The Smile Part2 [Namjin]

408 57 4
                                    

……………

Томоос том инээмсэглэл Жинийг уяраасан юм. Тэр бол амьдрал инээмсэглүүлэгч байсан. Амьдрал түүний өмнө хөл алдан инээмсэглэдэг гэдэгт итгэдэг байсан. Гэтэл тэр өөрөө Намжүүний өмнө хөл алдсан юм. Түүний чадан ядан хонхорхой гарган чин сэтгэлийн угаас гаргах төрх нь өмнө хэзээ ч харж байгаагүй онцгой гэрлийг гаргах аж. Ингээд л Согжин бууж өгөв.

-Чи инээхээрээ их хөөрхөн юм гэсээр саяхан нүдээ нээсэн гайхалтай залуугийн хажууд ирэн суувал нулимс унагаах Намжүүн Согжины гарнаас атган

-Баярлалаа гэх ганцхан үгийг чадан ядан унагав.

Намжүүний хагалгаа амжилттай явагдсан бөгөөд удаачгүй эргээд ажилдаа орсон аж. Түүнтэй харц тулгарсан бүхэн инээмсэглэлд нь унаж тусна. Өмнө энэ буудлын хаалгаар орж ирэхэд бүгд л ам амандаа Согжиний нэрийг дурддаг байсан бол энэ удаа Намжүүний нэр цуурайтна. Гэвч Жин энэ бүхэнд гуниглаж буй цорын ганц хүн байсанд найз болох Хусог

-Намжүүн үнэхээр гайхалтай харагдаж байна. Гэтэл чи яг л дайнаас эргэж ирсэн цэрэг шиг болчихож. Аймар юм?? Чи чинь яачихаа вэ? гэсээр хөхөрсөөр асууна. Жиний үргэлж нямбаалан босгодог үсний засалт доош сулбайн бууж, харцанд нь өөртөө итгэлтэй төрх үгүй болсон байв. Инээмсэглэл гээч гол зэвсэг нь ч алга болжээ.

-Би……… дурлачихсан.

Түүнийг ийн намуухнаар шивнэхэд өрөөнд ганц ялаа л дүнгэнэх байв.

Хусогийн инээмсэглэл тэр дороо сарнин

-Чи ЯАСААН??? хэмээн гайхвал Жин ууртай мөн чангаар

-Би КИМ НАМЖҮҮНД ХАЙРТАЙ!! гэж байна гэсээр орилоход Хусог цочиж орхив. Гэвч тэд хоёул хаалгаар нь цухуйн орж ирэх Намжүүнийг анзаарсангүй. Согжин зангиагаа суллангаа найз руугаа ширүүхэн харц чулуудахдаа Намжүүнийг олоод харчихав. Тэд хоёул харц тулгарах ба яг л гацчихсан бичлэг мэт л болох нь тэр. Гэвч тэд хоёул сандарсаар сандалнаасаа унах Хусогийн пад хийх чимээнээр ухаан оров. Намжүүн шууд л хаалгаа хаагаад явчихсанд Жин амандаа хараасаар Хусогийг босгож ирэн заамдаад

-Тэр сонсчихлоо!! Чамаас болж байгаа  юм? Би одоо яах юм?? Айн?? гэсээр сэгсчиж гарав. Санамсаргүй сэтгэл илчлэлт гээч нь энэ ажээ. Тиймдээ ч сандарч орхиж мөн тэвдэнэ. Догдлол гээчийг ч бас мартаж үл болно.

-Сайн л биздээ? Угаасаа хэзээ нэг өдөр мэдэх л байсан биздээ? гэсээр галзуурсан найзыгаа чадлаараа аргадах гэсэн түүний оролдлого даанч нэмэр болсонгүй.

 X =oneshots=Where stories live. Discover now