13. Үзүүлбэр

441 61 7
                                    

Согжин, Намжүн хоёр анх удаа өрөөнд орж ирэн эргэн тойрноо ажиглан зогслоо. Яриа хүртэл цуурайтахаар тийм том өрөө. Толбо болсон  цагаан хана, тааз. Хаалганы эсрэг талд томоос том толь байх бөгөөд энд тэндээ цусны толбо болсон ажээ. Өрөөн зүүн талын мухарт хоёр хоёр метрийн урт өргөнтэй гурван ширхэг хайрцаг ч юм шиг өрөө ч юм зүйлс байв. Өөр тийш харвал баруун талд мэс заслын ор, багаж гээд Сүжинд туршилт хийхэд нь хэрэгтэй бүхий л зүйл байлаа.

Намжүн:-"Хөөх, гайхалтай.Сүжин ч жаргадаг байж ээ."

Согуин:-"Тэр 3т юу байгааг мэдэж байгаа хүн байна уу?" гэхэд Юнги инээмсэглэн "Ойлгомжтой шдээ, амьтад"

Намжүн:-"Гурван амьтан байгаа байх нь... Ямар ямар амьтад байгааг харсан уу?" гээд Юнги түүний өөдөөс толгой дохин "Тэнд байгаа зүйлстэй үнэхээр ижил юм байна лээ" гээд толь руу заахад бүгд их гайхан "Толинд юу байгаа гэж" гэцгээн хартал тэдэнд зөвхөн өөрсөд нь харагдав.

Юнги:-"Ойлгож байна уу?"

Согжин:-"Бид нартай адил гэж хэлэх гээд байна уу?" гэхэд Юнги  "Тийш ээ ойртоод харвал хайрцаг тус бүр дээр нэр бичээстэй байгаа" Намжүн их гайхсан шинжтэй гүйн хартал нээрээ л нэр бичээстэй байлаа. Тэрээр чангаар "Мин Юнги, Ким Намжүн, Ким Согжин" гэв.

Согжин зөөлхөн гэгч нь толгой дохин "Тийм байх нь. Намжүнаа, миний нэртэй хаалганы дээр байгаа цонхыг нээ дээ би өөрийн нүдээр хармаар байна." гэхэд Намжүн нээн Согжин явж очин цонхоор харлаа. "Солиотой юм." гээд хаалгыг нээхэд өөдөөс нь нохой хуцан, архирав.

Хусог, Намжүн ямар амьтан болохыг сонирхон ойртоход тэд нүдэндээ ч итгэсэнгүй. Нохойн толгой, хүзүү, цээж болон хүний гар хөлийг холбон оёсон байв.

Юнги:-"Нүд халтирам байгаа биз."

Согжин:-"Гэхдээ энэ амьтан надтай ямар ч төс алга байна шдээ, яагаад ижил гээд байсан юм?"

Юнги:-"Яагаад ижил биш гэж? Наа нохой биш ээ, хүн гэх ёстой юм болов уу. Ямартай ч энэ амьтны судсаар таны цус гүйж байгаа." гэж хэлэн ширээ дээр байгаа номыг аван түүнд өгөв.

Согжин шууд л нээн уншиж эхлэв. "Хараал идсэн Сүжин. Миний ДНК-гаар энэ амьтныг бүтээх нь тэр туршилт гээд байсан зүйл нь байж. Ха, " гээд хойш нь ахин дахин эргүүлэн харсаар байв. Хажуугаас нь Хусог санаа нь амарсан шинжтэй "Таны надаас нууж хаагаад байсан ном чинь үүний тухай байжээ" багахан инээмсэглэл тодруулав

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now