7. Хуучнаа дурсъя

512 77 7
                                    

Тэд нарын дуудсан даруйд өнөөх эрэгтэй хүрч ирлээ.

Юнги:-"Чи гадаа байгаа эрстэй дотно уу?"

Залуу:-"Тийм ээ."

Согжин:-"Хэр их?" гэхэд Намжүн хажуугаас нь их л ширүүн хоолойгоор "Та хэд санахгүй байна уу? Биднийг анх энэ өрөөнд орж ирээд удаагүй байхад наад новш чинь таван залуутай нийлээд тамлаж байсан байх аа..."

Согжин:-"Гадаа байгаа хүмүүс тэр эрс мөн үү?"

Залуу:-"Тийм ээ." их сул хоолойгоор хариуллаа.

Үүнийг сонссон Согжин орноосоо өндийн түүн рүү дөхөн "Мөн байх нээ. Тэр тэгвэл байгаа байх нь" гээд баруун гарынхаа ханцуйг шамлан "Энийг хардаа сайхан харагдаж байгаа биз".. Согжин түүнд гаран дээрх уртаас урт сорвио харуулан зогсоно. Тэр залуу анх удаа түүний энэ сорвийг харж байгаа тул бага зэрэг гайхан, айж эхлэв.

Согжин:-" Судас дагасан сорви, яг мод шиг харагдаж байгаа биз. Удахгүй хортой навчис нь танай тэр найз дээр бууна" гэж хэлээд буцаад орон луу явав.

Юнги:-"Чи одоохондоо хүн алаагүй байгаа билүү?"

Залуу:-"Тийм ээ" бас нам дуугаар хариуллаа.

Согжин:-"Гадаа байгаа 5 новшийг албал яаж байна?"

Намжүн:-"Үгүй ээ бидэнд хэрэг болно шдээ алах шаардлагагүй тариа тарих хэрэгтэй"

Юнги:-"Яаж тарих уу? Энэ ганцаараа тарина гэвэл лав тэр дороо боомилуулж үхэх байлгүй."

Намжүн:-"Дуудаад л ороод ир" гэхэд Согжинд нэг санаа төрсөн аятай "Ааан" уулга алдав.

Юнги:-"Та юу бодож олов?"

Согжин:-" Хүрэх эсэхийн мэдэхгүй нь гэхдээ ямартай ч." гээд өөрийн бодож олсон бяцхан төлөвлөгөөгөө бусдадаа хэлж тэд биелэх боломжтой хэмээн ярьцгааж хэрэгжүүлэхээр болов.

Юнги:-"Заа чи одоо яв, ажлаасаа гараагүй хүмүүсийг яахаа мэдэж байгаа биз дээ?" өнөөх залуу чимээгүйхэн толгой дохин хэлсэн ёсоор өрөөг орхин гарлаа.


И Хамгаалагч:-"Чиний ажил ч ёстой новш юм даа" гээд хөхрөв.

Чой Хамгаалагч:-"Бидний одоо хийж байгаа ажил тийм ч дээр ажил байна уу?"

Залуу:-"Бие биенээ удаан харсаар байгаад уйдаа юу даа. Хоорондоо жаахан эвтэй байгаач"

И Хамгаалагч:-"Харин тийм ээ. Энэ над руу байнга л бархирах юм."

Чой Хамгаалагч:-"Амаа тат" гэхэд залуу тэднийг өөр лүү нь ойртохыг хүсэн өөртэй нь хамт өрөө луу ормоор байгаа эсэхийг асуулаа. Хамгаалагчид шууд л зөвшөөрөв.

И Хамгаалагч:-"Зүгээр харах юм уу? Хуучнаа дурсах юм уу?" гээд инээхэд залуу түүн рүү харснаа "Тийм ээ хуучнаа дурсана" их ёжтойхон инээмсэглэв.

Залуу халааснаасаа түлхүүрээ гаргаж ирэн хаалгыг өөр лүүгээ татан барьж зогсон тэднийг харанхуй хүйтэн агаар үлээсэн өрөө лүү эхлэж орохыг санал болголоо. Хамгаалагч нар ч өмнө орж байсан болохоор тийм ч аймаар санагдаагүй бололтой. Итгэл төгс урагшлан алхав. Хамгийн сүүлд залуу орж ирэн хаалгаа түгжлээ. Өрөө өмнөхөөсөө ч илүү харанхуй болсон мэт хамгаалагчдад санагдан залуу руу харан "Эвгүй хэвээрээ байна шүү" гэцгээж байв.

Залуу:-"Нэг хүн нэмэгдсэн байгаа шүү."

Чой хамгаалагч:-"Тийм байна хэн юм?"

Залуу:-" Хусог эмч"

И хамгаалагч:-"Эмч хүртэл.. Яиааа энэ газар ч солиотой юм аа" гээд бүгд нэг нэгээрээ ор луу яван үлдсэн нэг нь залуутай хамт зүгээр ажиглан зогсож байлаа.

4 хамгаалагч орны хажууд очих гэтэл бараг бүгд зэрэг шахуу бүдэрч унав. Энд 4н орыг холбосон утас байсан гэдгийг тэд мэдээгүй бололтой. Хамгаалагч нар өвдгөө барин босож ирэхэд саяхан л орон дээр хэвтэж байсан хүмүүс алга болжээ. Гайхсан хамгаалагч ороо зохиж үзтэл Хусог орон доороос түүний хөлийг өөр лүүгээ татаж хамгаалагч уналаа.

Өөр нэг хамгаалагч хойшоо ухартал ардаа Юнгитэй тааран иргэн хартал түүнийг ор луу түлхэн баруун гараараа түүнийг багалзуурдаж эхлэв.

Хажууханд нь өөр нэг хамгаалагч ийш тийшээ харан чичрэн зогсож байтал хойноос нь хэн нэгэн татах шиг болов, эргээд хартал хэн ч байсангүй. Ахиад л хойноос нь хэн нэгэн татав, ахиад л хэн ч байсангүй. Хамгаалагч толгойгоо маажин буцаад эргэж хартал урд нь Согжин зогсож байв. Согжин түүний хацрыг зүүн гараараа барин баруун  гараа атган 2,3 удаа зохиод ор луу шидлээ.

Хамгийн сүүлийн хамгаалагч урд нь болж буй зүйлсээс айн эргэж хараад зугтах гэтэл Намжүн араас нь татан "Хоёулаа ч гэсэн хөгжилдье" гэж хэлээд өөр лүүгээ хүчтэй татан шалан дээр хэвтүүлээд халаасыг нь нэгжлээ.

Энэ бүхнийг залуу болон түүний хажууд үлдсэн хамгаалагч зүгээр хараад зогсож байв. Хамгаалгач гайхан түүн рүү эргэж хартал залуу "Ясан бэ?" гэв. Хамгаалагч "Чи яачхаа вэ?" түүнээс асуухад "Энэ тариаг тариулбал чи учрын ойлгоно" гээд гартаа атгасан байсан тариагаа хамгаалагч руу зоолоо.

____________________________
Шинэ хэсэг таалагдана гэж найдъя сэтгэгдлээ үлдээгээрэй ''
Идэхтэй байвал хурдан хурдан оруулаад явна. ◕◡◕ ༽つ Удахгүй бүүр гоё болно оо дэмжээрэй.

Хайрлаарай ฅ^•ﻌ•^ฅ

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now