The Troublemaker [Joohyuk]

Start from the beginning
                                    

-Тунг нь нэмэх хэрэгтэй дээ

-Болох юм бишүү? Тэр ямар бух бишдээ?

-Тийм том биетэй тарган эрд бухын доз л таарна

-За яахав, нам л унтах байх даа гэсээр нойрны уусмал аяган дах цай руу нь хийчихээд инээд алдсаар сэмхэн гарч явах заль этгээдүүдийг даанч хэн ч анзаарсангүй. Төлөвлөсөн ёсоор өнөөх нэлээдгүй өндөр хэрнэ махлаг сургуулийн бух нэрээр алдаршсан менежэр нь өрөөрүүгээ яваад орчихов. Гэнэт л юм унах мэт дуу гарахад Минхёг Жүхон хоёр хурдтай хөдлөн өрөө рүү нь явж ороод хаалгыг нь түгжчихэв.

-За өнөөх чинь унаад өглөө. Дараагийн шат руугаа орох уу? Би чанга яригчийг асаагаад гээд Жүхоныг төлөвлөгөөгөө бувтнаж эхлэхэд Минхёг хошуун дээр нь гараа тавиад

-Чи түүнийг хар л даа. Ямар сайхан бэлэн олз хэвтэж байгааг?? Чамд урлагийн бүтээл туурвих хүсэл төрөхгүй байна уу гэсээр Минхёг эгээтэй л шүлэг уншиж буй аятай уянгалж эхлэхэд Жүхон нүдээ эргэлдүүлсээр

-Яах эсэхээ өөрөө л мэд! Би микрофон руу очиж бэлдлээ гээд ажилдаа шамдах аж.

Яг үд дундын их завсарлагаан болоход нэг минут үлдэв. Хүүхэд болгоны хүсэн хүлээсэн тэр л цаг ойртсоор……… Хэрэв энэ л ганцхан хоромыг тэсэж чадвал эрх чөлөөт өдрүүд эхлэх нь шүү дээ………

Энэ удаа гэвч хонх бус Жүхон чанга яригчаар бүх хүүхдийн, бүх багш нар удирлагуудын сонорт хүрэхээр ярьж эхлэх нь тэр.

-АА ААА АААА 1, 2 хммм ажилж байх шиг байна. Юун түрүүнд хараал идсэн хичээл амрах болсны халуун дулаан мэндийг хүргэе. Би Жүхон байна аа~~

-ХАРИН БИ МИНХЁГ БАЙНА

-Бид энэ өдрийг хүүхэд бүрийн дурсамжинд үлдээхээр шийдэж гайхалтай бэлгийг та нартаа бэлдсэн билээ. Юун түрүүнд энэ боломжийг олгосон Ким Менежэрт баярлалаа. Та бол жилийн шилдэг дарамлагч билээ. Бид хоёр та нарт юу бэлдсэн гээч. Юун түрүүнд цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд дуу сонсоцгооё~~

-Аа бас багш нараа бид хоёрыг хайж байвал…… харамсалтай байна. Бид аль хэдийн явчихсан шүү~~

Тэдний үг сургуулийн өнцөг бүрт цуурайтах ба яриаг нь сонсох хүүхэд бүр инээд алдах ба speaker-аар явах дуунд бүжиглэж эхлэх нь тэр.

-Сайхан халж байгаа биздээ? За гэнэтийн бэлгээ задалцгаая. Минхёг аа ~~ таныг мик-ний өмнө урьж байна

-Ийм гайхалтай үүрэг хүлээж авсандаа баяртай байна. За Пак багшаас эхэлцгээе. Багшаа бид таныг хулмастай гэдгийг мэднэ ээ, энэ их хэцүү байдгийг та мэдэх үү~~ Бид бүгд уйлаад л сууж байдаг нь танд хайртайдаа биш үнэрт чинь нүд аргадагт байдаг юм.

-Харин дараа нь Ким багш та бол мөнгөнд туйлын дуртай нэгэн билээ. Нэг гараас нөгөө гар луу харахаа больчихвол амьдрал чинь дээрдэж ч магадгүй юм

-И Багш! Та ч халуухан шүү. Гэхдээ сурагчтайгаа явалдана гэдэг ёс зүйгүй хэрэг гэдгийг мэдэх үү? Гэхдээ санаа зоволтгүй дээ, үүнийг бүгд мэддэг

Энэ мэтчилэн бүх ажилчин багш нарын булхайг илчилж орхих ба хяналтын өрөөг эвдэн ороход даанч тэр хоёр ор мөргүй алга болжээ. Харин сандал дээр ухаангүй унтах Ким менежер байх бөгөөд духан дээр нь томоос том "Азгүй" гэх бичиг байлаа~~

Энэ хойгуур амжиж зугтсан хоёр бусниулагч маань галт тэргэндээ суугаад тасралтгүй инээж хөөрч өгч байлаа. Тэд ийнхүү ахлах сургуулиа дурсамж дүүрэн орхиж байгаа.  Минхёг Жүхоныг тэврээд л инээгээд байсанд Жүхон одоо ч нам унтах инээдэмтэй менежерээ бодсоор хөхрөнө. Гэтэл гэнэт л Минхёг Жүхоныг өөртөө татаад үнсчихэв. Харин Жүхон түлхсэнгүй бас эргүүлж үнссэнгүй цочролд ороод зогсож байх нь тэр.

-Ү-ү-ү?? үгээ ч хэлж чадахгүй гацах өхөөрдөм төрхийг нь харсан Минхёг хэлээ гарган инээхдээ

-Хэрэг тарьчихлаа гээд өөдөөс нь ширтээд суучихав. Харин хэдэн хормын дараа хөдөлгөөнгүй зогсонгоо галт тэрэгний явдалд үл ялиг найгах Жүхон түүнийг эргүүлээд үнсээд авах нь тэр. Аз болж тэр бүхээгт нь ганц архичинаас өөр хүн байсангүй. Өнөөх архичин нь эрхий хуруугаа нэг гозойлгочихоод л буцаад тасрах бол Минхёг одоо ч урууланд нь амтагдах түүний амтыг мэдрэнгээ

-Энэ яаж байгаа билээ? гэхэд Жүхон ичингүйрэн инээд алдахдаа

-Та ганцаараа хэрэг таригч биш шүү~~ гээд өөрийн гол зэвсэг болох гэмгүй инээмсэглэлээ гаргах нь тэр………

 X =oneshots=Where stories live. Discover now