Сүүлийн хүн |2р хэсэг|

527 97 2
                                    

             .     .     .                            .    .    .

Намжүн:-"Бид тэдний дунд өөрсдийн хүнээ оруулна. Бидэнд тарьдаг тариаг нь өөрсдөд нь тарин үгэндээ оруулаад бүх зүйлсээ бэлтгүүлнэ"

Хусог:-"Ярьсан шиг амархан байх болов уу? Хэзээ эхэлье гэж бодож байна?"

Юнги:-"Бид яарах хэрэгтэй, маргааш өглөөний тариагаар орж ирсэн сувилагчид нь өөрт нэг тариагаа тариад, тушаалаа өгнө. Үлдсэн тариагаа хадгална."

Согжин:-"Хамгийн гол нь өглөөний тарианы үеэр унтсан мэт байх хэрэгтэй тэгж байж л сувилагчийг сандаргаж чадна"

Намжүн санал нийлэн "Тийм ээ, Өглөөний тариа 6,7 гийн хооронд орж ирдэг. Одоо унтвал эртхэн сэрж чадна, эсвэл унтахгүй хүлээсэн ч болно"

Хусог:-"Бидний судсаар хэвийн бус бүтэцтэй эм гүйж байгаа болохоор бид сайн унтаж амрах хэрэгтэй" гэхэд бүгд л санал нийлж одоо унтаад өглөөний тарианаас өмнө сэрэхээр болжээ.

5:46 минут. Өглөөний тарианаас 14 минутын өмнө

Юнги:-"Залуусаа сэрээрэй" гэж хэлэн алгаа удаанаас хурдан, хурднаас удаан руу ташлаа.

Согжин:-"Юнги чи сэрээх аргаа хуучирсан гэж бодогдохгүй байна уу?" их л нойрмог хоолойгоор хэлэв.

Хусог:-"Гэхдээ л бүгд сэрсэн гэж бодож байна."

Намжүн:-"Тийм ээ бүгд сэрлээ."

Юнги:-"Цаг мэдэж байгаа хүн байна уу?"

Намжүн:-"Мэдэхгүй ээ ямартай ч өглөөний тарилгаас өмнө байна" гээд дээш өндийн ороо налан суугаад урт амьсгаа аван "Хэн тариагаа сувилагч руу тарих вэ?"

Согжин:-"Бүгд бэлтгэлтэй байгаарай. Хамгийн эхний тариулах хүн сувилагч руу өөрийнхөө тариаг тарих хэрэгтэй"

Юнги:-"Тийм ээ, үлдсэн 3н тариагаа хадгалах хэрэгтэй" бүгд л санал нэгтэй байлаа. Энэ төлөвлөгөө биелэх магадлал маш өндөр тул хэн ч "Бүтэлгүйтвэл яана аа" гэх тэнэг бодол бодсонгүй.

      Гэвч Хусогт нэг л дутуу мэт санагдан, тэд нээлттэй төлөвлөгөөгөө түүнд ярьж байгаа гэж харагдах хэдий ч бүрэн гүйцэд яриагүй гэдгийг мэдэж байв. Тэрээр дотроо "Ямартай ч энэ эхлээд бүтэг, дараа нь л дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй" гэж бодон сувилагчийг орж ирэхийг хүлээлээ.

6 цаг болон сувилагч ирж буй нь цуурайтан сонсогдлоо. Бүгд л бие биеэ захиран чимээгүй, яг л унтаж буй мэт дүр эсгэн хэвтлээ. Хаалга онгойв.

Сувилагч:-"Бүгд унтсан хэвээр байх шиг байна, ашгүй дээ" Намжүн руу дөхлөө. Бусад нь эхний хүн Намжүнаар сонгогдсон байх нь гэж бодон хэвтэж байтал тэдний бодсон зүйлс болсонгүй. Тэр сувилагч тариаг аван Намжүний хажууд тавилаа. Яг ингэж явснаар Согжин, Юнги, Хусог 3 дээр тариаг тавив.

Тэд эхэндээ их гайхсан янзтай ажиглаж байсан ч нөгөө сувилагч нь зүгээр л тариануудаа хүмүүсийнх нь хажууд тавьсан байжээ. Тариулах хамгийн эхний хүн, хамгийн сүүлд хажууд тариа тавьсан хүн нь болов. Хусог. Сувилагч түүний баруун гарынх нь ханцуйг дээшлүүлэн тарианыхаа зүүгээ чиглүүлэн судас руу нь тарихын даваан дээр Хусог гэнэт нүдээ нээн зүүн гараагаа сувилагчийн тариуртай гарыг барин баруун гараараа тариаг нь авлаа.

Сувилагчийн ар талд Юнги зогсон ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл нэмж оролцох үүргээр зогсов. Гэвч Хусогт түүний хэрэгцээ байсангүй. Шуудхан л сувилагчийг өөр лүүгээ татаад тариагаа тарилаа. Одоо тэд тушаалаа л өгөх үлдэв.

Согжин:-"Бидний хөлийн гинжийг тайл" гэхэд сувилагч түүний хэлснээр хийлээ.

Юнги:-"Бидний тариаг 3,4 өдөр чи хийх ёстой шүү" сувилагч толгойгоо аажуухан гэгч нь дохилоо.

Намжүн:-"Одоо хамгийн чухал нь. Эмч нар  дотроо яс хая, нэг нэгнийгээ харж чадахаа байтал нь."

Хусог:-"Сүжин эмчээс аль болох хол яв" гээд тус тусдаа нэг нэг тушаал өгөөд өрөөнөөс сувилагч юуч болоогүй мэт гарч явлаа.

    _____________________________

Зүгээр л хамтад нь оруулахгүй 1,2 гэж салгасанд уучлаарай ^••^ Та нарт минь  энэ хэсэг таалагдана гэж найдъя. Зөндөө их хайрлаарай( ˘ ³˘)

[Completed] Door |hyung line|Onde histórias criam vida. Descubra agora