The Flower shop [Hyungwonho]

Start from the beginning
                                    

-Юу?

-Хүсвэл надтай хамт алхахгүй биз?

-Алхах гэнээ?

Би түүнийг татгалзах юмуу уурлана гэдэгт дэндүү итгэлтэй байсан. Гэтэл тэр

-Би эхлээд цэвэрлэгээгээ хийчих үү? гээд өнөөх л инээмсэглэлээ гаргахад би яг л хөөрсөн хүүхэд аятай туслахаар гар шамдсан юм. Үргэлж л орж ирэхдээ түүнийг л хардаг болохоос биш эргэн тойронд нь юу байдгийг анзаарч байсангүй. Шинэ жилд зориулсан гэрлэн чимэглэлүүд, жижиг буйдан мөн жижигхэн гацуур мод, мөн савтай тасалгааны олон олон цэцгүүд ч харагдаж байлаа………

-Цэцэгчин залуу? Үүнийг хааш нь тавих вэ? гэсээр би хамгийн том хүнд цэцгийг өргөн асуувал тэрээр чанга чанга хөхөрсөөр

-Ийшээ……… Бас намайг Хёнвон, Чаэ Хёнвон гэдэг гэсээр гар сунгах нь тэр.

Миний мэдэх цэцэг шиг залууг Хёнвон гэдэг байх нь……

-И Хусог. Танилцсандаа баяртай байна гэсээр чичрэх хоолойгоо арайхийн даран гарнаас нь атгахад зөөлөн бас дулаахан байсан. Яг л миний төсөөлж байсан шиг.

Бид ч ажлаа дуусган миний саналаар ийн хүйтэн сэрүүнд гадаа алхана. Би даарах дургүй ч өвөлд дуртай. Цагаан цас, дулаан хувцасласан хүмүүс мөн хамгийн чухал нь шинэ жилийн чимэглэлүүд…………

Бид аажуухан алхах ба түүний хөл дэндүү урт болохыг ажиглан алхаж байтал Хёнвон

-Тэгэхээр яагаад гэнэт ингэв? гэсээр сонжсон харцаар над руу харахад би шууд л хальтараад уначихав. Газраас босоод бантсан нүүрэндээ тэнэг хүн шиг малийсаар

-Би унах дуртай л даа…… гэчихэв. "Алхах дуртай гэж хэлэх ёстой байсан хэрэг"

Хёнвон амаа ангайсаар намайг шоолсоор л байв. Түүнийг ингэж инээлгэж байвал хэдэн удаа ч бүдэрч унасан яахав.

-Битгий шоолоод бай. Хүмүүс унахаас айдаг бол харин би унах дуртай шүү~~ гэсээр бантсандаа үргэлжлүүлэн наргиа хийхэд тэрээр арай тайвшран

-Их хөгжилтэй юмаа Хусогаа~ Гэснээс насыг чинь асууж болох уу? Магадгүй би ах ч байж мэдэх юм гэв.

-27 гэсээр би их л болгоомжлон хэлэхэд Хёнвон үл ялиг нүдээ томруулсаар

-Надаас нэг насаар ах юм байна. Үнэхээр залуухан харагдаж байна шүү гэхэд

 X =oneshots=Where stories live. Discover now