The Smile Part2 [Namjin]

Start from the beginning
                                    

-Намжүүн ч чамд сайн байх аа гэсээр гар далайх түүний зүг бяцхан гөлөг мэт харсанд Жин гараа доошлуулаад гайхаж орхив.

-Юу гэсэн үг юм?

-Түүнийг би өмнө нь чиний өрөөний үүдээр хэд хэдэн удаа эргэлдэхийг харсан юм!

-Үнэн юмуу?

-Үнэн!

-Яг биз?

-Тиймээ!!

-Тэгвэл чи явж Юнгиг болзоонд урь!!

-Юу??

-Чи өөрөө хэлсэн биздээ? Намайг Намжүүнийг инээлгэж чадвал мөсөн зүрхтэй Юнгиг болзоонд урина гэж??? ТИЙМ БИЗ?? гэсээр ширүүхэн боловч туйлын заль агуулсан нүдээр лавлан асуувал Хусог ухаан жолоогүй өрөөнөөс гүйн гарах ажээ.

Ингээд Жин өөрийн асуудлаа шийдэхийн тулд Намжүүнийг дээвэр дээр дуудан гаргаж ирэх нь тэр. Хэрэв тэд ахлах сургуулийн сурагчид байгаад ийн дээвэр дээр дуудсан бол зодоон хийх гэж байгаа хэмээн ойлгогдох байлаа, гэвч энэ бол өөр тохиолдол юм.

-Намжүүн аа, түрүүний сонссон зүйл чинь……… юу вэ гэхлээр…… би бол сайхан залуу учраас чи надаас татгалзах ёсгүй гэсэн үг гэх нь тэр. Жиний огцом хэрнэ хачирхалтай үгсийн дараа Намжүүн шокны гүн байдалд шилжиж байсан юм.

-Айн?? гэсээр гайхан лавлавал Жин түүнд ойртон зогсоод өөртөө итгэл төгс төрх гарган

-Чамайг өөртөө дурлуулсанаа хүлээн зөвшөөрч, өөрөө ч чамд дассанаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хоёулаа бие биенийхээ төлөө-- гэсээр үргэлжлүүлэхэд

Намжүүн харин өөдөөс нь үлээх салхины дагуу харж зогсоод хөгжилтэй нь аргагүй хөхөрч байлаа. Бяцхан хөвгүүний инээд болоод нас биед хүрсэн Намжүүний инээд яг энэ мөчид дэндүү адил мэдрэмжийг өгөхүйц. Тэр тийм л гэнэн хонгор мөн туйлын жаргалтайгаар хөхөрч байх ажээ. ...

"Нар инээмсэглэлийг бүтээдэг бус тэр өөрөө инээмсэглэл нь нарыг бүтээх мэт"

-Та яагаад үргэлж ийм өөртөө итгэлтэй байдаг юм бэ? гэсээр сая нэг амьсгаа авах Намжүүнийг даруу төлөв төрх гарган асуувал Жин харин түүний төрхөнд аль хэдийнээ бууж өгчээ.

-Би итгэдэг. Би инээмсэглэл хүн бүрт аз жаргалыг өгдөг гэдэгт итгэдэг. Бид зовж шархалсан ч инээмсэглэвэл ямар ч асуудлыг ялан дийлнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ.... би одоо бууж өгмөөр байна. Хэзээ ч хэн нэгний.... ялангуяа Намжүүн аа.... чиний инээмсэглэл намайг ална гэж бодсонгүй . БИ БУУЖ ӨГЛӨӨ. Үргэлж саадыг бий болгодог энэ ертөнцөд бус чамд бууж өглөө. Чиний инээмсэглэлд бууж өгмөөр байна. Дэндүү үзэсгэлэнтэй байгаад нь бууж өглөө гэсээр доош харан зогсох Жин эрч хүчгүй ч дэндүү тайван харагдаж байлаа.... Харин түүний үгсэд сэтгэл нь хөдөлсөн Намжүүн ичиж байсныг нуух юун. Бөмбөр мэт дэлсэх зүрх энэ байдалд дасан зохицохыг хүсэх боловч хяналтаа алджээ...

Намжүүн юу хийхээ мэдсэнгүй... Бие биерүүгээ ч эгцэлж харалгүй зогсох эдгээр залуус яг л анх удаа дурлалцаж буй хос аятай л бие биенээсээ ичиж байсан юм. Хэн нь ч ам нээх гэж яарсангүй. Гагцхүү чимээгүйхэн үлээх салхины дор хамтдаа зогссон юм.

Эцэст нь зориг орсон инээмсэглэл түгээгч залуу чимээгүйхэн сул буй гарнаас нь атган аваад хуруугаараа имрэн байсан нь хайрлан буйгаа илэрхийлэх шиг....

-Би инээмсэглэж чаддаггүй байсан. Таныг харах бүртээ би инээхийг хүсдэг байлаа. Та аз жаргал түгээгч байсан. Хэзээ ч намайг тоож юм ярина чинээ бодоогүй. Гэхдээ... одоо ингээд зогсож байгааг чинь хараад ... өөрийнхөө залуу болгомоор байна. Шуналтай санагдаж байна уу? Инээж чаддаг болсон нь хангалттай байтал дахиад илүүг хүснэ гэдэг?? Таныг үнсэж болох уу? гэсээр туйлын эелдэг загнах Намжүүн харин Жингийн бүр хэд дахин улайлгаж орхив. Жин гэвч мөн л эр хүн ийн ичингүйрч зогсохыг хүссэнгүй учир инээх аядаад

-Юунд нь асуугаад байгаа юм? гээд энгэрээс нь чангахан зуурч аваад үнсэж орхив....

Тэдний хайрын түүхэнд сэв үгүй. Тэд ердөө л бие биенийхээ инээмсэглэх шалтгаан болохыг хүсч байсан юм. Хайр заримдаа инээмсэглэлээс үүсдэг юмсанжээ....

Харин өөр нэгэн түүх яаж үргэлжлэх бол??

-Юу хэлэх гээд байгаа юм? Өдөржин хүн дагалаа??

-Ю-ю-юн-ги??

-Харин яасан бэ?? Хурдхан хэлээд явж үз гэсээр ажилчид дундаас хамгийн ааш муутай гэгдэх залууг бухимдуухан дуугарвал Хусог амаа ангайн аль эсвэл буцаагаад хаах ажээ. Юу гэж хэлэхээ тэрээр үл мэднэ . Гэтэл гэнэт толгойнд нь мэргэн санаа төрөв?

-Би чамайг инээлгэвэл надтай болзоонд явах уу? Түүнээс гарах асар зориг энэ байв. Харин Юнги ямар ч царайны хувирал гаргалгүй шилээ засаад

-Арай чи .............надад санаархал байна уу? !!!! гэх нь тэр.

~~~~~~~~~~~~~~~
user46331501

🙇 Дэндүү удаасан залхуу занг минь өршөөж хайрла 😭

The Smile үргэлжлэл хэсэг ^^

 X =oneshots=Where stories live. Discover now