The Beautiful [Hyungwonho]

Start from the beginning
                                    


-Тэгэхлээр ийм байна? Би эротик зохиол бичих хэрэгтэй байгаа юм. Гэтэл надад ямар ч санаа алга гээд санаа алдахад Хусог бүлтийн гайхаж орхив.


-Тэгээд?


-Юу тэгээд гэж? Та хоёроос санаа авмаар байна.


-Тэгээд л хэлчихнэ биздээ? Суучихаад л уурлаад байх юм? За манайх руу явцгаая гээд шуудхан л суудлаасаа өндийхөд Хёнвон гарыг нь татаж суулгаад


-БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА гэтэл Хусог ч хошуу амаа байдгаар нь унжуулаад


-Хоёулаа Минхёгд туслах хэрэгтэй шүү дээ?


-Эротик зохиол бичихэд нь үү? Ахаа тэгнэ гэж байхгүй. Бас би үгүй гэж байна. Минхёг!!!


-Яагаад вэ? Яавал гэж дээ? Та хоёрыг би угаасаа мэднэ шүү……… Шөнө юу гэж дуудаад байдаг билээ. Аан тийн---


Яг түүний дуу чангарч ойр тойронд нь байх хүмүүс анхаарлаа хандуулж байтал Кихён ам руу нь алчуур чихсэн нь энэ ажээ.


-Яах гээд ажил дээр ирчихээд үймүүлээд байдаг юм? Явж хүүхэд цэцэрлэгээс авахгүй юу??? Цаг нь болчихсон санагдах юм? гээд Кихён ч Минхёгийн амыг хамхисан шиг хамхиулах бол өнөөх нь түргэн түргэн толгойгоо дохисоор суух аж. Хёнвон ч шоолон инээгээд


-Би Минхёгтай танилцаад долоон жил болохдоо хэний ч дор ингэж зүтгэж байхыг нь хараагүй ээ гээд л хөхөрч гарахад Хусог урдаа байх кофеноос балгангаа


-Аргагүй шүү дээ, архи ууж чадахгүй байж ууна гэсээр байгаад уучихаад "би машин барина" гэж уурлаад хашлага мөргөсөн нь хэн билээ дээ? гээд өрөвдөх мэт харах аж. Харин Кихён Минхёгийг зандарч дуусаад дурлалт хосууд руу зэхэн харахад л өнөө хоёр зэрэг суудлаасаа өндийх нь тэр. Кихён үнэхээр харцаараа яаж хөдөлгөхөө мэдэх а

ж ээ.

-Заза бид хоёр харилаа гээд Хусог явах гээд Хёнвоныг хөтлөтөл өнөөх нь Кихён руу

 X =oneshots=Where stories live. Discover now