NEED U [Showki]

567 64 5
                                    

MunxtuyaAriunaa ххэ идэвхтэй хөөрхөн exo-l минь showki-ээр эхлээд биччихлээ. Дараа нь яг suho sehun-р бичиж өгнө өө. Баярлалаа~~~ ^^

Хэчнээн жил өнгөрсөн ч өөрчлөгддөггүй хүмүүс гэж байдаг. Тэд бол нөгөө л нас биед хүрсэн ч ухаан санаагаараа одоо ч 20 той залуус юм.

Бидний нөхөрлөл аль хэдийн 10 жилийг ардаа орхисонд гайхаж байна. Минхёг одоо хүртэл ууж чаддаггүй хэвээр...... Харин Жүхон яг л бидний мэдэх өхөөрдөм дүү маань хэвээр...... Харин Чанкюн хангалттай том эр хүн болсон гэж бодтол...............одоо ч хэтэрхий их баярлахаараа twerk хийдгийг нь хараад том болоогүйг нь ойлгов. Харин Хусог? Хусог 10 жил өнгөрөхөд яг л хэвэндээ байлаа. Яг л цаг хугацааны машинаар хүрээд ирчихсэн мэт л өөрчлөгдсөн зүйлгүй......

Харин Хёнвон дахиж уртаашаа сунасан эсэхийг мэдэхгүй ч үл мэдэг ургасан сахал нь дургүй хүргэмээр зохих аж. Ингэж хэлэхийг хүсэхгүй байгаа ч түүний хүүхэд шиг залуу төрх энэ хэдэн жилд гайхалтайгаар 30 хүрсэн залуу мэт л өөрчлөгдөж.

Эцэст нь харахыг хүссэн цорын ганц нэгэн. Үргэлж л нууцхан шохоорхдог байсан Хёну ах. Бидний хайртай ах..........

Түшиг тулдаг, үг дуу цөөтэй ч асар их авьяасыг биедээ хадгалах үлгэр дууриалалтай бидний ах.........

Хайнга хэрнэ зөвхөн өөрийнхөөрөө байх тэрээр өмнөхөөсөө илүү эршүүд харагдах нь бяцхан догдлол тээхэд хүргэнэ. Эрүүндээ байн байн хүрдэг, зүүн хөмсгөө дээш өргөн зангиддаг зуршил энэ арван жилд огтхон ч өөрчлөгдөөгүй байна? Харин тэр эхнэртэй болсон болов уу? Магадгүй аль хэдийнээ бяцхан Хёнутай болсон байх. Тиймээ, тэр бол гайхалтай эр хүн. Ямар ч эмэгтэй хүний хайрыг татахаар бүхий л төрх түүнд бий. Минхёг яг л миний бодлыг уншчихсан мэт гэнэтхэн л Хёну ахаас

-Ахаа? Гэрлэчихсэн үү? гээд асууж орхиход бид бүгд сониучирхан чимээгүй болцгооно. Харин ах ямар ч царайны хувиралгүй

-Байхгүй гэсэн нь дахиад л байнга гарч ирдэг найдвар төрөөд явчихав. Боломжгүй гэдгийг мэдсээр байж, яагаад үргэлж найдвар тасардаггүй юм бэ? Хёну ах бол эсрэг хүйстэнээ сонирхогч шүү дээ!

-Энэ дундаас ер нь хүнтэй суусан хүн байгаа юмуу? гээд Хусог сахилгагүйхэн инээд алдахад Хёнвоны үйлдэл намайг гайхшруулж орхив. Тэр ичээд байна уу даа?

 X =oneshots=Where stories live. Discover now