Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'

5.5K 118 2
By Kikuchi_Oyuka

Цаг хугацаа шархыг эдгээдэг гэдэг ч үнэндээ надад цаг хугацаа яг л нэг зүүн дээр гацсан мэт санагддаг байлаа. 

Нэг л үед нэг л зовлонтой.

Би хэзээ ч шархыг тэр үедээ нүх болон үлддэг гэж бодоогүй. Гэхдээ нүхийг нь дүүргэж болдог гэдгийг ч бас анзаараагүй.

Ярих ёстой гэдгээ мэдэхгүй ч түрүүхэн хажууд минь инээмсэглэж байсан мэт санагдахад үнэндээ түүний зай хоосорч түүнээс минь үлдсэн ганц зүйл бол дурсамж байв.

Тэр минь дандаа инээмсэглэж яаж ч өвдөж байсан ч инээмсэглэдэг байсныг нь би анзаарч хараагүй гэдгээ бодоход заримдаа би өөрийгөө жинхэнэ хүн мөн үү хэмээн асуух ч хариулт бүр адилхан л санагддаг байв. Тийм ээ би хүн. Гэхдээ хөлдсөн.

Тэр минь 2 сарын өмнө тархины хорт хавдраас болж нас барсан.

Сонин биш гэж үү? Мянгад нэг л тохиолдох хавдрыг бид хэзээ ч өөрсдийгөө нэг хувьд нь багтан орчихгүй дээ гэж хичээх ч нэг л өдөр тэр тоонд нь багтчихсан явж байвал. Бүх зүйл яг л кино шиг байсан. Хэтэрхий хурдан бас хэтэрхий гунигтай.

Царай нь цусаа өдөр бүр бага агаар юүлж байгаа мэт цонхийж , хичнээн амандаа мянга мянгаар нь чихэж байгаа ч тэр дороо гарган бага багаар турж эхлэх үед ч хүртэл түүнийгээ би гайхшран толгойдоо хэдэн минутын ч гэсэн бодол болгон авч чадаагүйдээ гайхшрах юм.

Түүнийгээ нүдний минь урд хэзээ ч дахин сонсошгүй , хэзээ ч дахин үл олдох чих гижигдэм дулаахан хоолойгоороо хамгийн сүүлчийн үгээ хэлэн уушгиндаа үлдсэн сүүлчийн амьсгалаа гаргах үед би юу бодохоо мэдээгүй. Яахаа ч тэр.

Крис намайг гүнээ уучлаач... Тэнэгхэн мэт жүжиглэн энгэрт чинь эрхэлж явсан Кристина чинь чиний өмнөөс үхэх ёстой байсан юм гэж хичнээн өөртөө хэлээд ч чамайгаа энэ шударга бус , жаргалтай нэгнийхээ зүйлийг жам мэт авч явдаг хорвоод яаж эргэн авчруулах билээ хэмээн бодон би бүх зүйлээ цоожилсон юм.

***


Хаалга зогсолтгүй нүдэх чимээ тасралтгүй чихэнд янгинан дуугарах үед би хэдэн өдөр унтаагүй нойрноосоо арайхийн сэрлээ.

Хэрвээ орон дээрээ унтаж байсан бол дэрээрээ чихээ хаан эргэн зовлонг жаахан ч гэсэн арилгадаг оронлуугаа эргэн явж болох байсан ч орон дээр унтсанаас буйдан дээр унтах нь илүү амар амгалан гэдгийг түрүүхэн мэдсэн би илэгдэн хуйчирсан буйдангаасаа өндийн хаалга онгойлгохоор явлаа. Цамцны мөр унжин унтлагын өмд минь газарт чирэгдэн явах ба нүд минь ердөө хэдхэн сантиметр хэртээ нээн харж чадаж байв.

Хаалга нүдсэн хэвээр харин би хаалгаруу алхсан хэвээр.

" Хэн бэ?"  гэж нойрмог хоолойгоор асуухад

" Гэр бүл чинь байна " хэмээх ойрын хэдэн сар сонсоогүй сонсохыг ч хүсээгүй хоолой хаалганы цаанаас уурласан мэт сонсогдох үед ингэж их хүрч байсан нойр минь тоос сорогчоор сороод авсан мэт алга болов.

'Үгүй ээ' гэх үг тэр даруйдаа аманд давтагдаж би зөвхөн өөртөө сонсогдхоор хурдлан шивнэсээр , толинд өөрийнхөө үс гэзгийг янзалхаар очиход өөдөөс минь шулуун хар үс ч одоо зүгээр олон тийш арзайсан , гүн цэнхэр нүдтэй ч гэлээ нүдэн доогуурх хөхрөө өнгө зүсийг нь дордуулж , цонхигор цагаан арьстай 16 настай охин угтаж авлаа.

Нүдний минь дор бага зэргийн хөхрөө гарсныг эс тооцвол яг л 2 сарын өмнө гэрээсээ явж байсан дүр төрхөөрөө байгаадаа бага зэрэг баярлав.

Хоолойгоо хэд засан байж хаалгаа онгойлгон өөрийнхөө  учирмааргүй байна гэсэн 2 хүнтэйгээ нүүр тулхаас өөр аргагүй боллоо.

Аав минь яг л хэвээрээ хэрнээ сахал нь бага зэрэг урган энгийн хувцас биш костюм пиджак өмсөн угтаж , харин ээж минь өөрийн богино хар үсээ баярт явах гэж байгаа мэт засан хар өнгийн даашинз өмсөн угтлаа.

Тэд намайг хараад төдийлөн баярласангүй. Учир нь би тэдэн шиг хувцаслалгүй зүгээр л нэг гэрийн хувцас өмсөн угтсан юм.

" Ор о- " гэж хэлж амжаагүй байхад ээж бараг хажуугаар дайран орж миний түрүүхэн унтаж байсан буйдан дээр очин суулаа.

Харин аав намайг оруулаад хаалга хаан өөрөө том өрөөний жижигхэн ч гэлээ олон юм харагддаг цонхны урд очин зогсоод халаасандаа гараа хийв.

Би тэдний юу хэлэхийг мэдэж байлаа. Ээж хоолойгоо засаад л яриагаа эхлүүлэх дөхөөд ирэхэд нь би албаар тэдэнрүү харахгүйг хичээж цай өгөхөөр бэлдэв.

" Яажшуухан амьдарч байна даа? " гэж эхлээд багаасаа ихрүү дайрах гэж байгаа мэт тайвнаар асуулаа.

" Зүгээр " хэмээн би тэдэнрүү харалгүй хурдхан шиг хариулахад

" Чи хэзээ гэртээ ирэх юм бэ? "

"За тэр эхлээд л явчихлаа" гэж дотроо би бодонгоо

" Очихгүй ээ би энд амьдарна. "

" Юу гэнэ ээ? Ийм байшинд уу? Тэглээч чи 18 нас ч хүрээгүй байгаа. Ганц бие эмэгтэй яаж ийм аймшгийн байшинд амьдрах юм бэ? " гэсээр ар араасаа асуулт асууж эхэллээ.

Хутгаж байсан цайгаа би түр азнаад тэдэнрүү эргэж харлаа. Аав минь халаасандаа гараа хийсэн чигээрээ шалруу харан зогсоно. Харин ээж минь миний хариулахыг хүлээн надруу том бор нүдээрээ ширтэж байлаа.

" Энд заавал 18 нас хүрсэн хүн амьдрах ёстой гэсэн хууль байхгүй, бас таны хэлээд байгаа аймшгийн байшин чинь миний хайрт гэр минь болчихсон " гэж би нэг хэвийн өнгөөр тайван хэллээ.

" Бид чамайг яагаад ингээд байгааг чинь мэдэж байна аа! Охин минь. Бид нар ч бас багадаа зөндөө хайраа алдаж байса- " хэмээн хэлж дуусаагүй байхад нь би

" Таны хайраа алдсан түүх чинь минийхээс өөр " гэж хэлэв.

Ээж минь хэсэг бодолхийлснээ

" Мэднэ ээ мэднэ. Тиймээс бид хоёр чамайг энэ байдлаас чинь авч гарахаар ирлээ " гэх үгс нь гэнэт л уурны савыг минь онгойлгосон мэт мэдрэгдэж

" Та хоёр ер нь яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Би яах яахгүйгээ өөрөө шийдэж чадах цаг болсон. "

" Гэхдээ чи дөнгөж 16 настай. " Ээж жирийнээс арай хоолойны өнгөө дээшлүүлэн хэлэхэд

" Та хоёр яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тэнд очвол надад ямар байхыг та надаас илүү мэдэх ёстой биз дээ! Тэнд миний хамаг дурсамж байгаа, хэрвээ би очвол миний зүрх яаж шархалж өвдөхийг та ойлгохгүй байна уу " гэж хоолой зангиран байж хэллээ.

Хоолой зангирах үеийн зовлон бол чи тэдэнд толгойдоо бодож байгаа түм буман үгсээ хэлэлгүй нулимст автан унах нь юм.

Харин энэ үед түрүүнээс хойш шал ширтэж байсан аав минь наашаа харж
" Чи явах хэрэгтэй " гэж түргэхэн бөгөөд маш ойлгомжтой хэллээ.

Харин би энэ үгэнд нь их гайхширав. Учир нь аав минь иймэрхүү ярилцаанд өмнө нь хэзээ ч орж ирэхгүй байсаар дуусгадаг байлаа.

" Юу гэнэ ээ? Ааваа та ч бас уу? Энэ гэрт ер нь намайг ойлгож байгаа хүн байна уу."

" Ойлгож байна " гэж тэрээр маш чангаар хэлээд  " Тиймээс л би энд чамайг хэзээ хувцсаа бэлдэхийг чинь хүлээгээд зогсож байна " гэлээ. Энэ хүмүүс чинь солиорчихож. Бүр бүгд.

Нүд минь орой дээрээ гарах дөхлөө. Би тэр хоёрлуу хамаг байдлаараа бүлтийн харж байтал аав гэнэт

" Харин чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Чи энэ жижигхэн өрөөнд тэр бүх дурсамжаасаа нуугдлаа гээд чи юу олж долоож байгаа юм. Юу ч биш. Чи зүгээр л бүх бурууг өөр дээрээ тохон энд нуугдаж байна. "

" Учир нь бүгд миний буруу учраас би энд нуугдаж байна "

Хэзээ ч би ингэж цөхөрсөн хоолойтой сонсогдож байснаа мэдэж байлаа. Би зүгээр л энд байхыг хүсч байв. Ганцаараа. Үүрд.

" Хангалттай! Чиний яриаг сонсож ханалаа. Чи яг одоо хувцсаа бэлдээд , бид гурав хамт гэрлүүгээ буцаад очиж , чи буцаад хэвийн амьдралдаа орон сургуульдаа явна " гээд яриаг өндөрлөөд хэзээ ч тас хийтэл хаагддаггүй хаалгыг тасхийтэл хаагаад гараад явав.

Харин ээж минь над дээр ирж миний хацраар урссан нулимсыг минь арчих үед л би өөрийгөө уйлж байгааг мэдрэв. Ээж минь эелдэгхэн хоолойгоор

" Кристина гуйж байна, аавынхаа хэлэхийг нэг л удаа сонсчих " хэмээн гарыг минь атгалаа.

Энэ удаа би бууж өгөхөөс өөр аргагүй болов. Тиймээс би ээжийн гарыг тавиад хацран дээрх нулимсаа хурууны өндгөөрөө хамаагүй арчаад өрөөлүүгээ явж хувцас болон зарим нэгэн эдлэлүүдээ чемодандаа чихэн хийн , ээжийнхээ араас алхан 2 сар намайг уйлахад минь алчуур, ганцаардахад минь хань болж байсан байшингаасаа хагцлаа.

Аав минь жолоочийнхоо арын суудалд аль хэдийнээ суун бид хоёрыг хүлээж байв. Харин жолооч гарч ирэн миний ачааг аван машиндаа хийх үед аав минь намайг гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан мэт өөдөөс минь хараад инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл надад амар амгалан баяр баясал биш уур хилэн болон айдас мэдрэгдүүлж болдогсон бол буцаад гэрлүүгээ орон хаалгаа түгжмээр санагдана.

Хотын төвөөр яваагүй их уджээ.

Зул сар болох гэж байгаа тул хаа сайгүй гацуур мод чимэглэн тавьсан байх ба хүмүүс бүгд л дор дорноо баясан инээлдэж байх нь машины цонхоор ил тод харагдаж байлаа.

Манай гэр минь хотоос дөнгөж гараад л байдаг ба таван давхар хаус юм.


Тиймээс нээх удалгүй гэрийнхээ гадаа ирэхэд манай гэр минь яг л урьдынхаараа байх ба зарим газраараа зул сарын чимэглэл тавьсан байв.

Жолооч машины ардаас миний ачааг аваад гэрлүү зөөж оруулахад аав хажуугаар нь түргэхэн шиг гэрлүүгээ яаран алхалан одох нь надад нэг юм үзүүлэх гээд яарч байгаа юм шиг харагдлаа.

Гэсэн ч надад ямар ч сонирхол хүрэлгүй би өнөөх уйтгарт царайтайгаа машины хаалгыг хаагаад алхатал хажуунаас гэнэт гэрэл анивчих нь тэр.

Гайхан харвал хэдэн охид надруу харан инээлдэж , миний зургыг авснаа надруу ёжлон хараад

" Сайн уу шулам аа " гээд хөхрөлдөхөд гэнэт миний түрүүхэн зүв зүгээр байсан толгой яг л мансууруулсан мэт эргэн , нүд харанхуйлж хөлөн дээрээ удаан тогтож чадалгүй уналаа.

Continue Reading

You'll Also Like

2.5M 248K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
229K 5.7K 72
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
1M 53K 46
အမိန္႔စည္း+သခြပ္႐ိုး ( ႐ွင္မႈန္းနံ႔သာ) အမိန့်စည်း+သခွပ်ရိုး ( ရှင်မှုန်းနံ့သာ) ခြင့္ျပဳခ်က္မရပဲ ငါ့အနားကထြက္ခြာခြင့္မျပဳနိင္ဘူး အသက္နဲ႔ခႏၶာတည္ျမဲေနသ...
198K 9.7K 19
Дэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй тү...