Тайвшралын кафе [Hyungwonho]

393 40 12
                                    

"Хаашаа явахаа мэдэхгүй нь
Хаа нэгтээ хаягдчихсан мэт энэ мэдрэмж
Хараал аятай л намайг дагах юм."

Юу ч бодмооргүй байна. Зүгээр л алга болон уусан сарнимаар санагдах энэ мэдрэмжийг хэрхэн намдаахаа би үл мэднэ.

Намуухан аяз эгшиглэсэн энэ газар миний дуртай газар болж.

Өөрийн мэдэлгүй энд ирэхдээ ганцаар уйтгарлан суудаг болж.

Суунаглах тамхины саарал утаа гагцхүү миний найз болж.

Тэр их олон "найз" гэгч хүмүүс хааш явсаныг мэдэх алга. Нэг л мэдэхэд хэн ч миний дэргэд байхаа больж. Магад би тийм уйтгартай хүн байсан байх. Үгүй дээ... би саналаа. Тэд найзууд байгаагүй . Ердөө цаг нөхцөөхийн тулд л худал инээлдэж байсан хүмүүс шүү дээ. Тэд миний талаар юу ч мэддэггүй хэрнэ л шүүмжилдэг байсан сан. Уйтгартай байсан. Би биш тэд.

Харин одоо ганцаар суух нь хавь илүү юм.

Тухлаг буйдан дээр ганцаар суух намайг цаг хугацаа орон зай хоёр тойрон бүжих мэт. Тод дуу чимээ нэг ойртож нэг холдоно. Тиймээ энэ бол миний мэдрэмж.

" Барьцтай зүйлийг мэдрэхээ больсон би."

Нүдээ хэсэгхэн анихад толгой дотор зогсолтгүй шуугих чихэнд чийртэй чимээ. Хаанаас гардаг нь үл мэдэгдэх тэр чимээ нэг л мэдэхэд надтай хамт байх болсон.

  - Тайвширч байна уу? гэсээр урд минь суух нэгэн залууг хэлэхэд би сая нэг өнөөх шуугианаас гаран нүдээ нээв.

"Царайлаг" гэх тодотголтой залуу өөдөөс минь хараад найрсагхан инээмсэглэнэ. Чихээ давсан урт буржгар үс нь өөрийнх нь жижигхэн царайнд тун чиг зохиж мөн түүн дээрээ дэндүү гэрэлтсэн харцтай байгаа нь миний нууцхан атаархлыг төрүүлнэ. Юу түүнд хүч өгдөг болоо гэхээс сонирхол төрөв.

  - Бараг л...

Би хариу намуухан дуугарахад өнөөх залуу том нүдээрээ над руу мишээсээр толгой дохих нь тэр.

Түүний өмссөн цамц нь хар торгон материалтай бөгөөд үндэсний хувцсыг орчин үеийн загвартай нийлүүлсэн байгаа нь харахад дэгжин. Харин загасны хээнүүд нь нүдийг маань өөрийн эрхгүй татаж орхив.

 X =oneshots=Where stories live. Discover now