Unforgettable Line [Hyungkyun]

Start from the beginning
                                    

Гэсэн ч тэрхүү хүйтэн мэдрэмжийг ах нь болох Хёнвон гэх залуу алга болгохоор зайгүй болтол нь ойртон зогсоод духаа удаанаар нийлүүлэх нь тэр. Харин харц нь ямарваа гүн зүйлийг агуулах бөгөөд удалгүй амаа нээгээд

-Мартах гэв.

Бидний үргэлж алддаг алдаа. Үргэлж хийж орхидог нүгэл.

"Мартах"

-Бид их мартамхай. Магадгүй ингээд сонсохоор инээдтэй байж магадгүй ч хүн хамгийн их хайрладаг нэгнээ мартах нь сонсогдож байгаагаасаа илүү зовлонтой. Бас "мартагдах". Үхлийг бид ямар гэдгийг мэдэхгүй хэрнэ айдаг шүү дээ. Гэхдээ үнэн хэрэгтээ ердөө мартагдахаас айсандаа л тэгдэг хэрэг.

Хёнвон ийн шивэгнээд хэзээ ч тавьж явуулахгүй шүү гэх шиг Чангкюны духыг үнсээд энгэртээ чанга гэгч нь тэврэн авав. Тэдний дундуур одоо ямар ч салхи сийгэн орж ирэхгүй болж.

"Тэврэлт гэгч шид хэрэглэсэн цагт ямар ч хүйтнээс бид аврагдаж мэдэх юм."

Харин юу юунаас илүү ихээр ахыгаа хайрладаг Чангкюн хариу тэврэхдээ дотроо дахин дахин "энэ мөчөө" зүрхэндээ хадаж байлаа.

Учир нь тэр мартаж бас мартагдахаас айсан юм.

Бид нэгэн цагт зүү орох зайгүй нөхөрлөдөг. Гэхдээ л нэг мэдэхэд гүн мэдрэмжээ мартаж орхидог. Юу юунаас илүүтэй хайртай гэж хэлж байсан хэрнэ нэг л мэдэхэд "мартаад" "мартагдаад" өөр нэгэнд ийн хэлээд явж байдаг хүн юутай мартамхай юм бэ?

Тиймээс л бид өөрсдөө ч мэдэлгүй "мартах" гэх нүглийг үйлдэж байдаг байх. Аль эсвэл энэ түрхэн зуурын нөгөөх цагаан зураасыг давсан тохиолдол юм болов уу?

Чангкюн ийн гайхширч байсан ч төд удалгүй ахынхаа чихний хажууханд халуу дүүгүүлэн үнсэлт бэлэглээд

-Орж болж байхад гарч болдог. Тиймээс мартаж болж байхад "санаж" болно гэсэн үг. Ах аа? Мартсан ч ... дахин дахин санатал... мартахын аргагүй болтол нь бидэнд байгаа бүх цаг мөчүүдийг хамтдаа өнгөрүүлцгээе. Өөдөөс ирэх салхинд хөтлөлцөөд зогсож , дундуур орж ирэх хүйтнийг яг л энэ тэврэлтээрээ дулаацуулж байя. Тийм байхад үйлдсэн нүглээ цайруулж болно гэх нь тэр.

Чангкюны тайван дөлгөөн харцанд нь итгэл найдварын гал дээш тэмүүлэн дүрэлзэхийг харсан Хёнвон дахин нэг удаа хайрлан ууссан юм. Энэ л мөчид үдэлтийн наран өнгө аясыг унших шиг Чангкюны хойноос гүн өтгөн туяагаа хайр найргүй цацруулахад Хёнвон

"Улам бүр гүн дурлаж байгаагаа " ойлгох нь тэр. Зогсолтгүй улам бүр гүн шумбаж буйгаа мэдрэв.

Өдий хүртэл тэр хайрласан ч гэсэн мартчихна гэдгээс айдаг байлаа. Харин одоо хойш харж байхад урагшаа харж ч болно гэдгийг олж харсан бололтой...

Түрхэн зуурын тэнэглэл болоод санаа зовнилоо шоолох Хёнвон маанагхан чанга чанга инээд алдсаар түүнийхээ уруулнаас амсав.

"Амьдрал яг л зам дээр байх үргэлжилсэн цагаан шугам шиг. Тэрхүү шугам биднийг хааш нь дагуулахыг мэдэхгүй ч төгсгөл байж л таараа. Магадгүй тэр төгсгөл нь хамгийн ихээр хайрлах нэгэнтэйгээ уулзах мөч байх. Учир нь хамтдаа байх үед чи хэзээ ч ганцаараа алхахгүй. Ганцхүү хоёр хүний томоос том өргөн зураасаар алхахаар болж мэдэх юм..."
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Wonheewbb ♥️♥️♥️♥️♥️♥️♥️

Мундаг монбэбэ охиндоо зориулав ✨😻 Чамаас үлгэр жишээ авдаг шүү ~

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 19, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 X =oneshots=Where stories live. Discover now