Биднийх байсан дурсамжууд /Ду...

נכתב על ידי Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... עוד

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"

775 58 2
נכתב על ידי Kikuchi_Oyuka

Joe Johnson POV
/Давтлага/
    Тэрээр цүнхээ ширээн дээр тавин хичээл номоо ямар ч үг хэлэлгүйгээр гарган тавиад надруу гэнэт харснаа

-Яасан намайг харах тийм гоё байгаа юмуу ? хэмээн түүнрүү ширтэж байсныг минь барьчихсан байлаа.

Би гэнэт цочирдон хэлэх үг олдохгүй

-Аа юу ? үгүй үгүй гэх зэргээр үгнүүд хаячихсан ч Кристина доошоо дэвтэрлүүгээ харсан чигээрээ

-Надруу харах гоё байгаа юм байна л даа гээд номноосоо юм хуулж эхлэв.

Тэр хичнээн юм харахгүй байгаа юм шиг байдаг ч тэрээр хүмүүсийг яг л онгойлгосон ном шиг л сайн мэдэх юм аа.

Үүнийг хурц хараа эсвэл хурц ухааны аль гэдгийг мэдэхгүй.

Гэхдээ тэрээр аль хэдийнээ миний бүх нууцыг уншаад мэдчихсэн юм шиг мэдрэмж төрлөө.

Цаг ч хурдан өнгөрч Кристина ч юмаа хурдан хурдан ойлгосоор нэг мэдэхэд гадаа харанхуй болжээ.

Тэрээр их нойрмог харагдаж байсанд би завсарлага авахаар шийдэн "Нойл ороод ирье " хэмээн гарлаа.

Гэхдээ би нойл оролгүй зүгээр л номын сангийн хаалганы хажууд зогсон Кристинад өөртэйгээ байх чөлөөт цаг бэлэглэв. Түүнд магадгүй гэнэт надтай ингэж харилцах нь хэцүү байгаа байх.

Кристина намайг гарсан хойгуур гэр бүлтэйгээ ярьж байгаа бололтой ярьж дууссаныхаа дараа 'Гайхалтай' хэмээн уурсан хэлэх нь тод сонсогдов.

Би буцаж орохдоо албаар нойрмог царайлан эвшээж ороод

-Заза өнөөдөртөө энэ хүрээд дуусгья хэмээн хэлээд ширээн дээр гаргасан зүйлсээ цүнхэндээ хийж эхлэхэд Кристина маш хурданаар яг л юмнаас хоцорч байгаа эсвэл зугтах гэж байгаа маягтай дэвтэр номоо цүнхэндээ хийж эхлэв.

-Яасан ? ямар нэгэн юманд хоцорчихоо юу?

-Өө үгүй ээ зүгээр л би ганцаараа үлдмээргүй байна хэмээлээ.

Энэ бол түүний хамгийн анхны надад хэлсэн сэтгэлийн жинхэнэ үгнүүд байв.

Тэр үнэхээр ганцаараа үлдэхээс айж байгаа нь нүүрэнд нь тод үзэгдэхэд би хөхрөөд

-Би чамайг хэзээ ч ганцааранг чинь орхихгүй ээ гээд би цүнхээ үүрэн хаалган дээр очиод Кристинаруу хартал тэрээр яг өмнөх байрлалдаа юм бодон зогсож байв.

-Яасан? Явахгүй юмуу?

-За гарлаа хэмээн тэрээр цамцаа өмсөөд , үсээ задгайлан наашаа хүрээд ирлээ.

Би харин номын санг цоожлоод ойр хавиа хартал энэ давхар бүхэлдээ харанхуй болсон байв. Гэхдээ би дандаа л харанхуйд ийш тийшээ явдаг учир зүгээр л харуул дээр очихоор алхан явлаа.

Ард Кристинагийн хурдан бас надтай ойрхон алхах нь мэдрэгдэж байв. Тэр үнэхээр аймхай юмаа.

Би яг одоо арагшаагаа хараад л түүнийг тэврэн алхмаар байх ч бид тиймэрхүү харилцаанд ойртоочгүй байлаа. Тиймээс би өөрийгөө тэвчсээр доошоо зүв зүгээр алхсан хэвээр байв.

Харин Кристина сүүлрүүгээ утасны чийдэнгээ асаан алхалаа.

Сургуулиас гарангуйюу Кристина надад баяртай ч гэж хэлэгүй цаашаа харан алхаад явав.

Би түүнд санаа зовж байлаа. Түүнд ямар нэгэн юм тохиолдвол яана.

Тиймээс би хажууд нь гүйж очиод аль болох байдлыг хүндрүүлэхгүйн тулд элий балай толгойдоо орж ирсэн бүх юмыг ярьж асууж эхлэсэн ч Кристина ердөө ганц ч үгийг минь тоосон шинж байсангүй. Гэсэн ч би гутралгүй ярьсан хэвээр байв.

Харин түрүүн л арай гэж Кристина

-Чи яагаад намайг дагаад байгаа юм? хэмээн байж ядсан байртай хэлэхэд түүнийг намайг тоосонд нь би баярлалаа.

-Би яаж охиныг хар шөнөөр ганцааранг алхуулах юм бэ? Чи ч бас охин гээд нусаа хөнгөхөөн татлаа.

Гэхдээ Кристина юу ч хариулалгүй надруу хэсэг ширтээд дараа нь үргэлжлүүлэн алхаж эхлэлээ.

Одоо байдал хүндэрчээ. Хэн ч юу ч ярихгүй бид хоёр нилээн удаан алхав.

Би түүнд ямар нэгэн болохгүй юм хэлчихэв үү? Яагаад тэр юу ч ярихгүй байна аа? гэх бодлууд намайг сандаргаж байлаа.
Түүнийг намайг дургүй дээр нь би бүүр дургүй болгоод хаячих шиг болов. Яаж гэмээ цайруулна аа?

Түүний гэрийн гадаа ирэхэд гэрийнх гэрэл бүгд унтраастай байлаа. Кристина надруу зөөлхөн эргэж хараад

-Хүсээгүй байхад хүргэж өгсөнд баярлалаа хэмээн хэлээд эргээд явах гэтэл би түүнийг ийм хурдан явуулахыг хүссэнгүй. Тиймээс би түүнийг зогсоогоод

-Танай гэрийн чинь гэрэл унтраастай байна

-Өө тийм байна. Дахиад л Лилитэй хоёулахнээ байхнээ хэмээн айсан янзтай хэлэхэд  би сонирхон

-Лили гэж хэн юм?

-Манай гэрийн тогооч , цэвэрлэгч , асрагч .

Гоё юмаа. Иймэрхүү ажлыг нь хийгээд өгчихдөг хүнтэй байх гоё байх даа. Баян хүүхдүүдээ гэж..

-Чи тийм дургүй юмуу?

-Үгүй ээ би дуртай харин Лили надруу нэг нүдээрээ ч харахаа больсон.

Нэг нүдээрээ харахаа больсоон? Ямар нэгэн юм болсон юм байхдаа?

-Магадгүй энэ харанхуй гэрийн хаана ч хамаагүй хутга бариад зогсож байж магадгүй.

Би түүнийг тоглоомоор хэлснийг нь мэдэж байгаач түүнийг ганцааранг нь оруулахыг хүссэнгүй.

-Би чамайг оруулаад өгье.

Кристина надруу тэр нэгэн үзэсгэлэнт гүн цэнхэр өнгийн нүдээрээ ширтсэнээ

-Өөрөө л мэд гээд надаас гараа салгаад гэрлүүгээ алхан орлоо.

Би түүнийг ийм хурдан зөвшөөрнө гэж мэдсэнгүй. Тиймээс би араас нь зүгээр л чимээгүй даган алхалаа.

Гэрт нь ороход миний урьд өмнө харж байсан байшингуудаас хамгийн гайхалтай байшин нь эднийх байлаа.

Түүний гэр гаднаасаа модерн загвартай харагдах ч дотор нь орвол ордонд ороод ирсэн мэт санагдлаа. Хаа сайгүй чамин үнэтэй эдлэлүүд.

Намайг ойр хавийг алмайран харж байх хойгуур яг үүдний хажуутлах өрөөнөөс 40 орчим насны цэнхэр цагаантай хувцас өмссөн эмэгтэй гарч ирэв. Гэхдээ тэр эмэгтэй надруу харснаа гэнэт хөлдсөн мэт зогсоод урд зогсох Кристинаруу

-Энэ чиний найз банди юмуу хэмээн уурссан эсвэл гайхсан эсэх нь мэдэгдэхгүй өнгөөр асуув.

Андуурал үүсчихлээ. Хог гэж.

-Үгүй ээ . миний хичээл зааж байгаа багш хэмээн Кристина тэр эмэгтэйд тайлбарлан хэлэхэд надад түүний багш гэдэг үг таалагдсангүй. Би түүний хувьд ердөө ядаж найз нь ч болоогүй байна.

Миний хичээл зүтгэл талаар өнгөрчээ. Тэр яагаад надад огтхон ч татагдахгүй байгаа юм бэ? Би толгойгоороо ёслоод инээмсэглэн

-Намайг Жөү Жонсон гэдэг. Магадгүй та Лили байх тэ? хэмээн хэлж ч амжаагүй байхад тэр Лили гэх эмэгтэй уурлан нэг үг хэлээд Кристинаг ирээд алгадчихлаа.

Энэ чинь юу болоод байна аа? Яагаад асрагч нь эзнээ алгадчихав аа?

Асрагчруу харвал тэр яг дахин алгадах гэж байгаа мэт царайтай байсанд би хурдхан очиж гарыг нь барин зогсоолоо.

Хадам эгчээ? Энд чинь ер нь юу болоод байна аа? Асрагч нь биш билүү?

Би тэдний ярьсан ярианд нь гайхан Кристинаруу харвал Кристина миний зүрхийг олон талаас нь зүсээд хаячихаж байгаа мэт гунигласан болон гэмшсэн царай нүүрэндээ тодруулсан байлаа.

Түүнийг ийм байхыг харахад миний сэтгэл өвдөж түүнийг дахиж хэзээ ч ийм байлгахгүй хэмээн өөртөө амлалаа.

Кристина алгадуулсныхаа дараа юу ч хэлэлгүй зүгээр л дээшээгээ гүйгээд явлаа. Би Кристинагийн араас харсаар байтал Асрагч Лили гэгч нь надаас гараа суглан аваад уйлан доошоогоо суув.

Би алийг нь аргадахаа мэдсэнгүй. Кристина дээр очихыг хүссэн ч миний хажууд асрагч Лили нь их л гэмшсэн байртай уйлаад байсанд түүнийг ингээд шууд орхиод явж чадсангүй. Тиймээс би зүгээр л нэг байрандаа зогссон хэвээр байлаа.

Гэтэл асрагч Лили:

-Миний дүүд яагаад ийм юм тохиолдох ёстой юм бэ? Яагаад? Миний дүү минь намайг аваад явчихгүй яасан юм бэ ?!? хэмээн хэллээ.

Үүнийг сонсоод л би юу болоод байгааг мэдлээ. Би доошоо суун Лилигийн мөрөн дээр гараа тавин түүнрүү харан инээгээд аажуухнаар

-Таны дүү одоо тэр дээр аз жаргалтай байгаа. Гэхдээ таныг ингээд байвал хэн ч бай хэцүү санагдана. Гэхдээ таны ингэх нь зөв өө. Кристина юманд дандаа хайнга ханддаг. Гэхдээ одоо түүнд илүү хэцүү байгаа.
Та үүнийг бас ойлгох хэрэгтэй шүү дээ . хэмээн би хэлээд хэсэг чимээгүй болон дээшээгээ хараад

-Та яагаад Кристина үргэлж нэг хувирлаа гаргадгийг мэдэх үү? Учир нь түүнд бусад сэтгэл хөдлөлийг гаргахын тулд тэр бүх зовлон шаналалыг давах ёстой байдаг учраас.
Түүнд инээхэд эсвэл уйлахад заавал шалтгаан хэрэгтэй байдаг. Даанч түүний шалтгаан нь байхгүй болсон болохоор түүнд ямар ч инээх утга учир байхгүй гэхээр тэр таньд өрөвдөлтэй санагдахгүй байна гэж үү?
Тэр бүх зовлон шаналал уйтгар гунигаа нүдэндээ нуудаг.

Лили надруу харан миний яриаг сонсож байлаа. Би инээмсэглээд

-Би түүнтэй танилцаад удаагүй л дээ. Гэхдээ энэ бүхэн надад анх удаа түүнийг харахад л мэдрэгдсэн. Тиймээс би түүнийг аврахаар энд ирсэн. Би түүнийг тэр зовлонгоос нь авч гарахаар энд ирсэн гээд Лилирүү хартал тэр надруу гэмшсэн байртай хараад

-Чи түүнд их сайн юм тэ?

Би инээгээд

-Та бас анзаарчихлаа гэж үү? гэхэд Лили даган жоохон ч гэсэн инээв.

-Яагаад тэгвэл тэр ерөөсөө намайг анзаарахгүй байгаа юм бол оо? хэмээн би гутарсан байртай инээмсэглэн хэлтэл

Лили инээгээд баруун гараараа миний толгойг илснээ

-Чи их сайн хүүхэд юмаа гэлээ.

המשך קריאה

You'll Also Like

198K 9.7K 19
Дэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй тү...
636K 56.7K 50
တစ္ေယာက္အေပၚ တစ္ေယာက္ထားတဲ့ ေမွ်ာ္လင့္ခ်က္ေတြက ထပ္တူမက်တဲ့အခါ........... အနီးဆံုးမွာ ရွိေနေပမယ့္ အေဝးဆံုးမွာရွိေနရသလို ခ်ဳပ္ေႏွာင္မႈေတြ စည္းေတြ န...
4.5M 354K 87
(Unicode & Zawgyi) ပင်လယ်ဆိုသည်မှာ လေညင်းအောက်တွင် သာယာငြိမ့်ညောင်းစွာ လှုပ်ခတ်ရုံ လှုပ်ရှားပြီး ပြင်းထန်သော လေပြင်းအောက်တွင်မူ ဒေါသမာန်ကြီးစွာ ရုန်း...
10.6K 513 29
რა იქნება თუ ისეთ პირობას დადებ რომელიც შენს ცხოვრებას შეცვლის ?!