29. Шунал

209 34 3
                                    

Намжүн Согжины нэрийг чангаар дуудан түүнийг тэврээд "Ааваа гэж бодохгүй гэсэн биз дээ? Яагаад түүний урдуур орж байгаа юм" зангирсан хоолойгоор хэлэхэд Согжин намуухан дуугаар "Сайн мэдэхгүй байна. Асуух зүйл байсан юм болов уу?" гээд  инээмсэглэв.

Юнги хойш эргэж харсан Бинүг цохин газар унагаагаад цээж рүү нь буудан Согжины шархтай ижил болголоо.

Юнги:-"Хусог аа, хурдан сонго. Чи хэдий энэ новшийн нохой байсан ч, жинхэнэ эмч мөн. Тийм болохоор сонго. Согжин үү? Бинү үү?" гэхэд Намжүн "Чиний хэн байх хамаагүй ээ. Би эмчид итгэж байна"

Хусог:-"Гэхдээ намайг сэтгэл зүйч биш цээжний хөндийн мэс засалч гэж яаж мэдсэн юм?"

Юнги:-"Олон жилийн өмнө чи өөрөө хэлсэн. Гучин хоёр, тэр чи байсан тийм биз дээ? Цаг алга, хурдан сонго" гэхэд Хусог удаанаар урагшлан Бинүгийн хажууд очлоо. Доош суун зүрхний цохилтын сонсов.

Хусог:-"Одоохондоо аюулгүй" гэж хэлээд Согжин урд очоод "Ахаа намайг уучлаарай. Би удчихлаа" гээд дээш босоод Юнгид хандан "Сувилагч, хамгаалагчдыг дууд. Бидэнд цэвэр газар хэрэгтэй. Дээшээ мэс заслын өрөөнд оруулъя. Гэхдээ эм, уусмал дутна"

Юнги:-"Нууц өрөө. Нөгөө захирлыг алсан өрөөг санаж байна уу? Тэнд Сүжины хэрэглэдэг байсан зүйлс бүгд байгаа."

Хусог:-"Яг болно" гээд Согжинтой ярилцан хамт байхыг хичээж эхлэв.
Харин Юнги сувилагч, хамгаалагчдыг дуулахаар явлаа.

Согжин:-"Бинү яагаад ийм амьдралаар амьдарсан юм бол? Яагаад хүүхдүүд нь түүнийг буудуулчхаад юу ч дуугарахгүй байгаа юм бол?"

Намжүн:-"Битгий ярь. Тэд танд хамаагүй шдэ хүний өмнөөс өөрийгөө тарчлаахаа боль л доо. Гуйя битгий ярь" гэхэд Хусог "Таны шарх амьд халгүй, гэхдээ биед удаан болж болохгүй. Надаа бас өөртөө итгээрэй. Юм яримаар байвал дараа нь ярь. Та заавал амьд үлдэнэ."

Согжин:-"Би бүхий л амьдралынхаа турш миний төлөө санаа тавьдаг, намайг хайрладаг хүнтэй болохыг хүсдэг байсан. Эцэст нь болжээ" инээмсэглэн Хусогын гараас барин "Бүгд л ямар нэгэн шалтгааны улмаас муу зам руу ордог. Хамгийн гол нь дараа тэр замаасаа гарч чадах нь чухал. Чи аль хэдийн гарчихсан. Тийм болохоор өөрийгөө өнгөрснөөр биш одоогоор дүгнэ. Чи Бинүгийн биш миний хажууд байна. Би чамд үргэлж итгэдэг."

Намжүн:-"Юу вэ? Юу яриад байгаа юм. Наа үгээ дараа нь хэлж болно биз дээ. Яагаад одоо энэ бүхнийг хэлээд байгаа юм? Юнгиг иртэл хүлээ л дээ" гэхэд түүний нулимс Согжин дээр дуслав. "Юу ч болсон би буудуулсан чиний буруу биш шүү. Мэдэж байгаа биз дээ" ахин инээмсэглэв.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now