See u again [Wonhyuk]

768 68 21
                                    

PrkSmn  Миний дараагийн бэлгийг хүлээн авах чимээгүйхэн дэмжигч, уншигчдаа баярлалаа ^^
~~~~~

-И мөрдөгчөө бид түүнийг олчихлоо

-Хурдан хөдөлцгөөе гэсээр мөрдөгч залуу нэгэн хаягдсан барилганы өмнө ирэв.

И Хусог бол туршлагатай мөрдөгч. Гэвч түүнд шийдэж чаддаггүй ганцхан асуудал бий. Энэ бол алдарт хулгайч "DIOR"~~~

Тэрээр хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн бөгөөд баривчилсан үед хүртэл зугтаж чадсан хулгайч муур юм. Хусог түүнийг барихын тулд 2 жилийг зарцуулж яваа, одоо ч мөн адил…

Хусог барьцааны хүн байгаа гэдгийг дуулаад ганцаар өнөөх барилга руу оров. Буугаа чиглүүлэн анхаарал болгоомжтой, чимээ болгоны отон сонсон арайхийн хамгийн дээд давхарт гарахад том түшлэгтэй сандал дээр нэг залуу цааш харан амандаа дуу аялан сууж байлаа.

-Эргээд хар!!! гээд Хусог буугаа чиглүүлэн алхам алхамаар ойртоход сандалны цаанаас алдарт хулгайч маань дүрээрээ зогсож байх нь тэр. Доош буулгасан хар үс, хар хоолойтой цамц, хар савхи, хар бээлий нь түүнийг хангалттай муу залуу мэт л харагдуулах аж. Диор инээд алдсаар

-Ахаа? Таныг ямар их санав аа? гэсээр Хусог руу ойртож эхэлтэл өнөөх нь буугаа цэнэглэн

-Дахиад ганц л алхвал буудах болохоор газар суугаад гараа хойноо ав

Ширүүхэн хэлсэн түүний үгийг дуулгавартай дагах хулгайч газарт өвдөглөн суугаад Хусогийг ойртохыг хүлээнэ. Түүнийг ийм амархан буугаад өгчихнө гэж бодоо юу?

Гавлагдсан хулгайчийг татан босгох Хусог

-Барьцааны хүн хаана байна? гэхэд өнөөх нь мушилзан инээгээд

-Энд л байна шүү дээ гэх нь тэр.

-Юу гэсэн үг юм? гэхэд залуу түүнд дэндүү гэмээр ойртоод

-Та шүү дээ? гээд чихийг нь долоож орхив. Хамаг бие нь арзасхийн болон хойшлохдоо хананд тулсан Хусог байдгаараа зэхэлзэн хараад

-Бид чиний жинхэнэ төрхийг мэдсэн. Чи бол X бүлэглэлд ажилладаг И Минхёг. Тийм биз?

Харин Минхёг юу ч дуугарсангүй. Чимээгүйхэн ширтсээр дахиад л түүнд ойртоно. Ямар ч илэрхийлэмжгүй харцаар төөнөх Минхёг ганц л хөдөлгөөнөөр өөрийнхөө нэг гавыг тайлчихсан Хусогийн нэг гартай хамт гавлаж орхив.

-Яаж?

-Гав чинь ердөө хүүхдийн тоглоом. Харин бид хоёрт томчуудын тоглоом хэрэгтэй гээд Минхёг Хусогийн энгэрээс зуураад нэг өрөөрүү татаад оруулчихав. Өрөө тас харанхуй байх бөгөөд Хусог балмагдан Минхёгийг зугтаалгахгүйн тулд тас зуурах ажээ. Минхёг ч зугтах гэсэнгүй. Харин ч эсрэгээрээ тэвэрч аваад хүзүүг нь хазаж орхив.

 X =oneshots=Where stories live. Discover now