See you again 2 ... [Wonhyuk]

291 33 1
                                    

Warning! +18

~~~~~~~~~~~~~~~~~~~~

-И мөрдөгч өө!! Диор дахиад хөдөлж эхлэх гэж байгаа бололтой?!!

-Энэ удаад заавал барьж авна шүү!! гэсээр Хусог мөрдөгч туслахуудаа дагуулсаар нэгэн дуудлага худалдаа болж буй газрыг зорив.

Тэр бол туршлагатай мөрдөгч! Гэхдээ түүнд шийдэж чаддаггүй ганц л зүйл байдаг.

"Хулгайч муур Диорыг барих"

Дуудлага худалдаанд халдана гэх мэдээллийн дагуу амжиж очсон боловч бүх зүйл яг ном журмын дагуу явагдаж байлаа. Эртний эдлэлүүдээс авхуулаад уран зураг болоод одоогийн хамгийн үнэтэй үнэт эдлэлүүдийг хөрөнгөтэй хүмүүс ам уралдан авцгаах юм гэнэ.

Мөрдөгч залуу гэсэн ч сэрэмжээ алдалгүй ойр орчмоо сайн ажиглах бөгөөд арын өрөөнд очихоор зочид буудлын хонгилоор алхаж байв. Тэдний багийнх тарж ажиллах бөгөөд ямагт бие биетэйгээ холбоотой учир ямар нэг сэжигтэй зүйл болвоос шууд л мэдэх юм.

Хонгилыг нэгжиж дуусмагцаа тайзны арын хэсгээр орохдоо Хусог яагаад ч юм нэг л биш болохыг зөнгөөрөө мэдрэв. Юу гэдгийг мэдэхгүй ч ямар нэг зүйл буруугаар эргээд байх шиг.

Хөтлөгч гарч ирээд өнөөдрийн хамгийн үнэт "Пандорагийн хайрцаг" гэх нэртэй битүү алмазаар шигтгэн цул алтаар хийсэн хайрцгийг харуулахад танхимд буй сэхээтнүүдийн харцаа шууд л унагах нь тэр.

Хусог магад хөрөнгөтнүүдийн дунд байж мэднэ хэмээн сэжиглээд тэдний зүс төрхийг эхнээс нь ажиглаж байхдаа маш танил дуу хоолойг сонсов.

"Диорын хорон гэгч нь инээх аядах тэрхүү дуу хоолой тайзан дээрх хөтлөгчөөс хальтхан сонсогдох нь тэр"

Хусог ч эргэлзэлгүй ухасхийн хөдлөхийн завдалгүй тог тасарч танхимд буй хүмүүс уулга алдахад удалгүй тог ирж хөтлөгч ба Пандорагийн хайрцаг алга болсон байлаа...

Хөтлөгчийн дүрд орж зүсээ хувиргасан хулгайчийг мэдсэн Хусогийн багийхан зочид буудал даяар эргэлдсэн ч ямар ч ул мөрийг олж чадсангүй цөхрөнгөө баран өнөөх л урам хугарсан төрхөө тодруулах юм гэнэ. Учир нь энэ олон удаа давтагдаж байна.

Хамар доороосоо алдаж орхихдоо Хусог хэргийн газрын битүүмжилттэй хэсэгт буюу хөтлөгч болон эдлэл хоёрын байрлах хэсэгт зогсон санаа алдаж байтал хэн нэгний харц өөрийг нь тасралтгүй ажиглахыг мэдрэх нь тэр.

 X =oneshots=Where stories live. Discover now