The Flower shop [Hyungwonho]

Start from the beginning
                                    

-Би хөгшин биш шүү. Харин чи намайг хүндэтгэж дуудах хэрэгтэй юм байна даа~~ гэсээр Хёнвон руу хартал тэр ч бас над руу нэг тийм адил харцаар харах нь тэр. Энэ харц жирийн үеэс өөр байсан юм.

-Тэгвэл хён? Бид хаашаа явж байгаа юм бэ? гэсээр асуухад нь би сая л түүнд шалтгаанаа хэлээгүй гэдгээ саналаа. Яг үнэндээ шалтгаангүй шүү дээ.

-Бараг л ирчихлээ…… гэсээр би түүнийг Солонгосын хамгийн нарийн гудамжинд дагуулан ирэв. Хоёр хүний л зайтай энэ гудамжинд дээгүүрээ бүрхсэн гэрэлтэй учир шинэ содон мэдрэмжийг өгдөг юм. Харин түүнд таалагдах болов уу? Хёнвон дээр нь гэрэлтэх гэрлийг ажингаа надтай мөрөөрөө шүргэлцэн алхахад би зүрхээ дэндүү хүчтэй цохилон базалж байгааг мэдрэв. Гудам дуусахад бид жижигхэн голын дэргэд ирсэн байлаа. Хамгийн том модны доор байх сандал дээр зэрэгцэн суугаад хотын гэрлийг зүг харав. Гэвч би түүнийг л харж байсан юм.

-Чиний сонгосон хайтан цэцэг дуртай цэцэг чинь юмуу? гэсээр би түүнээс асуув. Харин Хёнвон ороолтондоо шигдэнгээ

-Ганц тэр ч бишээ…… Би бүх цэцгэнд дуртай. Эмээ маань ургамал судлаач мөн хүлэмжтэй байдаг учраас би үргэлж л цэцэгсийг хардаг байсан юм  гээд хуучны явдалаа дурсах мэт хэсэгтээ чимээгүй болсноо гэнэтхэн

-Харин найз бүсгүйд чинь таалагдсан уу гэх нь тэр. "Намайг найз бүсгүйдээ авдаг гэж бодсон хэрэг үү?"

-Найз бүсгүй бишээ…… хэзээ ч өгч чадахгүй нэг хүнд зориулж авдаг юм гэхэд Хёнвон гунигтай төрх тодруулсаар

-Аан өнгөрчихсөн байх нь. Уучлаарай гэв. Бас л буруугаар ойлгуулчихлаа.

-Үгүй ээ, нас барсан хүн байхгүй ээ. Харж явдаг хүндээ гэх юм уу даа? гэсээр би түүний өдөр болгон угтаж авдаг төрхийг нь бодон инээтэл Хёнвон

-Өөөх уучлаарай гээд л инээж гарав. Цэцэг залуу Хёнвон инээд султай ажээ. "Хөөрхөн юм"

-Үнэндээ…… чамд хэлэх зүйл байна хэмээн зориг шулуудан намайг дуугартал Хёнвон над руу өнөөх харцаараа харав.

-Чи яг л цэцэг шиг. Харин би цэцэг авах гэж ирдэг…… Тэгээд дотроо чамайг авах тухай бодоод …… бишээ би буруу ярьчихлаа…… Юу гээч чи надад таалагддаг юм л даа……

"Гайхалтай. Би дахиад л буруу ярьчихлаа. Тэр намайг үзэн ядах болов уу?" Би хэлсэн зүйлдээ ичиж түүн рүү харж чадалгүй доош гөлөрч орхив. Гэнэт л Хёнвон надтай илүү наалдан суугаад гутлаа миний гуталны хажууд зэрэгцүүлэн нийлүүлээд мөн л доошоо харсан байдалтай

-Би гадарладаг байсан гэв.

"Энд юу болоод байна вэ" Би тэвдэх зүрх, салганах гар, чичрэх биеэ чангалан байж түүний юу гэж хэлэхийг тэвчээртэй хүлээн түүн рүү ширтэнэ.

-Хмм…… хүмүүс үргэлж цэцэгсийг сонгохдоо өгөх гэж буй хүнээ дотроо бодон чухалчлан сонгодог. Харин та зүгээр л хамгийн эхэнд харснаа сонгочихдог байсан. Тэгээд л би гайхаж эхэлсэн. Яагаад ямар ч зорилгогүй байж цэцэг сонгодог юм бэ? гэж. Харин дараа нь таныг араас нь хэсэгхэн ажигласан. Та настай эмээд, мөн бяцхан охинд, өөр бас…… гэснээ инээд алдан

-Том биетэй бүдүүн эрэгтэйд цэцэг өгсөн. Тэр уурлаад……

-Тиймээ намайг заамдаж авсан юм байна гэсээр би өөрөө ч тэр явдалыг санан инээв.

Энэ бүх хугацаанд тэр намайг ажиглаж бас сорьж байсан байна.

-Тэгээд чи …… намайг яах гэж байна? Би чамд дурлачихсан байна. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй

Тиймээ би ичих нүүргүй болчихож. Түүнээс асууж орхисон. Гэтэл Хёнвон огтоос тоосон шинжгүй

-Би танд хариугаа хэлчихсэн юм сан. Өнөөдрийн хайтан цэцгийг өгөхдөө танд ярьсан домгийг санаж байна уу? Тэр бол миний хариулт! гэх нь тэр.

Үүнээс цаашхийг би санадаггүй юм. Энэ бол миний амьдралынхаа туршид хайрлан хамгаалан арчилж, ургуулах ёстой хайтан цэцэгээ олсон түүх юмдаа гэсээр бага балчир хүүхдүүдийн дунд суух Хусог ийн ярьж суухад Кихёний сэргэлэн охин

-Хёнвон ах та хоёр ингэж л гэрлэсэн юмуу гэхэд хажууд нь суух сахилгагүй Минхёгийн хүү

-Хайтан цэцгийг идэж болдог тэ? гэсээр шүлс нь гоожино. Харин насандаа баймааргүй ухаалаг Чанкюны охин

-Ахаа? Энэ түүх нэг л худлаа юм шиг санагдаад байна гэх нь тэр.

-Хөөш чи жоохон юм байж!! Яагаад ийм аав шиг ээ бүдүүлэг байдаг байна? гэсээр Хусог ч үглэж гарах нь тэр.

Гэтэл хойноос нь мөлхөж буй нялх хүүхэд ирсэнд Хусог хайлж урсан, өөрөө ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэлээр ярьж гарав. Харин Хёнвон цаад өрөөнөөс

-Хүүгээ харж байгаарай, би угаалгын өрөө орлоо гэсээр явах нь тэр……

40 гарсан Хусог, Хёнвон хоёр ийн хүүхэд үрчлэн авсан бөгөөд найзуудынхаа хүүхдүүдийг харан суунгаа хайрынхаа түүхийг ярьсан нь энэ байв. Тэдний аз жаргалтай амьдрал үргэлжилсээр байлаа.

~~~~~~~~~

hyungwonho

yourharlot зөндөө удаачихлаа хүлээсэнд баярлалаа ^^

Бас далимдуулаад ХЁНВОН даа төрсөн мэнд хүргэчихье ^^ ккк

 X =oneshots=On viuen les histories. Descobreix ara