16. Хусогын өнгөрсөн

402 56 4
                                    

"Хусогаа, сэрээрэй миний хүү. Аав нь гялс гарчихаад ирье" гэхэд нойрмог хоолойгоор "Амралтын өдөр та хайчих гэж байгаа юм?" хэмээн асуув.

"Удаан уулзаагүй танилтайгаа уулзах гээд л, аав нь оройтож магадгүй хоолоо хийгээд идээрэй" гээд инээд алдан их л аз жаргалтай нэгэн явлаа. Хусог дотроо сүртэй зүйл бодолгүй түүнийг гаргаж өгсөн ч  энэ нь тэдний сүүлчийн  уулзалт байсан юм.

Хусогын аав жижиг хотын нэг захаас нөгөө зах руу алхан 3 давхар бага зэрэг будаг нь халцарсан эмнэлэг рүү орлоо.

"Сайн байна уу. Өглөөний мэнд таньд юугаар туслах вэ?"

"Би хүнтэй уулзахаар ирсэн юм аа."

"Өвчтөнтэй юу?"

"Үгүй ээ. Энд ажилдаг эмч."

"Нэрийг нь мэдэж болох уу?" гэхэд Хусогын аав өөртөө итгэлгүй байгаа аятай нам дуугаар "Сүжин" гэж хариулав.

"Аан, саяхан ажилд орсон эмч мөн үү. Та намайг дагаад яваарай. Би таньд хаана байдгийг нь заагаад өгье."

"Ойлголоо."
Сувилагчийг даган хоёр давхарт гарч булангийн өрөө лүү чиглэлээ.

"Сүжин эмчээ та байна уу?" гээд хаалгыг нь тогшин асуухад Сүжин хоолойгоо засан ор ор гэх дохио өгөв. Сувилагч Хусогын аавд хаалгыг нь нээж өгөөд "Би одоо явлаа" буцлаа. Сүжин үүдэнд нь зогсож байгаа хүнийг хараад урам нь хугарчээ. Санаа алдан "Энд яах гэж ирсэн юм?" гэхэд "Чи ядаж намайг оруулахгүй юм уу?" гэж Хусогын аав хэлэв. Сүжин дургүй байсан ч түүнийг урд талын сандал дээрээ урин суулгалаа.

"Одоо яах гэж ирснээ хэлэхгүй юу?"

"Зүгээр л царайг чинь харахыг хүссэн юм. Чи их том болжээ."

"10 жил уулзаагүй юм чинь том бололгүй ядаг юм."

"Ханн, Чи бүүр ах захаа мэдэхээ байж дээ. Гадаадад эрдэм ном сураад ирсэн гэж сонссон, харь улс чамд ийм юм заагаа юу?"

Хусогын аавын энэ үг Сүжинд тийм ч таатай сонсогдсонгүй. "Хэнээс л болж гадаад руу яваад, хэнээс болж одоо энд ингээд сууж байгаа билээ дээ" гээд орилох шахам хэлэв.

"Би өөрийгөө алдаа хийснээ мэднэ. Тэгээд л боломж олдож байгаа дээр уучлал гуйхаар ирлээ" гэхэд Сүжин "Уучлалт гуйлаа гээд болно гэж бодоо юу? Цаг хугацаа ухрах уу? Бүх зүйл өмнөх байрандаа очих уу? Хэрэггүй." түүний рүү харах ч үгүй шал ширтэн хэлэв.

"Жон Сүжин, Намайг хэний төлөө бүхнээс татгалзсаныг мэднэ шдээ. Яагаад ийм зан гаргаад байгаа юм?"

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now