээгүй гэгч нь сонсоод түрүүн л нэг

-Угаасаа хүссэн хүсээгүй би тэр гэрлийг чинь үзэхээ болиод удаж байна.

Бианка гайхан харснаа

-Юу гэнэ ээ? Тэгэхээр чи миний нууцыг хүмүүсд хэлэх гээд байгаа юмуу?

-Яг тэгж ч хэлэхгээгүй л дээ

-Тэгвэл чи юуг эж хэлэх гээд байгаа юм ! хэмээн Бианка уурласан өнгөтэй асуув.

Би хэсэг түүнрүү ширтсэнээ

-Надад хүний нууцыг тараагаад байх угаасаа хүсэл ч байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдхэв би хэнд ч хэлж ч магадгүй шүү дээ. Тийм биз дээ? Тиймээс хоёулаа голдоо тохиролцоо хийцгээе!

Бианка муухай хараад

-Яагаад хоёуаа тохиролцоо хийх ёстой гэж? Би ч бас чиний нууцыг мэдэж байхад.

-Тийм биз дээ. Тиймээс л би тохиролцоо хийж байна. Энэ тохиролцоо нь хоёулаа бие биенийхээ нууцыг мэддэг. Тиймээс хариуд нь аль альнийхаа ч нууцыг бусдад хэлэхээ больё. Болж байгаа биз дээ?

би түүнрүү итгэл дүүрэн харцаар харахад Бианкад нүүр хувирал харин үзэгдсэнгүй.

Бианка урдуур унжсан үсээ чихнийхээ ардуур хийн хэсэг бодсоны эцэст

-Тохиролцлоо хэмээн хариуллаа.

Ашгүй дээ. Би тэр нууцанд одоо санаа зовох хэрэггүй боллоо.

Би Бианкаруу гараа сунган

-Тохиролцлоо хэмээн даган хэлэхэд Бианка миний гарыг төвөггүйхэн атган зөвшөөрлөө.

-Би чамд итгэлээ шүү Вилорд. Бианка хэлэхэд

-Би ч бас чамд итгэлээ шүү Күин.

Би атгасан гараа салган аваад толгойгоо баяртай гэсэн маягаар түүнрүү дохиод эргэн алхаад явлаа.

Бианка эргэж орсоныг эсвэл араас харсан хэвээр байгаа эсэхийг мэдэхгүй ямартай ч би ингэж гарсандаа баярлаж байлаа.

Гэхдээ л Бианка миний нууцыг яаж мэддэг юм болоо?

Би түүнд яг итгэж болох уу?

Czytaj Dalej

To Też Polubisz

825K 8.9K 100
ထိုနေ့ည က မှားသွားတယ့် အမှားတစ်ခုက ကျွန်မဘဝ တစ်ခုလုံးနဲ့ ပတ်သက်မိသွားလိမ့်မယ်လို့ မထင်ခဲ့မိဘူး....... ပြီးတော့ ပတ်သတ်မိသွားတယ့်သူက ဘာလို့ သူဖြစ်န...
228K 5.7K 72
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
121K 6.5K 25
Жинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь...
582K 57.5K 86
ရုန်းမထွက်ချင်မိတဲ့ မျက်ဝန်းသေတွေ၊ လှုပ်ရုံမျှပြောသည့် နီဆွေးဆွေးနှုတ်ခမ်းလေးနှင့်အတူ ထွက်ပေါ်လာသော နွေးထွေးနူးညံ့သံ။ မမလွမ်းကို တွယ်တာမိတဲ့ခဏတာမှာ ဖ...