Зүүд удирдагч [Sehun+jimin]

598 62 13
                                    

DRKL_JEON дэндүү удаасанд уучлаарай ^^ таалагдах эсэхийг мэдэхгүй л бна. Ккк +хэсэгтэй :>
~~~~~~~~~

Надад үе үехэн хачирхалтай зүүд зүүдлэгддэг. Тэрхүү зүүдний дараа сэрэхдээ би туйлын цовоо сэргэлэн байх бөгөөд бие минь ч хөнгөн шингэн санагддаг юм. Гэвч зүүдлэгдэх үедээ яг л жинхэнэ мэт байдаг нь заримдаа намайг айлгаж орхидог.

Өдөр бүр явах бүжгийн бэлтгэл яг л өмнөх өдрүүд шиг байх ч яагаад ч юм хэн нэгэн над руу ширтэж байгааг би биеэрээ мэдэрч байлаа. Түүнтэй би ганц ч үг солилцож үзээгүй хэрнэ маш сайн танина. Учир нь тэр бол миний зүүдний амраг. Хачирхалтай санагдаж байж болох ч үе үехэн зүүдлэгддэг залуу бол У Сэхүн. Зүүдэндээ бид байж боломгүйгээр янагладаг. Байж боломгүйгээр шүү…………

У Сэхүнтэй би танилууд болоод удсан ч тийм ч их харьцаж байгаагүй. Өнөөдөр бэлтгэлийн дараа заавал ярилцаад үзсэн нь дээр байх. Яагаад ингэж их зүүдлээд байдаг учраа олж ч магадгүй юм?

Ийн шийдсэнд би инээмсэглэсээр очсон юм. Намайг инээхэд бүгд л инээдэг. Гэвч тэр тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ дэндүү хачирхалтай харцаар төөнөсөнд өөрийн эрхгүй нуруугаар хүйт даан хүйтэн хөлс цувж, алга маань ч хөлөрч эхлэх нь тэр.

-Сайн уу?

-Пак Жимин биздээ?

-Т-тиймээ

-Клубын алдартан надтай юуны талаар ярих гэж ирэв? гээд л өндөр Сэхүн Жиминий өмнө тулан ирэхэд тэдний хооронд өндрийн багахан ялгаа гарч байсан юмсанж. Багахан л……

Харин Жимин ихэд л сандрангуй хурцаар төөнөх түүний харцнаас аль болох дальдчин нэг алхам хойшлоно. Харин тэр нэг алхам урагшлана.

-Би алдартай биш шүү дээ

-Яагаад? Бүгд л чамайг танина. Эгдүүтэй, эелдэг харьцаатай, түүн дээрээ нэмэх нь туйлын гоц авьяастай нэгнийг шүтэхгүй, атаархахгүй хүн байхгүй. Эмэгтэй байтугай эрэгтэй хүмүүсийн харцыг унагаадагаараа алдартай шүү дээ гээд л алхам алхмаар дөхөх түүнээс Жимин үнэхээр айж байсан ч өнөөх зүүд нь гэнэт л толгойд нь зурсхийн ороод ирэх нь тэр.

-Би чиний талаар ихийг мэддэг шүү гэж хэлэхдээ Сэхүн үл ялиг шивнэх бөгөөд харц нь цаанаа л далд хүсэл агуулжээ.

 X =oneshots=Where stories live. Discover now