Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 13 "ШУЛАМ"

922 58 0
By Kikuchi_Oyuka

Joe Johnson POV

Хоолны хонх дуугарахад миний сэтгэл санаа биш миний гэдэс түрүүлж баярлав.

Өглөөний цай уугаагүйгээс болж гэдэс минь урьд урьдынхаасаа ч их өлсөж байгааг минь зөвхөн би ч биш хажууд минь суух бүх хүн сонсож байсанд би гэдсэндээ жоохон чимээгүй бай ! хэмээн хэлэхийг их хүсч байлаа.

-Хоол идье аа өлбөрч үхэх нь хэмээн ард суух Лиам хажууд ирэн хэлэв.

Лиам бол намайг энэ сургуульд орж ирснээс хойш найзалж байгаа найз минь юм.

-За явья гээд би хичээлээ цүнхэндээ хийн хоолны заалруу явах замдаа шүүгээндээ хийн цоожиллоо.

-Өнөөдөр юу байгаа болоо?

-Мэдэхгүй ээ , надад бол юу ч байсан хамаа алга хэмээн би дуугарах гэдсээ барин явж дөнгөж нэг булан эргэхэд нэг хүнийг санамсаргүй мөрлөчихлөө.

Сандран доошоо харвал хамгийн түрүүнд надад түүний хар үсний цаана нуугдах цэнхэр нүд тодорч харагдлаа.

Түүний гүн цэнхэр нүд нь яг л шөнийн тэнгэрт гарсан од шиг тод бас үзэсгэлэнтэй харагдав. Хэн ч харсан түүнийг нүдийг шүтэх ба түүний үс нь нүдийг нь бүүр тодотгон харагдуулж байлаа.

Хувцас нь түүнд зориулагдсан гэмээр зохиж , энэ охин миний харцыг булаан авлаа.

Гэхдээ тэр охин надруу гэнэт муухай хараад

-Замаа харж яваач ! хэмээн ууртай төрхөөр хэлэхэд тэр охиноос би төсөөлж ч байгаагүй аашыг олж харлаа.

Лиам хажуунаас

-Алив ээ Жөү явья гэснээ " Өө чи шуламтай орооцолдчихож " хэмээн гайхсан эсвэл сандарсан байртай хэлэв.

Түүний хочилсон нэр нь их инээдтэй юмаа.

-Шулам аа ? хэмээн би амандаа чимээгүй шивнээд түүнтэй дотносохыг хүслээ.
Учир нь тэрээр маш нууцлаг охин байв.

Түүний байгаа байдал ууртай , ааш муутай , хүйтэн хөндий харагдах ч түүний гүн цэнхэр нүд нь далайн ёроолд байгаа ганц хясаа мэт маш их гуниг агуулж байлаа.

Би түүнрүү харан мишээгээд гараа сунган

-Намайг Жөү Жонсон гэдэг. Би 12 дугаар ангийнх . Мөрийг чинь мөрлөсөнд уучлаарай . Хэтэрхий өлсөж байсан болохоор анзаарсангүй гээд нөгөө гараараа гэдсээ үрэн түүнтэй ойртохын тулд жүжиг тавив.

Гэхдээ тэр охин жүжигт минь татагдсангүй. Тэрээр зүгээр л наашаа муухай хараад гарыг минь ч атгалгүй эргээд алхаад явчихлаа.

Тэр үнэхээр нууцлаг охин юмаа хэмээн бодоход би өөрийн эрхгүй инээмсэглэж байв.

-Чи азтай байлаа. Харин дараагийн удаа ингэвэл чи ч баларна шүү дээ хэмээн Лиам хэлээд мөрөөр гараа тавин барихад , би гарыг нь буулгаад тэр цаашаа харан алхах охины араас инээмсэглэн харсаар хажууд зогсох Лиамаас

-Тэр охиныг хэн гэдэг юм?

-Саяны шулмыг уу?

Би түүнийг дагздаад

-Битгий түүнийг ингэж дууд.

-Яасан чи сонирхоод байгаа юмуу?

-Хэн мэдхэв. Зүгээр нэрийг нь хэлчих

Лиам толгойгоо маажин хэсэг бодоод

-Мэдэхгүй ээ мэдэхгүй би яагаад ер нь мэдэх ёстой гэж хэмээн уурласан маягтай хэлээд хоолны заалруу намайг орхиод алхаад өгөв.

Нэрийг нь мэддэг хүн байдаггүй юм байхдаа.

Эргэн хоолны газарлуу явах гэтэл хоолны заалны хаалганаас юм асгарсан хувцастай Бианка уурласан маягтайгаар найзууд болон багшаар хүрээлүүлэн алхаж байлаа.

Би яг хажуугаар өнгөрөх гэж байхад нь өөртөө ойрхон байсан нэг охиных нь гарнаас татан зогсоогоод

-Юу болсон юм?

-Манай сургуулийн шулмын хийсэн ажил хэмээн уур нь барьсан байртай хэллээ.

Дахиад л нөгөө Шулам уу?

-Тэр охиныг хэн гэдэг юм?

-Шулам уу?

Би хичнээн энэ охиныг түрүүн Лиам шиг дагздахыг хүссэн ч юу ч хийлгүй

-Тийм ээ гэлээ.

-Би ямар чөтгөрөө хийж мэдэх юм гээд миний барьсан гараа хүчээр суглаад бусдынхаа араас гүйгээд явчихав.

Одоогийн үеийн охидууд аа гэж.

Үнэхээр түүний нэрийг мэдэх хүн байхгүй гэж үү?

Хоолны цаг дуусч үлдсэн хичээлдээ анхааран суухыг хүссэн ч тэр охин толгойноос минь ердөө нэг минут ч хэрнээ гарсангүй.

Тиймээс хичээлдээ анхааралгүй цонхоор ширтэн сууж байтал хажууд хүүхдүүдийн ярих нь дуулдлаа.

"Өнөөдөр сонссон уу? Нөгөө шулам чинь Бианкаруу юм цацчихсан гэсэн. Ямар аймар юм бэ? Тэгээд .."

Би урт чихнээсээ болоод тэдний ярианд Шулам гэх нэрийг сонссон даруйдаа нөгөө бандируу ойртон

-Шулам гэж хэн юм? Тэр банди надруу харан эргээд

-11 дүгээр ангийн охин.

-Яагаад шулам гэж , нэр байдаггүй юмуу хэмээн би аль болох тэр охины талаар мэдчих санаатай асуув.

-Мэдэхгүй ээ бүх хүүхдүүд тэр охиныг их ааш муутай хэрвээ нүдэнд нь өртөх юм бол чи шулмын хараалд өртөнө гэдэг юм байна лээ.

-Тийм үү? Тийм аймар муухай ааштай юмуу?

-Дхх. Тэр 2 билүү 3 сарын өмнө энэ сургуульд сурдаг байсан юм. Тэгэхэд би нэг удаа түүнийг санамсаргүй цохичихсон чинь золтой л алуулчихаагүй. Үнэхээр аймар харцтай. Харахаар ар нуруугаар хүйт даагаад явчихдаг юмаа.

Миний инээд хүрч хүмүүс түүний талаар ямар аймар бодолтойд нь инээх дөхөв. Гэсэн ч би үргэлжлүүлэн сонсож

-Тэр охиныг хэн гэдэг юм?

-Мм. Мэдэхгүй ээ . Бүх хүн түүнийг зүгээр л шулам гээд байдаг болохоор сайн мэдэхгүй байна хэмээхэд түүний цаана суух бас нэгэн банди

-Түүний жинхэнэ нэр нь шулам биш байсан юмуу ? хэмээн хөхрөлдлөө.

Үнэнээсээ юу? Түүний нэрийг мэдэх ганц ч хүн байхгүй гэж үү?

-Жөү! хэмээн багш миний нэрийг их дуудсан бололтой арай чангаар дуудахад би сандран

-Аан яасан?

-Хичээлийн дараа энэ дэвтрүүдийг химийн кабинетд аваачаад тавичихаарай за юу?

Яагаад заавал би гэж? Нүдэнд нь өөр хүн харагддаггүй гэж үү?

-За.

Хонх дуугарч би дэвтрүүдийг багшийн хэлснээр химийн кабинетд тавихаар гарлаа. Хүүхдүүд гүйлдэж шахдалцаж арай хийн голоор нь гарж байтал миний түрүүнээс хойш харахыг хүссэн хүн минь урд чихэвч зүүн зогсож байв.

-Ө! Нөгөө ууртай охин гэхэд тэрээр чихэвчээ аван дээшээ надруу гайхсан төрхөөр харснаа нүүрний хувирал нь маш хурдан өөрчлөгдөн

-Ө дахиад л чи юу хэмээн уйдсан төрхөөр хэллээ.

-Яагаад намайг хараад ийм уйдсан төрхтэй болчихвоо хэмээн би хэлээд доод талын уруулаа хазлахад тэрээр миний уруулыг анзаарах нь харагдлаа. Тэгснээ

-Учир нь би чамтай тааралдмааргүй байна гэхэд миний инээд яагаад ч юм их хүрч маш чангаар инээв.

-Зүгээр ээ шул-.. Oops яг дуудах дөхлөө.

-Уучлаарай би гэхдээ нэрийг чинь ч мэдэхгүй юм байна хэмээн өөрийн нүглээ цайруулан асуухад тэр охин санаа нь амарсан байртай

-Сайн байна гээд яваад өгөх дөхөв.

Би нэг мэдсэн түүний гарнаас нь барьчихлаа. Өөрийгөө яагаад ингэснээ мэдсэнгүй. Зүгээр л гар минь явчихлаа. Тэр охин хүчээр гараа татахад би уурлачихвий гэсэндээ гараа өргөн зогсоод хэлэх үг олдсонгүй.

Яана аа юугаар шалтаг барих вэ? Яах уу яах уу хэмээн тэрхээн хугацаанд сандран бодоход газар түүний сорочкон цамцны гинж унасан байв.

Энүүгээр түрүү барьчихья гээд

-Уучлаарай уучлаарай чиний гинж чинь уначихаж гээд газар унасан гижийг аван түүнрүү гараа сунгахад тэрээр

-Баярлалаа хэмээн авах гэлээ.

Тэгэхээр тэр иймэрхүү сайхан үг мэддэг байх нь.

Би гараа атгаад

-Хэрвээ би чамд үүнийг өгчихвөл дахиж чамтай уулзахгүй юм шиг санагдаад байна.

-Тийм ээ чи зөв мэдэрч.

Пүү энэ үнэхээр бүр хүнийг 5:0 охин байна шүү. Гэхдээ түүнтэй ярих их хөгжилтэй юмаа.

-Үнэндээ би чамайг над дээр дахин ирнэ гэдгийг мэдэрсэн юм хэмээн би түүнрүү харан инээмсэглээд
Дараа уулзья гээд явлаа.

Би уул нь хүнтэй ингэж ярьдаггүй л дээ. Гэхдээ л би үнэхээр түүнийг өөртөө татахыг хүсч байна.

----------------------------------------------

Маргааш нь бас л адилаар нөгөө охин хэрэг тарив.

Аз болж би түүн дээр яг цагаа тааруулан очсоноор түүнийг ухаан алдалтлаа цохиулхаас хамгааллаа.

Гэхдээ тэрээр надад татагдсан ямар ч шинж алга. Яг л өчигдрийнх шигээ.

Хүйтэн хөндий харьцаа, гуниг дүүрсэн харц.

Тиймээс би нэг арга сэдсэн. Би захирал дээр очиж түүнд давтлага өгье хэмээн хэлсэнд аз болж захирал зөвшөөрсөн. Учир нь үүний ачаар би түүнтэй ойртох байлаа. Энэ ч ачаараа би түүнтэй ойртсон.

Би түүнд хичээл тараад давтлага өгнө гэхийг бодоход хамаг сэтгэл сэргэж бүх хүнрүү харан инээхийг хүсэвч хэрвээ би тэгвэл тэд намайг солиорсон хэмээн бодох биз.

Үзгээ ширээн дээр зөөлхнөөр яг нэг хэмнэлээр цохихыг минь харсан Лиам

-Чамд сайхан юм тохиолдоо юу?

Би үзгээ цохихоо болин түүнрүү хараад

-Яасан?

-Учир нь чи дандаа баяртай юм болох гэж байхад түрүүний үйлээ хийдэг.

Тийм үү тэр намайг ийм сайн ажиглачихсан гэж үү?

Би чимээгүй инээгээд

-Гэхдээ надад гоё юм тохиолдох гэж байгаа.

-Юу ? цалин чинь буух гээ юу?

-Үгүй ээ , тэрнээс чинь ч гоё гээд дахин инээмсэглэхэд хичээлийн сүүлийн хонх дуугарч би цүнхээ үүрэн нөгөө охиныг сургуулиар хайлаа.

Түүний нэрийг би аргаа барж бүүр хичээл ордог багш нараас нь асуун байж мэдсэн билээ. Кристина Вилорд.

Continue Reading

You'll Also Like

198K 9.7K 19
Дэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй тү...
1M 52.5K 45
အမိန္႔စည္း+သခြပ္႐ိုး ( ႐ွင္မႈန္းနံ႔သာ) အမိန့်စည်း+သခွပ်ရိုး ( ရှင်မှုန်းနံ့သာ) ခြင့္ျပဳခ်က္မရပဲ ငါ့အနားကထြက္ခြာခြင့္မျပဳနိင္ဘူး အသက္နဲ႔ခႏၶာတည္ျမဲေနသ...
175K 24.9K 36
Тэр бороо орох бүрт тэнгэрт түгэх мянган оддын үнэрийг газарт шингээн, сансарт тэнүүчлэх түмэн солирын хэлтэрхийтэй айдсыг минь үргээн ирдэг байв.
2.2M 146K 91
လူတိုင်းပါးစပ်ဖျားမှ ဇမ်းဆိုတဲ့ကောင်က အပေအတေကောင်လို့သမုတ်လဲ သူတို့သတ်မှတ်ချက်အတိုင်းသွားပါစေ.....ကိုယ့်ထမင်းကိုယ်စားပြီး သူများစကားတွေကိုထိုင်ခံစားန...