24. Хадаас

241 38 2
                                    

Юнги бичиг хэргийн агуулах руу ороод гэрлийг нь асаатал, энд тэндгүй хөглөрсөн бичиг цаас уул овоо мэт харагдана.

Түүний энэ өрөөнд орж ирсэн шалтгаан их энгийн "Юун Бинү гэмт хэргийн тодорхойлолт", "Тохох хэрэг", "Шатаах хэрэггүй материал" зэргийг хайх байлаа.

Илүү дутуу үйлдэл хийлгүй шууд ажилдаа оров. Газар доодхоо сайн харан юун дээр гишгэж байгаагаа, юуг өнгөрөөж магадгүй гээд нягтлан явна.

"Юун гэр бүл" гэх хавтас ил хэвтэж байхыг харан зүгээр өнгөрөх гэснээ бодлоо өөрчлөн, аваад үүргэвчиндээ хийлээ.

Цааш "Тохох хэрэг", "Жон гэр бүл", "Бууны ноход" гэх зэрэг хавтас олон хангалттай гэж үзэн өрөөнөөс гаран Хусог руу очихоор шийдэв.

Хусог:-"Юм олов уу?"

Юнги:-"Олсон" гээд гартаа байгаа зүйлсээ түүнд өгөв.

Хусог:-"Бууны ноход, Тохох хэрэг" уншаад Юнги руу харан " Үнэхээр энэ хоёроос  өөр хавтас байгаагүй гэж үү?" гэхэд " Энэ өрөөнд чухал зүйлс нь байгаа гэж бодоод тэгж их сүртэй хайгаагүй ээ. Чи юм олов уу?"

Хусог:-"Олсон, энэ байна" гээд Юнгиг ширээ лүү дуудан харуулав.

Юнги:-"Юу Бинү хэргийн тодорхойлолт, Мин... за ямартай ч олох ёстой чухал зүйлсээ олчихсон болохоор гарцгаах уу?" гээд Хосуг руу хэсэг харснаа "Их мэдлэг, их зовлон авчирна. Зүгээр гарцгаая" гээд түүний ханцуйгаас нь бариад чигээрээ шууд гарлаа.

Тэд Согжины орсон өрөөний хаалгыг нээхтэй зэрэгцэн өвдөлтөөсөө болж хамаг чангаараа хашхирч буй хоолой сонсогдов.

Юнгигийн алхаа түргэсэн өрөөнд орж ирэхэд 3 метр гаран үргэлжлэх нарийн хонгил тэднийг угтлаа.

Хусог:-"Энэ өрөө лүү яг орсон юм уу? Зоорь юм биш үү?" гэхэд Юнги " Яах аргагүй ийшээ орсон, ямартай ч явцгаая"

Хонгилын төгсгөлд зам баруун, зүүн гэж хоёр салж байв. Яг аль руу нь явахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн сонсож зүүн эргэлээ.

Жижигхэн цонхны цаанаас тусах бүдэг гэрэл, ялзарч нэвширсэн үнэр, гээд нэг л танил зүйлс тэднийг угтлаа. Хусог хажуудаа байсан унтраалга дээр даран  гэрэл асаав.

Юнги:-"Хараал ид гэж, юу вэ?" гээд урагшлан урдаа байгаа зүйл рүү дөхлөө.

Хусог:-"Битгий ойрт нян ихтэй байгаа. Өвчин авч магадгүй" гээд араас нь алхан түүний гараас барин зогсоов.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now