12. Аймхай муур

448 69 8
                                    

Намжүн нэг гартаа хөрөө нөгөө гартаа захирлын гарыг барин хөлөөрөө цээж дээр нь даран "Яаж тайрвал зүгээр юм бэ дээ" гэхэд хажуугаас нь Хусог "Хүний бие амьд байх даа их хэврэг байдаг юм, яаж тарихыг хүснэ тэгж л тайрагдана" гээд сууж байсан сандлаасаа босон Намжүний хажууд ирээд "Энэ хэсэг илүү түүнийг өвтгөх болно"гээд гараас нь барин хөрөөг хэлсэн газартаа байрлуулаад хойш ухран сандал дээрээ буцаад суулаа.

Намжүн:-"Согжин, та сандал олсон уу нэг мөсөн байвал дээр байх юм. Цустай нь тэврээд сандал дээр гаргах гэж."

Согжиг:-"Чи энэ сандлыг эвдэлчихнэ. Зүгээр наана аа л тайрчих, цусны үнэрт дуртайгаараа би л дээш өргөөд сандал дээр тавья" гээд бага зэрэг инээн сандлаа түрсээр үүдний хэсгээс хүрчирэв.

Намжүн:-"Заза, ойлголоо. Тэгвэл одоо шууд тайрлаа шүү."

Хусог:-"Түр хүлээгээрэй, Юнги харагдахгүй байх юм."

Согжин:-" Юнги яав л гэж дээ, өрөөгөө хайж байгаа байлгүй."

Хусог:-"Гэхдээ л хараанаасаа салгамааргүй л байгаа юм" гээд хойш сандлаа налаад санаа алдан хэсэг тааз ширтсэнээ " Харагдахгүй байна гэхээр тэр өрөөг олоод дотор нь орчихсон бололтой тийм үү?"

Намжүн:-"Тийм л юм шиг байна."

Согжин:-"Юнги тайрч дуусахаас өмнө гарч ирэх болов уу? Хусогоо, Чи сая Юнгитэй ойрхон байсан юм чинь түүний явсан замаар яваад нөгөө өрөөг  хайчих" гэхэд Хусог "Би ч гэсэн тэгье гэж бодож байлаа. Амьтдад махыг шинэхэн дээр нь өгөх хэрэгтэй" дээш өндийн хайж эхлэв.

Намжүн:-"Тэр хооронд тайрч л байя, энд нэг хүн хүлээгээд зүгээр сууж чадахгүй хөдлөөд байх шиг байна" гээд хөрөөгөө дээш өргөн гаран дээр нь хүчтэй гэгч нь тавиад аажим аажмаар нааш цааш хөдөлгөн захирлын орилж ёолох чимээнд дурлан нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Надад дутаад байсан мэдрэмж энэ л бололтой" гэж хэлээд цээжин дээр нь хөлөө бүүр чангаар тавьж хөрөөгөө нэг бол удаан нэг бол хурдан хөдөлгөн доошлуулахад гарны булчин нь таслагдан ясандаа тулж, бүүр яс руугаа орж эхлэж  байв. Захирлын тэвчээр дээд цэгтээ хүрэн ахиж ийм байдалтай байж чадахгүй болсон мэт зогсоо зайгүй орилж гар луугаа харж ч чадахгүй нүдээ тас анин сандал дээр цусаа гоожуулан сууж байлаа.

Намжүн:-"Одоохон, одоо жаахан. Удахгүй тасрах нь. Эхнийх дээрээ л ингэх юм бол сүүл хүртлээ тэсэх юм болов уу даа аймхай муураа" гэсээр ярианыхаа эрчинд бүүр хурдан хөрөөдөн зүүн гарыг нь газар унагав. Согжин шуудхан босч очиж гарын аваад буцаж суулаа.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now