The Flower shop [Hyungwonho]

401 60 14
                                    

~~~~~~

Тэр бол цэцгийн дэлгүүрт ажилладаг залуу. Тэгсэн хэр нь өөрөө дэндүү цэцэг шиг нэгэн. Цагаан шаргал үсээ хойш илэн, ирсэн үйлчлүүлэгч бүрт халуун дулаан инээмсэглэлийг бэлэглэнэ. Харин би өдөр бүр ямар ч шалтгаангүйгээр түүнээс цэцэг авдаг нэгэн. Сандарч тулгамдахдаа хамгийн түрүүнд тааралдсан цэцгээ сонгоно.

-Өдрийн мэнд! Өнөөдөр ямар цэцэг авах вэ? гэсээр надаас үл ялиг өндөр хэрнэ үлгэр дээр гардаг ханхүү мэт залуу ийн мишээн асуулаа. Би нөгөө л сурснаараа самгардан маанагтан зогссоор…… Энэ бүх цэцгээс чи л хамгийн үзэсгэлэнтэй нь байхад чамайг л авмаар байна………

-Чи өөрийнхөө дуртайгаас өгчих гэсээр намайг хэлэхэд өнөө залуу цааш эргэн саванд хийсэн олон өнгийн цэцэгс рүү анхааралтай ажиглан байснаа нэгийг нь сонгон надад харуулав.

-Өнөөдөр ирсэн Хайтан цэцэг. Та магадгүй хамгийн их хайрладаг хүндээ өгсөн нь дээр байх

-Хайрладаг хүндээ??

-Хайтан цэцэг бол хайрын бэлгэдэл. Хятадын домогт нэгэн бүсгүй хайртай хархүүгээ бодон суухдаа дуссан нулимс нь ийн цэцэг болон ургасан гэдэг юм гэсээр өнөө цэцгийг хальтхан үнэрлэн над руу мишээхэд би гараад гүйчихмээр л санагдав. Тэр яаж ийм сэтгэл татам байдаг юм?

Болдогсон бол би дэлхий дээрх би хайтан цэцгийг чамд өгмөөр байна.

Дотроо ийн бодол болсоор түүнийг хэрхэн цэцгээ нямбаалан баглаж буйг ажиглана. Эрэгтэй хүн атал яаж ийм үзэсгэлэнтэй байдаг байна?

Би дахиад л түүнд юу ч гэж хэлж чадалгүй цэцгийн үнэр ханхалсан дэлгүүрнээс нь гараад алхаж байна. Энэ миний цэцэг авсан 77 дахь тохиолдол. Авсан цэцэг бүрээ яадаг вэ гэж үү? Эхлээд би дотны хүмүүстээ шалтгаангүй бэлэглэдэг байлаа. Харин дараа нь найзууд руугаа…… түүний дараа зүгээр л гудамжинд зөрөн өнгөрөх хүүхэд хөгшчүүлд өгөх болов. Хөндлөнгөөс ажигласан хүнд би яг л солиорчихсон хүн мэт харагддаг байх. Гэсэн ч түүнийг л харж, түүнтэй харц солилцон, хэрхэн аз жаргалаар төөнүүлэн инээхийг нь харахын тулд юм шүү дээ………

Гэвч энэ чигээр байхыг хүссэнгүй. Шат ахихыг хүсэж байсанд би тэр орой нь шууд л зориглон очсон юм.

-Уучлаарай, гэхдээ манайх хаасан?? тэрээр намайг яаран орж ирсэнд гайхан харах бол би тэнэг хүн шиг л малийсаар

-Сайн байна. Тэгвэл чи завтай байхнээ? хэмээн асууж орхив. Тиймээ, би галзуурсан байж ч болох юм.

 X =oneshots=Where stories live. Discover now