Unforgettable Line [Hyungkyun]

Start from the beginning
                                    

Энэхүү мэдрэмжийг дөнгөж төрсөн бяцхан хүүхдийн атгалттай зүйрлэж болохуйц. Тэрхэн жижигхэн гараараа чиний хуруунуудаас бүхий л чадлаараа зууран атгах нь ертөнц бүхэлдээ энэ л мөчид сөгдөн бөхийж, тайвшралын арга мэхэнд автах шиг санагдуулна.

Чангкюны хурууны үзүүрт ирэх мэдрэмж яг л ийн хүүрнэнэ. Магад үүнийг ихэсгэл хэмээн сэтгэж болох ч заримдаа бид мэдрэмжийг илүү сайн ойлгохын энэ л адилтгал хэрэгтэй болов уу?

-Ах аа?

Чангкюн удтал ширтэн хэвтэсний эцэст сая нэг шивнэх шахам ийн дуудвал ах нь арайхийн нэг нүдээ нээх нь тэр. Нөгөө нүд нь харин наалдчихсан мэт салж өгсөнгүй.

-Н---к--ю----н

Нэрнийх нь үсэг бүрийг холоос цуглуулах шиг ах нь ийн хэлэв. Харин Чангкюн инээд алдсаар хамарныхаа үзүүрийг нийлүүлээд "Сайхан амарсан уу?" гэж шивнэлээ.

Тэдний хооронд төгөлдөр хуурын ая жаргалтайгаар эгшиглэж хийлийн чавхдас хүч нэмэн түрж орох шиг санагдана.

Цонхоор орж ирэх хурц гэрэл ахынх нь нүүрэн дээр тусахтай зэрэгцэн Чангкюн харагдах ба түүний үсний улаан хүрэн туяа жаргах нарны бүжиг шиг л тод байх нь тэр.

-Нааш ир?

Ахынх нь дуу хоолой тодорч ийн хэлээд нүдээ аниастай чигээр гараа дэлгэхэд дүү залуу мишээсээр эрхлэн наалдах мэт энгэрт нь нүүрээ наачих нь тэр.

-Өдөржин унтаж болохгүй юмуу? гэсээр ах нь нойроо ч дийлэх шинжгүй ийн хэлээд өөрөө ч түүндээ баясах мэт инээд алдахад Чангкюн толгойгоо сэгсэрч гарав.

-Алхацгаая...

Залхуу ах нь хайртынхаа хүслээр арайхийн босоод улбар тэнгэр дор алхаж байна.

Далайн эргийн элс халуун найранд дулаацсан байх бөгөөд нүцгэн хөл доороос тухтай нь аргагүй хүлээж авч байлаа. Алхах бүрт нь хэмжээгээр нь мөр гаран үлдэхэд тэртээ анх гишгэсэн мөр нь үзэгдэхээ болино.

-Анх танилцаж байснаа санаж байна уу? гэсээр Чангкюныг намуухнаар ийн асуувал ах нь болох залуу урдуур нь унжих үсээ арайхийн хойшлуулаад түүнийхээ завсраар

-Мэдээж гээд даруухан инээв.

-Та тэр үед надад "Хүн өөрөө ч мэдэлгүй маш том нүглийг байнга үйлддэг" гэж хэлж байсан. Тэр ямар нүгэл байсан юм?

Хүрэн үст ийн асуухтай зэрэгцэн салхи сэрүү татсаар дундуур нь гунигтай гэгч нь хийсэн одов.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 19, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 X =oneshots=Where stories live. Discover now