Захидал [Suho+Sehun]

251 35 15
                                    

Долоо хоног болгоны даваа гараг бүр надад шуудан ирдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч ганц ч долоо хоног алгасалгүй тэрхүү дугтуйтай захиа үүдэнд минь хэвтэж байдаг байлаа.

Эхэндээ ямар нэг гаж донтон гэж бодож байсан ч нямбайлан бичсэн захианых нь үг бүрт сэтгэл шингэснийг мэдмэгцээ цагдаад өгсөн гомдлоо буцаасан юм.

Ямар хүнийг би мэдэхгүй. Гэсэн ч түүний захидлын ачаар ... амьдрал илүү зугаатай болсон юм шиг санагддаг юм.

Өнөөдөр ч мөн ирсэн байх бөгөөд би заншсан ёсоороо захидлыг аван өглөөнийхөө кофегоо уунгаа задлан уншина.

Яг л урьдынхаараа нямбай гэгч нь гараар угалзуулан бичжээ. Магад тэр бичиг шигээ үзэсгэлэнтэй эмэгтэй байж мэдэх юм.

"Танд энэ өдрийн мэнд. Захиаг цагтаа очсон гэж найдаж байна...

Өнөөдөр өглөөхөн бие биенээ даган дэлбээлэх цэцэгсийг харж суухдаа уншиж байсан нэг номоо саналаа. Магад та сонирхож мэдэх юм.

Бидний гоёмсог гэж нэрлээд байдаг цэцэгсийг Грекээр "Астра" гэдэг гэнэ.

Энэ үгийг орчуулвал "Од" гэх утгатай. Ингэж нэрийдсэн учир нь магад цэцэгс бол оддын тоосонцор дэлхийн гадарга дээр буун ийн нахиалсан гэж номон дээр бичсэн байсан.

Гэхдээ би оддын тоосонцор хүнд хэрхэн нөлөөлдөг бол гэж их бодлоо. Заримдаа бидэнд цэцэг аятай үзэсгэлэнтэй хүн заяадаг. Таны инээмсэглэл надад дэлбээлж буй цэцэгс шиг санагдах юм.

Танд чухам юунд ийн бичиж суудгаа хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй нь. Ердөө таныг тэр л чигээр инээмсэглэж байхыг хүсэж байна.

Долоо хоногийг сайхан өнгөрүүлээрэй~~~"

Захиа ийн дуусаж баруун доод буланд үл ойлгогдох гарын үсэг харагдана.

Би ч сурсан янзаараа захиагаа дугтуйнд нь нямбайлан хийгээд шургуулангандаа өмнөх захиануудтай нь нэгтгэн хийгээд ажилдаа явах ба үүдэнд угтагч хийх хоёр залуухан бүсгүй аль хэдийн ирчихсэн надтай уриалгахан мэндлэнэ.

-Өглөөний мэнд...

-Өглөөний мэнд...

Хэдхэн жилийн өмнө бүхнийг бие даахаар шийдсэн би нэгэн эрэгтэй хослолын дэлгүүр нээсэн бөгөөд чамгүй байр сууринд хүрсэн. Өдий хүртэл зүтгэсэн хичээл зүтгэл минь бага багаар өгөөжөө өгч байгаад баярлах ч цаашлах ёстойгоо мэдэрч байлаа.

 X =oneshots=Where stories live. Discover now