17. Таамаглал

446 57 5
                                    

Лааны бүдэг гэрэлд Сүжиний туранхай цээж яг анагаахын үзүүлэн шиг бүхий л зүйл нь  ил тод харагдаж байлаа. Хусог түүний цээжийг дээрээс доош удаанаар үнэрлэн зүсэлт хийх газраа ирээд дээш өндийв. Баруун гартаа барьсан хутгийнхаа иртэй хэсгээр Сүжиний  богино хавиргын дээгүүр  зөөлхөн гулгуулж арьсыг нимгэн зүсэж эхлэлээ. Хусог аажим аажмаар хүчээ нэмэгдүүлж ийш тийш хөдөлгөн хоёр хавиргын дундуур гүехэн орууллаа.

Юнги:-"Гайхалтай. Цус гарахгүй байна." гэхэд Хусог "Арьсан дундуур зүсэж байгаа болохоор цус тэгж их гарахгүй. Бүх цусны 20% нь л арьсанд  байдаг юм."

Согжин:-"Чи надаа яг хүний арьс өвчиж байгаа юм шиг харагдаад байна" гээд мишээв. Хажуугаас нь Намжүн " Хусог ч жинхэнэ мэргэжилтэн юм аа" гээд нэг нэгээрээ түүнийг магтаад чимээгүй болцгоолоо. Арга ч үгүй дээ хэн л үзүүлбэрийн дундуур яриа өдөж нүдний баясгалангаа алга болгохыг хүсэх вэ дээ.

Гүн аниргүй ноёлмогц Хусог хийж байснаа үргэлжлүүллээ. Сүжиний богино хавиргыг дагуулан доош зүсэлт хийгээд нөгөө талыг нь мөн адил болгов. Хутгаа доош тавин биеийнхээ чилээг гарган сунгалт хийгээд Сүжиний цээжин дээр хэд хэд хүчтэй дарж өнөөх хөндийрсөн хавиргууд цуурч зүгээр дарахад ч хугарахаар боллоо.

Хусог:-"Заа, ингэж нэг юм." гээд баруун гараа Сүжиний зүүн талын хавиргууд дээр харин зүүн гараа барууных дээр нь тавиад эрхий хуруугаараа зөөлнөөс хүчтэй руу дарав. Хүч ихэс тусам доошилж төд удалгүй дөрвөн хавирга хугарлаа.

Хусогы нүүрэнд инээмсэглэл тодорч "Одоо жаахан хүлээчих удахгүй сэрээнэ." гээд гараа цээжнээс нь аван өмнөхөөсөө арай том хутгаар  хүйсний нүхийг тойруулан зүсэв. Цустай хутгаа Сүжиний биед арчин ахин доош тавин гэдэснээс нь урсаж байгаа цусыг илж тараалаа. Хусогын хийж буй үйлдэл Юнгил сонин санагдан юу хийх гэж байгааг асуухад тэрээр Сүжиний биеийг бэлдэж байна гэв.

Хусог:-"Сая энийг  сэрээхэд ашигласан аппаратыг над руу аль ойрхон хурдан дөхүүлээд өгөө" гэхэд Намжүн аппаратыг түрэн хажууд нь очиход "Цахилгаанаар цэнэглэ" Хусог хэллээ.

Намжүн цэнэглэн Хусогт өгөхөд шууд л цус хамгийн ихээр алдаж байгаа хэсэгт тавив. Сүжиний биеэр цахилгаан гүйн сэгсрэгдэж нүдээ нээж хаасаар.

Хусог:-"Сэрчихсэн үү..." гээд аппаратаа түүнээс салган хажуудаа тавиад нүүр лүү нь ойртов. Сүжиний нүдэнд нулимс цийлгэнэж, доод уруулаа цус гартал хазсан байлаа.

Хусог:-"Арай л сул байсан юм байх даа. Миний хүссэн сэтгэл хөдлөл биш байна" гээд  гарын шуугаараа хоолой дээр нь хүчтэй дарахад Сүжиний нүүр улайж, нулимс нь ар араасаа урсаж эхлэв.

Хусог:-"Энэ чинь л миний хүсээд байсан царай, гэхдээ би арай л өрөвчхөн хандаад байна. Улам хүчлэх хэрэгтэй" гэхэд Сүжин түүнийг эсэргүүцэн ийш тийшээ хөдөлж толгойгоо сэгсрэх гэж хичээж байлаа.

Согжин:-"Цагаа тулахаар хэн ч энэ хорвоогоос явахыг хүсдэггүй л юм байна."

Хоолойнх нь төвөнх шахагдаад юу ч дуугарч чадахаа байсан Сүжин хий дэмий амаа ангалзуулан үг хэлэх гэж оролдов.

Хусог:-"Юуг тэгтлээ хэлэхийг хүсээд байгаа юм?" чихээ түүний ам руу ойртуулахад "Сү...Сүү...Сүүлчийн үг" хэмээн шивнэх аятай хэлэв.

Хусог:-"Заа яахав... Лаа мөхөх болоогүй байна. Чамд хугацаа өгье" гээд гараа хүзүүнээс нь авмагц Сүжин ханиалган хүнд хүнд амьсгалж эхлэв.

Хусог:-"Битгий ханиалгаад бай, хэтэрхий их чимээтэй байна."

Сүжин:-"Би чадахгүй нь..." амьсгаадан нам дуугаар эхлэхэд Хусог ахин боох гэж оролдоход "За за би одоо ханиалгахгүй, цаанаа суугаад миний ярихыг сонс гуйя."

Хусог:-"Уг нь ярих битгий хэл амьсгалахад ч хэцүү баймаар юм. Яасан ч олон үгтэй юм.." гээд түүнээс холдон хана налан зогслоо.

Сүжин:-"Чи заавал мэдэх ёстой зүйл байгаа..."

_______________________________
Утгагүй байвал хэлээрэй ахин шинээр бичих боломжтой. Сэтгэгдлээ заавал хуваалцаарай.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now