The Beautiful [Hyungwonho]

483 57 8
                                    

Layra_KNJ удаачихлаа ^^ уучлаарай

~~~~~~~~~

-Чи миний харж байсан хамгийн царайлаг хүн гэдгээ мэдэх үү? гэсээр саяхан өөрийн болгосон залуугаа эрхлүүлэн суух Хусог энэ кафед суух хамгийн жаргалтай залуу аж.

Тиймээ тэр чадсан. Дөрвөн жилийн турш сэтгэлдээ тээсэн залуугаа тэврэн суухдаа бүх зовлонгоо мартаж орхисон. Гашуунаар урсах нулимс нь ч мартагдаж.

Учир нь түүнийг өөрийн болгох амар байсангүй.

-Та үргэлж л ингэж хэлдэг шүү дээ гэсээр саяхнаас ургуулж эхэлсэн үсээ хойш самнан ичингүйрэх Хёнвон ийн хэлчихээд түүний нүд рүү өнөөх л харцаараа харах аж.


Хусогт түүний харц үргэлж л таалагддаг. Заримдаа юу ч үгүй хоосорчихдог хэрнэ үзэсгэлэнтэйгээр гуниглах тэр л харц. Хёнвоныг илэрхийлэх үг бол "Гунигламаар үзэсгэлэнтэй".


Хусогийн дуусашгүй ширтэлт илүү гүн болоход Хёнвон багахан сандрахдаа


-Я-яагаад байгаа юм? гэхэд Хусог нүдээ томруулан


-Бодлын хүчээрээ удирдах гэж оролдож байна гэхэд Хёнвон ч өөдөөс нь нүдээ томруулаад


-Тэгвэл би ч гэсэн оролдоод үзнэ ээ гэх нь тэр. Хүүхдийн л хийх өхөөрдөм үйлдлийг харсан гуравдагч этгээдэд даанч энэ тиймч их таалагдсангүй.


-Ингэж байхаар зүгээр нүцгэлээд хэвтчихээч! Идэх нь ээ бие биенийгээ! Та хоёр өөрсдийгөө хаана байна гэж бодоов? Тэгээд бүр намайг тоохгүйгээр урд минь хачин хачин үйлдэл гаргаад л гэсээр Минхёг түрүүнээс хойш тэвчсэн уураа гаргахдаа багахан амьсгаадах аж.


Хусог ч инээд алдсаар


-Тайвшир л даа, хамаг нүүр чинь шатах нь байна гэхэд Хёнвон ч нүүрийг нь сэвж өгөнгөө


-Чи тэгээд яах гэж бид хоёрыг дуудсан юм гэхэд Минхёг урдаа таблетээ тавьчихсан хоолойгоо засан гэнэт л соёлтой царай гаргаад суучихав.

 X =oneshots=Where stories live. Discover now