Unforgettable Line [Hyungkyun]

356 32 8
                                    

"Бага байхдаа би зам дээр байх үргэлжилсэн цагаан шугаман дээр халихгүйгээр дагуулан алхдаг байлаа. Чухам яагаад гэдгийг мэдэхгүй ч яг л надад тэгэх ёстой юм шиг санагдана. Амьдрал яг л түүн шиг...

Бид яагаад гэдгийг мэдэхгүй хэрнэ л урагш алхсаар байдаг. Хаана хэзээ төгсөх гэдгийг алхаж байж л мэдэх учраас..."

-Гижиг хүрээд байна?

-Мм?

-Гижиг хүрээд байна... Битгий... гэсээр Чангкюн хүзүүнд нь нүүрээ наагаад нойрмоглох ахыгаа болиулах гэж хичээнэ.

-Ах аа? гэсээр арайхийн л биеэр нь эрвэгнэх тэрхүү хүчит шуурга шиг санагдах халуун амьсгалыг зогсоох гэж хичээх ч бие нь далдын мэхэнд автсан мэт сульдаж орхижээ.

Цасан цагаан өдөн бүтээлэг нь харин хөвсийн байх ба үл ялиг хөдлөх бүрт нь дуу гаргах ч хэнд ч хамаатай байсангүй. Гагцхүү нойрмог ахыгаа холдуулах гэж хичээх Чангкюны инээд тодхон хангинана.

-Жаахан----

Нойрмог ах нь арайхийн л ийн хэлээд бүр ч илүү нүүрээ наах гэж оролдох нь гижиг ихтэй Чангкюныг байж суухын аргагүй болгож байсан юм.

Удалгүй байдал намжсан бололтой нам унтаж буй нэгний амьсгалах чимээнээс өөр зүйл үгүй болж.

Гэвч харц ямагт өөрийн инээдээр мишээнэ. Нойрмог ахынх нь төрх ямагт энэ залуугийн харцыг инээлгэж орхидог учир өнөөдөр ч мөн адил урьдынхаараа удтал ширтэхээр шийджээ.

Торгомсог хар үс нь гялалзсаар урдуур нь унжсан байх ба дэрвэгэр сормуусанд нь тогтсон байгаа нь улам л үзэмж төгс аж.  Амьсгалах бүрт нь ил галны дэргэд байх шиг дулаахан санагдах Чангкюн инээмсэглэл гээч шившлэгт автаж орхисон бололтой.

Толгой доороо хийсэн гарыг нь дагуулан ажиглаваас өөгүй цагаан. Чангкюн удаанаар хажууханд нь дэлгэн сул орхисон гарнаас нь атгавал халуу дүүгүүлж байх нь тэр. Алганых нь мянга мянган зураасыг тэр бүрчлэн олж харахгүй ч тодхоныг нь хуруунуудаа гүйлгэн тэмтэрнэ. Удалгүй өндгөө нийлүүлэн тавьбал ер бусын далд мэдрэмжинд автаж орхих нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 19, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 X =oneshots=Where stories live. Discover now