Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"

1.3K 65 2
By Kikuchi_Oyuka

Хөнжилдээ толгойгоо хийн унтсанаас болж бүтэж үхэх дөхлөө. Арай гэж нозоорлоосоо сэрэн нойрмог чигээрээ нойл орох гээд явтал бүх давхрын гэрэл унтарч харанхуй болжээ. "Юу билээ? цаг хэд болж байгаа юм бэ" гэж тээнэгэлзэн бодсоор нойлд орон цагаа хартал 10 өнгөрч байлаа. Би тэр халуун хөнжилдээ толгойгоон хийгээд л 7 цаг унтчихжээ. Ямар агуу үзүүлэлт вэ.

Толинд нүүрээ хартал нүүрэнд минь даавууны мөр гарч шүлс минь гойжжээ. Харин яг одоо гэдэс минь маш ихээр өлсөж байв. Тиймээс
доошоо бууж хоол эргүүлэхээр болон 2 давхарлуу явав.

Хүн бүр унтсан учир би аль болох чимээгүй байхыг хүсэж байсан учир ямар ч өрөөний гэрэл асаалгүй шууд хөргөгчлүү очин ундаа болон зайрмаг аваад дээд талын шүүгээнээс чипс аван өрөөлүүгээ явлаа.

Гэтэл гэнэт миний хөл нэг юманд тээглээд бараг л газар унах дөхлөө. Уурлан газар байгаа юмруу утасны гэрэл асаан харвал
'Маргааш өмсөөрэй' гэснээ хаалтан дотор 'өөрийгөө өөрчлөөрэй' хэмээн бичсэн зурвастай хувцас уутан дотор хийн тавьжээ. Уутан доторхийг онгойлгон харвал янз янзын хувцас байх ба бараг бүгд сүүлийн үеийн гоё загвартай хувцаснууд байлаа.

Өөрчлөгдөх амархаан ээж ээ аав аа. Харин өөрчлөгдснийхээ дараа яах гэж өөрчлөгдвөө хэмээн харамсах хэцүү. Гэхдээ магадгүй би та нарынхаа хэлснээр жинхнээсээ өөрчлөгдөх хэрэгтэй байх. Хүн ганц л амьдрах юм чинь олон юм туршаад үзсэн нь дээр. Крис ч бас үүнийг хүсэх байсан биз хэмээн өөрийгөө урамшуулан зоригжуулаад хувцаснууд дээр туршилт хийн өөрчилхөөр шийдэн бүх хувцсыг уутанд нь эргүүлэн чихээд өрөөлүүгээ лифтээр явлаа.

Өрөөндөө орон эхлээд хаалгаа түгжээд дараа нь зүү утас , хайч ,наалдан пад зэргийг шүүгээгээрээ хайн хайн арай гэж олоод ажилдаа орлоо.

Хар жинсэн өмд байх ба түүнийхээ шилбэний тэр хэсгээр болон халаасныхаа дээр өөрт байсан өргөснүүдийг нааж дараа нь сорочкон хар цамцныхаа баруун талын мөрөнд нарийхан 3 гинж унжуулан оёлоо. Хар жийнсэн өмднийхээ гуяны хэсгийн бага зэрэг зүсэн сорочкон цамцныхаа хар ханцуйг нь тайран авбал арай гоё харагдах юм шиг санагдав.

Хувцсаа өмсөж үзээд өөрийгөө нойл орон хармаар санагдаж хартал миний энэ сайхан чимсэн хувцсыг минь нүүр царай минь баллаж байв.

Яаж ч харсан ядарч үхэх гэж байгаа мэт царайтай хэвээр л байлаа. Тиймээс би нэгэнт л маргааш хичээлдээ явах юм чинь өөр стилтэй очиход алдах юу байна хэмээн бодогдож яг миний ард байрлах шүүгээнээс үсний будагнууд гарган өнгүүдийг нь харж үзэв. Шар , улаан , цагаан , улбар шар хэмээн маш олон өнгө байсан ч надад үснийхээ зарим хэсгийг цэнхэр өнгөөр будмаар санагдлаа. Тиймээс би өөр өөрийнхээ үсийг будаж эхлэлээ.

Анх удаа будаж байгаа болохоор маш их алдаа гаргасан ч арай гэж будаж дуусан цаг хартал шөнийн 2 цаг болж байх нь тэр. Цаг хугацаа ч харвасан сум шиг хурдан өнгөрөх юм да хэмээн бодол төрж хийж байгаа зүйлээ улам хурдан хийж үсээ угаагаад дараа нь үсээ хартал 'Гайхалтай үнэхээр зохицож байсанд өөртөө бахархах шиг' . Үнэхээр л үсээ энэ өнгөөр тийм маягаар будья гэсэн санаа минь намайг маргааш хүчтэй харагдуулхыг би мэдрэх шиг.

Хувцасаа янзалж бас үсээ будсаныг минь ээж аав минь сайхан хүлээж авахгүй байх гэхдээ би өөрийнхөө дураараа л байх дуртай. Тиймээс би маргааш хүүхдүүдэд өөрийн Шинэ Кристинаг харуулхыг тэсэн ядан хүлээн унтлаа.

Өглөөнөөс хойш их аажуу тайван өнгөрөв. Маш их унтчихсан байсан учир орой нээх нойр хүрэхгүй 4 цаг унтаад л босон өөрийн хийсэн уран бүтээлээ өмсөж үснийхээ доод хэсгийг ороон хумсаа хараар будлаа.

Гэвч өөрийн нүдээ контордож уруулаа хүрэн улаанаар будахыг би хүсээгүй ч зоригтой байхын тулд үүнийг хийхээс өөр арга зам байсангүй. Ингээд өөр загварын шинэ Кристина үйлдвэрлэн гарч ирлээ.

Цүнхээ үүрч доошоо буухад ээж аав аль хэдийнээ сэрчээ. Тэд намайг харангуутаа бараг л ам нь ангайж асуух асуулт нь яриаг нь ээрүүллээ.

Ээжийн нүд нь бараг орой дээрээ гарах дөхжээ. Тэгснээ түрүүн арай л гэж

-Чч..чи чинь юу болчихоо вэ? Наад үсээ яачихаа вэ гэж итгэж ядамгүй асуулаа.

-Та хоёр намайг солигд гэсэн. Тиймээс л би хэлсэн зүйлийг чинь гүйцэтгэн өөрчлөгдөж байна гэж тайван бөгөөд ойлгомжтой тайлбарлан хэллээ. Гэтэл аав

-Чамайг ааш зангаа өөрчил гэсэн болохоос дүр төрхөө өөрчил гэж хэлээгүй шүү дээ гэж хэлэхэд хажуунаас нь ээж нэмэн

-Бас наад хувцас чинь яачихаа вэ? Наадах чинь өчигдөр бид хоёрын авч өгсөн хувцас мөн үү? гэж нүд нь бүлтэрэн байж асуухад

-Өөрчлөгд гэсэн чинь надад ингэж сонсогдсон хэмээн аавруу хандаж хэлээд ' Тийм ээ тэр хувцас мөн ' гэж ээжрүү хандан хэлээд гал тогооруу алхан оров. Ард тэд хэлэх үггүй болжээ. Юу ч дугарсангүйд би ямар ч төвөггүй гал тогоонруу орж тогоочын бэлдэж өгсөн өглөөний цайгаа ууж байтал түрүүн л нэг ээж аав дараалан гал тогоонд орж ирэн ширээнд хамтран суув.

Тэд юу ч дугарахгүй хэрнээ бие биенлүүгээ харц шидэлцэх нь надад харагдаж байлаа. Арай гэж нэг юм аав хоолойгоо зассанаа намуухан тайван хоолойгоор

-Тэгээд чи наадхандаа сэтгэл хангалуун байгаа юм уу гэж асуухад нь би хэсэг аавруу ширтсэнээ

-Ямар наадах? Гэхэд аав харцаа миний үсрүү чулуудаж байв.

-Аан миний үс үү?

-Цэнхэр үс

-Тийм ээ. Миний цэнхэр үс. Би сэтгэл хангалуун байна гээд хоолноосоо нэг халбагдан идэхэд ээж санаа нь зовсон байртайгаар

-Кристина чамайг солигдсонд чинь баярлаж байна. Гэхдээ... гээд гацахад нь би бугуйн цагаа хартал 7:30 болж байсан учраас

-Заза би явлаа гээд хоолоо болон ээжийн хэлэх үгийг сонсолгүй босч үүдэнд очиод цүнхээ үүрэн күртикээ өмсөөд гал тогоонруу

-Би явлаа гэж тэдэнд хандаж хэлээд гарлаа.

Гэрээс гарсан хамгийн эхний алхам минь миний амьдралын өөрчлөлтийн эхний алхам байлаа.

Би дахиж хэзээ ч өмнөх Кристина болохгүй. Би дахиж хэзээ ч өнгөрсөн дурсамжтайгаа амьдрахгүй хэмээн өөртөө амлаад машинд суулаа.

Манай гэр сургуулиас нээх хол биш учир 5 минутан дотор л сургуулийн гадаа ирэв. Сургуулийн урд талбай хүүхдүүдээр пиг дүүрчээ. Яагаад ч юм зүрх мөхөж айдас мэдрэгдэж эхлэв. Хүүхдүүд бүгд инээлдэж ийш тийм гүйлдэх нь надад баяр баясал биш улам л түгшүүр мэдрүүлэх шиг. Энэ сургуульд надад сайн ч дурсамж бий. Муу ч дурсамж бий. Гэвч алийг нь ч санахыг би хүссэнгүй.

Машинаас гаралгүй их удсанд жолооч гайхсан бололтой

-Хатагтай Кристина та зүгээр үү? Бие чинь өвдөө юу хэмээн гайхсан янзтай асуулаа.

-Үгүй ээ зүгээр л жоохон олон хүн хараагүй уджээ. Гэхдээ зүгээр ээ гээд гараа хүчээр атган машинаас гарлаа. Дөнгөж машинаас гарангүйюу хүн бүр надруу харан чичилж бие биентэйгээ шивнэлдэж , инээлдэж байв. Гэсэн ч би аль болох тэднийг тоохгүйг хичээн сургууль руу алхаж эхлэлээ.

Хүмүүсийн шуугилдах нь ч намдаж бүгд яг л ховор амьтан харсан мэт ширтэцгээнэ. ' Пөөх Тэр Кристина Вилорд мөн үү? Тэр мөн юм уу? Би түүнийг үхчихсэн гэж бодсон шүү дээ. Шулам эргээд ирчихэж. Одоо хүртэл амьд байгаа юм уу? Ямар өөрчлөгдчихсөн юм бэ? ' Гэх янз янзын хүмүүс л ярилцаж байлаа. Гэсэн ч би хэнрүү ч харалгүй урагшаагаа харсаар сургуульруу оров. Сургууль дотор ч тэр хүн бүр харж зарим нэгэн бүр сандарсандаа болоод зам тавьж өгч байлаа. Би ч үнэхээр агуу шулам байж дээ хэмээн бараг өөрөөрөө бахархан инээх сэтгэл төрөх шиг. Тэд яг л зоддог эзэн нь ирсэн ноход шиг надаас зайгаа барин аль болох орооцолдчихгүй шүү гэсэн маягтай холдоцгооно.

Эхлээд би нарийн бичгийн өрөөрүү орж өөрийн хичээлийн хуваарийг авхаар орлоо. Манай л нөгөө нэг хөгшин , тарган , адсага шиг ааштай хатагтай Вэид хэвээрээ л байв. Тэрээр нүүрэндээ тохирохгүй өнгөөр нүдээ будан уруулын будгийнхаа зарим хэсгийг илүү гарган буджээ. Бас тэр үнэртэй ус нь хамар цоргитол үнэртэв. Тэрээр надруу нүдний шилээ даван харснаа

-Хатагтай Вилорд нар гарсан ч шөнө нь сар гардаг юм гэгчээр хэл сураггүй хэдэн сар алга болчихоод хүрээд ирж байх шив дээ хэмээн удаан бөгөөд бүдүүндүү хоолойгоор надаас асуухад нь би

-Манай сургуульд сар гарах цаг болсон учир гэж хэллээ.

-Чиний дүр төрх өөрчлөгдсөн ч ааш зан ч хэвээрээ л байхшив дээ

-Тийм ээ гэхдээ би хуваариа авч болох уу?

-Тийм ээ хэзээд гээд хатагтай Вэид доошоогоо харан цаасан дээр юм бичиж компьютер дээрээ бас юм бичиж байснаа Нэр чинь ? хэмээн гэнэт асуухад нь би

-Айн?

-Хатагтай Вилордийн бүтэн нэр гэж бүрэн өгүүлбрээр нь асуув.

-Аан би юу? Кристина Вилорд

-Өөр би хэнтэй ярих юм гэснээ Вэид хатагтай бичиж бичиж арай л гэж нэг юм 7:50 гэхэд хийж дуусан надад өгснөө

-Өдөрт дээд талдаа 2 хүнийг л зодоорой өдөр болгон чамаар доромжлогдсон эсвэл зодуулсан хүмүүсийг хариуцах хэцүү байна гээд буцаад доошоогоо харан ажлаа хийж эхлэлээ.

-Мэдээж хэмээн түүнрүү хуурамч инээмсэглээд өрөөнөөс нь гарав. Би тэднийг бүгдийг нь зоддогүй шүү дээ заавал гэсэн үедээ л хажуудаа байгаа юмыг авч шидэх эсвэл алгадах үснээс нь зулгаах зэргийг л хийдэг байсан. Гэвч тэд эхлээд байгаа юмыг би яаж үл тоох юм бэ?

Эхний цаг түүх өрөө 204 байлаа. Тиймээс түргэхэн шиг дахиад л нөгөө хүмүүсийн чинь голоор алхалан ангиа олох гэж хичээв.

Хүмүүс чинь эргэж хараад л сүртэй юмаа. Яагаад ч юм би алдартай юм шиг санагдлаа.  Тэд бүгд надруу харан бие биентэйгээ ярилцах нь сүүлрүүгээ тийм сэтгэгдэл төрүүллээ.

2 давхарлуу гаран 2 дахь хаалга нь 204 тоот байв. Тиймээс тэр өрөөг харсан даруйнаа хаалгыг нь онгойлгоход хүүхдүүд бүгд гэнэт надруу харлаа. Харин түүхийн багш ноён Мэйсон намайг харснаа

-Өө хатагтай Кристина та сурахаар шийдээ юу гэхэд иймхэн юмнаас болж ангид байсан бүх хүүхдүүд нэгэн зэрэг инээлдэцгээв.

-Сайн байна уу Ноён Мэйсон таныг намайг ингэж сайхан үгээр угтсанд чинь гүнээ талархаж байна хэмээн доошоогоо тонгойн ёслоод эргэж өндийгээд хамгийн ард талын эзэнгүй сандал дээр очин суулаа.

Ноён Мэйсон гайхширан надруу хэсэг харснаа өөрийг нь шоолон инээх хэмэг банди нарруу хараад

-Амаа татаач гээд хичээлээ зааж эхлэв. Түүний хичээл хэтэрхий гэхэд бүр хэтэрхий уйтгартай байлаа. Дээр үеийн хүмүүсийг яах амьдарч байсныг яриад хүүхдүүдээд Хүмүүсийг дээр үеээс юу юу гэж ангилдаг байсан бэ ? хэмээн асууцгаав. Тэгснээ гэнэт надруу харж

-Кристина босоод хариулна уу !хэмээн хэллээ. Тиймээс би сандлаас өндийн босч

-Би мэдэхгүй , надад хамаагүй болон хамаа алга хэмээн хэлэхэд ангийн хүүхдүүд шоолон инээцгээв. Харин миний үгэнд уурласан багш бусад хүүхдүүдрүү

-Чимээгүй байцгаа хэмээн орилоод надруу муухай харснаа тэднийг Australopithecus robustus, Homo habilis, homo erectus , Homo sapiens neanderthalensis, Homo sapiens гэж ангилдаг хэмээлээ. Би нүдээ эргэлдүүлээд ширээн дээр тавьсан цүнхээ дэрлэн хэвтлээ. Надад түүний хичээлийг сурах сонирхол байсангүй. Тиймээс цүнхээ дэрлэн толгойдоо элий балай юм бодсоор 45 минутыг өнгөрөөлөө.

Хичээлийн хонх дугарахад бүх хүүхдүүд юм хумаа цүнхэндээ хийгээд яаран гаран одоцгоов. Би харин тэднээс хамгийн сүүлд гарахыг хичээн аажуу тайван цүнхэндээ юмнуудаа хийгээд гарах гэтэл ноён Мэйсон

-Кристина зогс гэлээ. Хэлсэн үгэнд нь би зогсон түүнрүү эргэн хартал багш уурссан байртай

-Дахиж миний ангид ингэж үзэгдээд үзээрэй! Бусад багш нар энд чинь дассан байж болох ч би лав үгүй шүү гэлээ. Харин би түүний өөдөөс бага зэрэг мишээгээд

-Зүгээр ээ багшаа та дасчихна гээд гараад явав.

Бусад хичээлүүд яг л адил өнгөрч би унтсан хэвээр нэг мэдэхэд хоолны цаг болжээ.

Тиймээс хоолны заалруу явлаа. Хүүхдүүд бүгд шамбааралдан чихдэлцэж байснаа гэнэт бүгд чимээгүй болон хоёр тийшээ шахдалцаж эхлэхэд дундаас нь 5 охин гарч ирлээ.

Хүүхдүүд хоёр тийшээ болон тэдэнд зай тавьж өгч байжээ. Тэр 5 охин жоохон атманууд шиг хувцаслахыг оролдон зарим нь амандаа бохь зажилна. Харин голынх нь шаргал үстэй охин нь намайг анзаарсан бололтой ойртон ирээд

-Манай сургуулийн Шулам эргээд ирчихсэн байхшив дээ гэхэд ойр хавьд нь инээлдэх охидын нэг нь "Гоё хэллээ шүү Бианка " хэмээн хэлээд инээлдэхэд би түрүүн л арай гэж энэ охин чинь манай гэрийн гадаа миний зургыг аваад байсан охид байсныг анзаарлаа. Бас түүнийг Бианка гэдэг байсныг би одоо л мэдэв. Гэсэн ч би түүнрүү эгцлэн харж

-Манай сургуулийнхан бүгд намайг санаж байгааг бодоход ч би ч их алдартай юм аа гэхэд тэд ёжлон инээснээ голын охин нь

-Тэнэг ээ тэд чамд дуртайдаа биш дургүйдээ нэрлэсэн шүү дээ

-Ядаж л та хэдийг бодвол би сургуульдаа нэртэй байна , би ч хүртэл чамайг хэн гэдгийг чинь санахгүй байна гэхэд тэр бантлаа. Тэгснээ бага зэрэг гацан байж

-Бид ч бас нэртэй шүү хэмээн хэллээ.
Би харин тэдэнрүү инээгээд
Яг ямар? Аа би таая л даа. Нохой болон түүний дагалдагч гөлөгнүүд үү? Тэгсэн ч хүмүүс өөрсдийг чинь дуудах нэртэй байлаа гээд тэд та нарт дуртайдаа биш дургүйдээ тэгж нэрлэнэ шүү дээ. гэхэд голын охин уурлан намайг тас хийтэл алгадлаа.

Гайхалтай эхний өдрөөн шууд л алгадууллаа. Амьдрал ямар сайхан юм бэ.

Тиймээс би алгадуулсан хацраа алгаараа дарснаа. Хажуудаа байсан аягатай ундааг эргүүлэн түүнрүү цацав. Түүний сайхан цагаанхан цамц нь ягаан толботой цамц болон хувирлаа. Ойр хавьд байсан бүх хүүхдүүд Хөөх ! пөөх ! гэсээр алмайран ян л кино үзэж байгаа мэт бид хэдийг тойрон зогсоно. Гэвч хэн ч биднийг зогсоох гэж дайрахгүй. Би харин үргэлжлүүлэн түүнд

-Өө яана аа гар халтирчихлаа гэхэд тэрээр найзуудтайгаа надруу яг дайрах гэтэл цаанаас нь сургалтын менежэр гарч ирэн тэд нарыг зогсоолоо. Багш

-Хэн үүнийг эхлүүлсэн? гэснээ надруу харж

Чи юу шинэ сурагчаа ? гэлээ.

-Одоохондоо та намайг мэдэхгүй байгаа бололтой намайг Кристина гэж дууд гээд гараа сунгалаа.

Тэр мэдээж гар атгахгүй нь ойлгомжтой , миний алгадуулсан нүүрнээс илүү тэр охины норсон хувцас их аймар харагдаж байсан учир надад хамаг буруу чихэгдэж сургалтын менежэр намайг захирлын өрөөрүү яв гэлээ.

Байдаг л юм. Би 2 сарын өмнө энд сурдаг байхдаа ч хүртэл зоолттой долоо хоногт 4 удаа захирлын өрөөрүү дуудагдаж маш удаан цагаар ордог байсан. Одоо ч тэр үедээ эргээд ороход алдаад байх зүйл алга.

Тиймээс би тэр охидоос болж хоолоо ч идэж чадалгүй захирлын өрөөрүү явлаа.

Хоолны заал 1 давхарт харин захирлын  өрөө 3 давхарт байдаг. Тийшээ аажуу тайван алхан газар ширтэн явж байтал нэг хүн намайг маш хүчтэй мөрлөчихлөө. Энэ үед ууртай байсан болохоор

-Замаа харж яваач гэж ууртай хэлээд намайг мөргөсөн хүний царайг хартал би нүдэндээ итгэсэнгүй ээ.

Түүний нүд нь цэнхэр байх ба нүдэн доороо мэнгэтэй байх нь тэр. Яг л тэр өдрийн үл таних эрэгтэй шиг. Гэтэл цаана нь байсан найз нь

-Аливээ Жөү явья аа гэснээнамайг харан хэсэг чимээгүй болоод чимээгүйхэн

-Яана аа Жөү чи шуламтай орооцолдчихож гэлээ.
Жөү гэнэ ээ? Тэгэхээр нөгөө Магис биш байх нь. Гэхдээ тэдний нүд болон биеийн хэмжээ нь их адилхан юм аа. Хэрвээ тэр Магис мөн байсан бол намайг таних байсан даа.

-Шулам аа? гэж Жөү хэмээх банди чимээгүй амандаа хэлснээ наашаа хараад мишээлээ. Тэгснээ гараа наашаа сунгаад

-Намайг Жөү Жонсон гэдэг. Би 12 дугаар ангийнх. Мөрийг чинь мөрлөсөнд уучлаарай хэтэрхий их өлсөж байсан учраас замаа харсангүй гээд гэдсээ барилаа.

Би харин гарыг нь атгалгүй бас өөдөөс нь юу ч хариулалгүй зүгээр л эргээд явав. Надад иймэрхүү хүнтэй орооцолдож байх цаг байхгүй ээ.

Гэтэл араас Жөү Жонсон гэх эрэгтэйн хажууд зогсож байсан найз хэмээх нь

-Чи азтай байлаа. Харин дараагийн удаа ингэвэл чи ч баларна шүү дээ хэмээн хэллээ. Эргүүлж  Жөү Жонсон юм хариулсан эсэхийг мэдэхгүй ч би тоолгүй зүгээр л чигээрээ алхалаа.

Тэд их адилхан юм аа.

Continue Reading

You'll Also Like

2.2M 146K 91
လူတိုင်းပါးစပ်ဖျားမှ ဇမ်းဆိုတဲ့ကောင်က အပေအတေကောင်လို့သမုတ်လဲ သူတို့သတ်မှတ်ချက်အတိုင်းသွားပါစေ.....ကိုယ့်ထမင်းကိုယ်စားပြီး သူများစကားတွေကိုထိုင်ခံစားန...
1.3M 55.3K 66
ငါလား.... စိတ်ချ...... နိဗ္ဗာန်ရောက်ရင်လည်း မင်းကိုပဲ ချစ်နေအုံးမှာ.......... သုနေတင်ထွဋ် ကမ္ဘာပျက်သလို လေပြင်းမိုးသံတွေထ...
636K 56.7K 50
တစ္ေယာက္အေပၚ တစ္ေယာက္ထားတဲ့ ေမွ်ာ္လင့္ခ်က္ေတြက ထပ္တူမက်တဲ့အခါ........... အနီးဆံုးမွာ ရွိေနေပမယ့္ အေဝးဆံုးမွာရွိေနရသလို ခ်ဳပ္ေႏွာင္မႈေတြ စည္းေတြ န...
110K 16.7K 30
ရိုးရိုးအချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်ပါပဲ