3. Чи хэн бэ?

538 97 3
                                    

Хусог нэг өдрийн турш ухаангүй, 2 өдөр ухаан нь орж гарсаар сая нэг юм орчин тойрноо анзаарах чадалтай боллоо.

Хэн нэгний чангаас чанга инээх дуу түүн  руу ойртсоор...

Сүжин:-" Чамайг сэрхийг хүлээх үнэхээр хэцүү байлаа шүү" Хусогын толгойг зөөлхөн илэн биеийг нь ортой хамт хүлсэн  байсан хүлээсээ тайлан "Хусогаа одоо бос доо" гэж хэллээ. Хусог бие нь өвдөж байсан ч өөрийн эрхгүй Сүжин эмчийн үгэнд орон дээш өндийлөө.

Сүжин:-" Сайн байна. Миний өөдөөс юу ч битгий дуугар, миний яриаг сонс. Чи анх ирсэн өдрөө л намайг гайхшруулсан. Чиний энэ тархи, ямар амттай болоо. 10 жилийн турш нэг л туршилт хийх гэж бэлдсэн. Одоо л чадах нь. 7 хоногын дараа би тархийг чинь нээх болно" гэж хэлээд хажуу талын ширээн дээр байсан тариаг аваад Хусогын гар луу тарилаа. Биед нь орсон даруйд толгойн оройноос хөлийн ул хүртэл бараг бүгд өөр хүний мэдэлд орж байгаа мэт түүнд санагдаж эхлэв.

Сүжин:-" Томоотой байгаарай, одоо хэвт" гэж хэлээд өрөөг орхин гарлаа. Хусог өөрөө биеэ захирч чадахгүй байгааг нь мэдэж байгаа бололтой хажуу орноос Юнги босч ирэн хөнжлийн нөмрүүлэх гэж оролдлоо. Хөлийнх нь гинж Хусогын ор хүртэл арай л богино байсан тул Юнги буцан орон дээрээ суув.

Юнги:-"Намжүн, Чи сэрүүн байна уу?"

Намжүн:-" Сэрүүн гэж хэлж чадахгүй нь" хариуллаа. Сэрүүн гэдэг нь тэдний хувьд оюун ухааны, бие физиологийн хувьд ч тэр сэрүүн өөрийн ухаантайгаа байхыг хэлдэг юм.

Юнги:-"Тэгвэл Согжин ах"

Согжин:-" 5 биш ээ 10 минут хэрэгтэй байна" гэж дуу муутай хэлэв.

Юнги:-" Заа тэгвэл сэрчхээд хэлээрэй" гээд хэвтлээ.

20 минутын турш өрөөнд нам гүн ноёрхов. Намжүн сэрсэн бололтой, орноосоо өндийн хоолойгоо заслаа. Төд удалгүй Согжин ч гэсэн бүрэн сэрсэн гэдгээ мэдэгдэн хоолойгоо заслаа.

Юнги:-" Заа та 2 сэрсэн бол надад хэлэх нэг зүйл байна."

Намжүн:-"Заа юу юм?"

Юнги:-" Та нар ч гэсэн сонссон, 7 хоногийн дараа туршилт явагдана."

Согжин:-" Тэгвэл энэ залуу бид нартай ямар нэгэн байдлаар холбоогүй байх нь."

Намжүн:-"Бараг тийм л байх. Энэ эмнэлгийн эмч нарын нэг гэх шиг болсон."

Юнги:-"Бид нарыг их л сонирхож байгаад өөрөө ороод ирсэн бололтой." гээд санаа алдав.

Согжин:-"Түүний тариаг тариад хэр удаж байна."

Намжүн:-" 20,30 минут болж байна"

Согжин:-"Тэгвэл одоо бидний яриаг сонсож чадаж байгаа байх нь"

Юнги:-"Цаг алдаж байхаар одоо бүгдийн яриад өгье гэж хэлэх гээд байна уу?"

Согжин:-"Тийм ээ. Нэгэнт л бид нэг өрөөнд байна. Нэг нэгнээ хэн гэдгийг мэдсэн нь дээр тэгж байж л бидний төлөвлөгөө бүтнэ."

Намжүн:-"Тэгвэл би эхэлье.

Чамайг хэн гэдгийг мэдэхгүй ч намайг Ким Намжүн гэдэг танилцсандаа таатай байна. Энэ өрөөнд анх 3 жилийн өмнө буюу 2016 онд орсон. Чиний мэдэж байгаачлан бид 3 эрүүл мөртлөө энд хоригдсон."

Юнги:-"Мэргэжлийнхээ талаар хэлсэн байсан нь дээр байх аа"

Намжүн:-" Би бол програмист. Энд орохоосоо өмнө олон ч компаний мэдээллийг өрсөлдөгч компани нд зарж байлаа. Ийм л юм хийдэг байсан хүн дээ"

Согжин:-" Харин намайг Ким Согжин гэдэг. Прокурор. Намжүны өмнөхөн орж ирсэн. Бид чамайг энд хэд хэдэн удаа орж ирж байсныг мэднэ. Тэр үед бид яг одоогийн чам шиг байдалд байсан. Сонсож ойлгоно гэхдээ ярьж хөдөлж чадахгүй."

Юнги:-"Намайг Мин Юнги гэдэг. Надаа ямар нэгэн мэргэжил байхгүй. Их дээд сургуульд сурч байгаагүй гэхдээ хойд эцгийн новшийн компанид ажиллаж байсан. 2015 оны сүүлээр энэ өрөөнд орж ирсэн. Хамгийн анх чамд тарьсан тариа бол чиний мэддэг амьд амьтанд тарихыг хориглодог эм. Анхандаа бид 3т хүртэл тарьдаг байсан. Харин одоо бидэнд болон чамд тариад байгаа тариа бол арай өөр бүтэцтэй Сүжиний өөрийнх нь хийсэн бодол удирдагч тариа."

Согжин:-"Биднийг энд саатуулахын тулд энэ эмийг бүтээх шаардлагатай болсон. Эхэндээ их хэцүү байдаг байсан ч сүүл дээ дасаж байна."

Юнги:-" Чи тариаг тариулаад хамгийн анхны сонссон хоолойгоо дагах болно. Энгийн хүнд бол энэ 2,3 хоног хүчинтэй мөн тариулаад эхний 5 цаг хэнтэй юу ч ярьж чадахгүй. Гэхдээ энэ бид нарт арай өөрөөр нөлөөлдөг тариулаад эхний 30,40 минут л юу ч ярьж чадахгүй. Өдөр ирэх тусам энэ эмэнд дасаж биеийнхээ нэг хэсэг болсон мэт мэдэрч хүний тушаалыг тэгж их сонсохоо больж өөрөө өөрийгөө
удирдаж чадах болсон"

Намжүн:-" Энэ эм чамд яаж нөлөөлж байгааг сайн мэдэхгүй юм. Сэрэхээр чинь үргэлжлүүлэн ярилцацгаая." гээд өрөөнд ахин нам гүн ноёрхов.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now