One Night [Yoonmin]

819 64 7
                                    

Daezy_Lazuli 🙇♥️

~~~~~~~~~~~~~~~

Зөвхөн ганцхан хүнийг л харах төдийд...

Бие чинь нарнаас ч илүү халуунаар төөнөж

Зүрх чинь бөмбөрийн нүргээн шиг цохилж

Тархи чинь дур хүсэлдээ авах тэр цагт

Чи эргэлт буцалтгүй дурласан гэсэн үг.....

Тэд бол ердөө өрөөний хамтрагчид. Гэхдээ бас бие биенээ мэддэг болоод удсан. Учир нь Жиминий ахынх нь найз Юнги байсан юм.

Тэд ердөө хуурай ах дүүс байсан. Гэвч энэ байдал ганцхан явдлын дараа өөрчлөгдсөн юм. Хэдэн жилийн өмнө болсон тэрхүү явдал хоёр залууд онцгой нөлөөлсөн.

Оройжин ууж суусан залуус аль хэдийнээ хагас ухаанаа алдсан байх аж. Жимин туйлын дуу шуутай байх бөгөөд ямарваа нэг зүйлийн тухай шулганан хөхрөх бол түүнийг нь чимээгүйхэн сонсох Юнги үе үе инээд алдана. Тэдэнд өнгөрүүлсэн дурсамж багагүй байх боловч зүү орох завсаргүй найзууд гэж нэрлэхэд хэцүүхэн аж. Учир нь тэдний хооронд ямагт хязгаарын шугам байдаг байлаа.

Энэ шөнө Юнгигийн толгойнд яагаад ч юм хачирхалтай бодлуудаар дүүрэн. Улаан бутарсан хацартай жаргалтай нь аргагүй хөхрөх Жиминий уруул.... цаашлан тийм ч бадриун бус хүзүү нь цагаанаар тодрон анхаарал татна. Юнги дотроо арьсыг нь хазлан долоох үед ямар амтагдах болоо хэмээн төсөөлөхдөө өөрийн эрхгүй шүлсээ гүдхийн залгилна.

Жимин ч өөрөө түүнд наалдан хаа нэг хүрэх нь нууцхан хүслийг нь гижигдэж байсныг тэд анзаарсангүй. Гэтэл тэдний өрөөний нь гэрэл унтран харанхуй нөмрөөд авах нь тэр. Гэнэтийн харанхуйд Жимин бондгосхийн цочихдоо Юнгид илүү наалдчихав. Тэдний амьсгал хоорондоо солилцон биеийн дулаанаар төөнөлцөх нь яагаад ч юм далд ухамсарт нь "илүүг хий" гэх мэт ажээ. Тэдний хэн нь ч тархиндаа захирагдахыг хүссэнгүй. Гагцхүү бие болоод сэтгэлийн угаас гарах тэрхүү хүсэлдээ автсан юм.

Жимин харанхуйд тэмтчисээр Юнгигийн торгомсог хар үсийг илбэн таалаад тэгэхдээ бас биеэрээ илүү наалдах нь зүрхний цохилт бүрээ чагнах мэт нам гүм байдлыг үүсгэнэ. Жимин түүнийг өөрийг нь хойш түлхэнэ хэмээн сэтгэсэн ч Юнги санаанд багтамгүй үйлдэл хийх нь тэр. Хоромхон зуурын хугацаанд газар давхаралдан хэвтэх тэд аль хэдийнээ харанхуйд дассан байлаа. Тэдний уруул бие биедээ хүрэх гэж яарсангүй. Гэсэн ч дэндүү ойрхон зөрөлцөнө. Юнги үл ялиг доошлоод хүзүүн дээр нь ирээд нүдээ аниад түүний арьс хэрхэн үнэртдэгийг мэдрэхийг хүссэн бололтой хэлнийхээ үзүүрийг хүргэн аль эсвэл үнэрлэх аж. Юнги эгээтэй л олзоо шиншилж буй чоно аятай аашилна. Гэсэн ч энэ нь Жиминд тун чиг таалагдсан бололтой тэсэлгүй инээж орхиход Юнги шуудхан л хазаж орхив. Гэтэл удалгүй хазалт нь зөөлрөн тамшаалан долоон, үе үе үнсэх нь сэтгэл гижигдэх шиг...

 X =oneshots=Where stories live. Discover now