27. Чиний буруу

249 35 0
                                    

Тэд шүүгчийг үхсэний дараа хэрэгтэй зүйлсээ аван гарч ирлээ. Машиныхаа хаалгыг аяархан нээн ард Юнги, Хусог хоёр, жолоон дээр Согжин, хажууд нь Намжүн суув.

Намжүн:-"Бүх юм амжилттай юу?"

Юнги:-"Тийм ээ, бүх зүйл амжилттай" гээд сандлаа хойш налав.

Намжүн:-"Одоо хайчих вэ?"

Хусог:-"Цаг гайгүй байна шдээ, шууд үргэлжлүүлэх үү?" гэхэд Намжүн инээмсэглэн " Би үргэлжид бэлэн харин та нар?" хойш эргэн харан хэллээ.

Согжин:-"Юнги яаж шийднэ хэдүүлээ тэрийг нь л дагая даа"

Юнги чимээгүйхэн толгой дохин зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Намжүн Юун захирлын гэрийн хяналтын системд нэвтрэн бүхнийг хүчингүй болголоо.

Юнги:-"Тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө ийм байна. Хусог бид хоёр манай ах эгч хоёр  луу харин Намжүн, Согжин хоёр Юун Бинү рүү яв. Тэгээд гол доо уулзъя" гээд бүгд буун тус тусын замаа хөөлөө.

Намжүн:-"Би зүгээр буудчих уу? Надад тийм л сонголт байна."

Согжин:-"Чи юу хийхийг хүсэж байна тэр бүхнээ хий. Чи хэн нэгний төлөө алах гээгүй, өөрийн өшөө хорслоо тайлах гэж байгаа гэдгээ сана" гэхэд Намжүн урт амьсгаа аван "Ямартай ч өрөө лүү нь явъя"

Аажуухнаар дээш өгсөн Юун Бинүгийн унтлагын өрөөний урд ирлээ.

Намжүн хаалгыг чимээгүйхэн нээн дотогш орцгооё гэж Сонгжинд дохио өгөв. Согжин түүний араас орон харанхуй байсан ч өрөөг ажиглан зогслоо.

Энэ үед Намжүн Бинүгийн хажууд очин буугаа цэнэглэв. Тодорхой хэмжээний чимээ гарсан ч Бинү нойрноосоо сэрсэнгүй.
Орны хажууд байх аягатай усыг шүүрч аван түүний рүү цацахад цочин ухас хийн босов.

Нажүн:-"Согжин ахаа гэрлээ асаачих"

Согжин:-"За" гээд зүүн гараа сунган гэрэл асаав.

Одоо л энэ өрөөнд байгаа хүмүүс бие биенийхээ царайг харах боломжтой боллоо. Бинү урд нь хэн зогсож байгааг хараад тэгж их гайхсангүй "Аан чи иржээ" гээд ороо хойш налан Нажүны нүд рүү эгцлэн харан суулаа.

Нажүн:-"Тийм ээ, би ирлээ амьдын тамаас гараад, чи толгойд сум зоох гэж өдөр хоногоо тоолсоор хүрээд ирлээ" гээд гартаа барьсан аягаа газар лүү шидэн хагаллаа.

Бинү:-"Хэзээ нэгэн цагт над рүү ирнэ гэж мэдээд байсан юм. Одоо яах уу? Зүгээр л толгойд минь сум зоогоод болоо юу? Арай харамсалтай юм биш үү?" инээмсэглэв.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now