1. Одоо л биш бол өөр хэзээ ч биш...

1K 130 3
                                    

Хотоос алслагдсан энэ газарт 3 давхар хуучин урт цагаан барилга байх юм. Эндхийн  иргэд нь үүнийг Сэтгэцийн эмнэлэг гэж нэрлэдэг.
Энд хэвтэж эмчлүүлдэг хүмүүс дордоно уу гэхээс дээрддэггүй гэж цэвэрлэгч асрагч нар нь дуу нэгтэй хэлнэ.

     Халаалт гээд байх юм байхгүй мөртлөө өвлийн хүйтэнд цонхоо онгойлгож, бүүр зарим өвчтөнөө 2,3 цаг гаднаа зогсооно. Үүнийгээ тэд эмчилгээ гэж тайлбарладаг ч мөн эсэхийн хэн ч мэдэхгүй.

_________________________

Сувилагч:-" Сүжин эмч ээ таны өвчтөний биеийнх нь байдал тун муу байна. ТА ХААНА БАЙНА АА..." гээд их л айсан янзтай эмч нарын өрөө лүү орлоо. Өрөөнд ганц л хүн сууж байв.

Хусог:-" Сүжин эмч алга байна. Би үзээд өгье..."

Сувилагч:-" Уучлаарай болохгүй ээ.."

Хусог:-" Яагаад болдоггүй юм? Өвчтөн ямархуу байдалтай байгаа вэ? Хүнд байвал хэн эмчлэх нь ямар хамаатай юм."

Сувилагч:-" Үгүй ээ манай өвчтөн дажгүй байгаа" гээд ээрч мууран хэлсэнд нь Хусог итгэсэнгүй.

Хусог:-" Хамаагүй ээ очиж үзэх болно.." гээд өрөөнөөс гарах гэхэд сувилагч "Зүгээр ээ.." замын хаах гэсэн боловч хажуу тийшээ түлхэн 7р өрөө лүү яран явлаа. Үнэнийг хэлэхэд тэрээр 3 сар энд ажиллахдаа 7р өрөө лүү орох битгий хэл зүглэж ч байгаагүй юм. Тэр өрөөнд хэн, хэн эмчлүүлдэг ямар төрлийн эмгэгтэй гээд үүний талаар эмч сувилагчаас нь өөр хэн ч мэдэхгүй.

Хусог:-" Хаалгыг нь онгойлго.."

Сувилагч:-" Чадахгүй ээ.."

Хусог:-" Чи чадахгүй бол би чадна" гээд халаасанд нь байсан түлхүүрийг гаргаж ирээд хаалгыг нээхэд хүйтэн агаар өөдөс нь үлээж эхлэв. Нэг төрлийн жихүүцэм байсан ч эргэлзэлгүй яван орлоо. Түүнийг даган сувилагч орж ирсэнгүй. Харин ч хаалгыг нь гаднаас нь түгжчихлээ. Үүнд нь гайхаж айсан ч өөрөөсөө илүү өвчтөнөө нэгт тавьсан Хусог  урагшаагаа алхав. Заал шиг том өрөөнд гуравхан өвчтөн байлаа. Гэрэл гээд байх юмгүй болохоор тавилга гээд ер нь юу юу байгааг сайн харж чадсангүй.

Хусог эхнээс нь авахуулаад биеийн байдлыг нь чадах ядахаараа л шалгаж яг хэнийх нь бие муу байгааг нь тогтоох гэж оролдов. Гэвч бүгд л амьсгалахад хэцүү биеэ ч хөдөлгөж чадахааргүй байдалд байлаа. Ямар ч эм тариагүй орж ирсэн тэрээр харж зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байдалд оров. Хэсэг хугацаанд чимээгүйхэн зогссоны эцэст халааснаасаа төмөр хавчаар гаргаж хаалга руу шургууллаа. 2,3 оролдсоны эцэст хаалга нээгдэн, нууцаар өрөөнөөс гараад эмнэлэгийн архив руу очив. Шууд л 7р өрөөний тухай мэдээлэл хайж эхлэлээ. Энэ тэрүүгээр удаан хайсны эцэст сая л нэг юм олов.

     Өвчтөний өвчний түүх, хэзээ ирсэн гэх мэтийн зүйлсийн сайн ажиглан харлаа. Гэвч үүн дээр ямар ч өвчтөний түүхийг тэмдэглээгүй мөн огноо нь ч бас их сэжигтэй байх нь тэр. Үүнийг харчхаад өрөөнөөсөө гарах гээд өндийж байтал гаднаас 4,5 хамгаалагч нар орж ирээд "ЭНД Л БАЙХ ЁСТОЙ САЙН ХАЙ" гэх нь дуулдлаа. Яах аргагүй түүний араас ирсэн гэдэг нь тодорхой болов. Гэвч Хусог нуугдахыг хүссэнгүй. Өөрөө өөрийгөө барьж өгөхөд, түүнийг шууд л  захирлын өрөө лүү аваачив.

Захирал:-" Улсдаа 1т жагсдаг сургуулийг төгссөн бүүр болоогүй, сургуулийнхаа ганц урдаа барьдаг сурагч нь байсан байж яах гэж манай эмнэлэгт ирээд ажиллаад байгаа юм? Зүгээр мөрөөрөө ажиллахгүй яах гэж болж бүтэхгүй зүйлээр оролдоод байгаа юм?"

Хусог:-" Яагаад намайг энд ирсэн гэдгийг мэдэхийг хүсээ юу?"

Захирал:-" Мэдээж" гэхэд нь Хусог урагшлан захирлын ширээний урд ирэн зэвүүн гэгч нь инээмсэглэснээ гэнэт өөрчлөгдөн найрсаг хоолойгоор  "Энд ажиллах чинь миний мөрөөдөл байсан байхгүй юу.." гэхэд Захирал  эелдгээр   "Чи ч нэрээ сайхан яриатай хүүхэд шүү" гээд чанга чанга дуугаар инээж суудалдаа суулаа.

Хусог:-"Танд таалагдаж байгаа бол яамай даа.."

Захирал:-" Яагаад энд ажиллахыг тэгтлээ их хүсээв?"

Хусог:-" Бага даа би энэ тосгонд амьдардаг байсан юм. Тэгээд л эндэхийн ажилчдыг хараад би ийм л хүн болно гээд шийдсэн дээ.."

Захирал:-" Чамайг өмнө нь энд амьдардаг байсан гэж мэдээгүй юм байна. Ахиж битгий 7р өрөө лүү ороорой одоо явж болно" гээд чанга чанга инээсээр хоцров. Хусог ч тэр дариуд нь гараад амралтын өрөө лүү хэдэн минут хэвтэхээр явлаа. Бараг хэн ч анзаардаггүй орны 2 давхар дээр нь  хэвтээд тааз ширтэн нүд нь нулимсаар дүүрэв. "Ааваа энэ эмнэлэгт яг тань шиг эрүүл хүмүүс хэвтэж байгаа бололтой" гээд хэдэн минут ч болтугай бодит байдлаас холдохоор шийдэн нүүрэн дээрээ ном тавин нүдээ аажуухнаар анилаа...

      _____________________________

Ямархуу болсон гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна.... Зөндөө их хайрлаж өгөөрэй

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now