The Troublemaker [Joohyuk]

497 55 6
                                    

user75104552 Оройтуулчихлаа ^^ sorry

~~~~~~~~~~

-Багшаа, би тэгээгүй шдээ. Тэд нар худлаа ярьж байгааг та ойлгохгүй байна уу даа. Би гүтгэгдэж байна

-Би чамайг мэдэхгүй гэж бодоо юу? И МИНХЁГ маргааш эцэг эхээ авчирна шүү. Харин одоо шийтгэлийн өрөө рүү гээд хөгшин багш нь түүнд хатуухан сануулхад өнөөх нь зэхэн зэхэн харсаар шийтгэлийн өрөөний хаалгыг саван орж ирэх нь тэр. Гэтэл түүнийг орж иртэл танидаг царай нь угтсанд дотроо "Ашгүй уйдахгүй нь дээ" гэж бодсоор хажууд нь суухдаа малийх нь хэр сахилгагүй нэгэн болохыг нь харуулах аж.

-Энэ удаа ямар хэрэг вэ? гээд Минхёг гараа энгэртээ зөрүүлэн авахад өнөөх нь

-Охидтой хэрүүл хийсэн гэж? Харин чи? гээд өнөөх нь залхсан байртай асуухад Минхёг нүүр дүүрэн малийн

-Охидын хувцас солих өрөөнд нүх гаргасан гээд бахархалтай нь аргагүй инээд алдахад өнөөх нь даган хөхрөн

-Аргагүй л И Минхёг юм даа. Би харин жинхнээсээ гүтгэгдсэн. Охидууд ангид шинээр ирсэн сурагчийн талаар утгагүй хов яриад байсан юм. Тэгэхлээр нь "та нар зажилсан бохь шиг биздээ? нэг амнаас нөгөө амруу" гээд л хэлчихсэн. Тэгээд л энд уйдаж үхтэлээ сууж байна гээд бас л хэрэг тарихдаа цуутай Жүхоныг шогшроход Минхёг ширээ нүдэн инээсээр

-Чи юу ч хийж амжаагүй байж ирчихжээ? Тэгвэл………… гээд л нүдээ томруулангаа амаа ангайн инээмсэглэх Минхёг их л жогтой харах бол Жүхон шуудхан л ойлгон

-Шийтгэлийн өрөөнд байж яаж хэрэг тарих болж байна? хэмээн гайхахад Минхёг үсээ шидлэн эрүүгээ имрэн

-Дэндүү олон санаа байна?? Хамгийн гайхалтайг нь хийцгээе?

-За сонсож байна??

----

Тэд бол сургуульдаа цуутай хэрэг таригчид. Багш нар нь ч андахгүй, өөрсдөө ч хаширдаггүй тийм л хүмүүс. Харин тэд хэзээ ч хоорондоо хамтарч байгаагүй бөгөөд хэд хэдэн удаа шийтгэлийн өрөөнд тааралдахдаа нөхөрлөөд амжсан билээ.
Маргааш бол хичээлийн сүүлчийн өдөр. Энэ өдөр бол алдаж боломгүй онцгой өдөр болгоно гэдгийг Жүхон Минхёг хоёр мэдэж байсан юм. Тэр хоёрыг их л томоотой шийтгэлийн өрөөнөөс гарахад багш нь гайхаж байсан ч тоосонгүй. Энэ бол түүний гаргасан хамгийн том алдаа байсан байх. Барыг торноос нь гарчихсан л гэсэн үг.

Өглөө нь өнөө хоёрын хэн нь ч эхний хичээлдээ суусангүй. Харин хаа нэг менежерийн өрөөнд их л сонирхолтой зүйл болж байсан юм.

 X =oneshots=Where stories live. Discover now