See u again [Wonhyuk]

Start from the beginning
                                    

-Яаая!! Яагаад байгаа юм? Эргүү амьтан чинь гээд Хусог их л ууртай Минхёгийг заамдахад өнөөх нь дуулгавартай зогсон

-Чамайг л жаргаах гэж байна шүү дээ? гээд зүүн гараараа Хусогийн доодохоос базаад авав. Түүний орилох дуу эзэнгүй барилгыг цуурайтуулах нь тэр.

Ингэж болохгүй гэж бодох ч бие нь түүнээс зөрөх аж. Дотоод хүсэл тачаалдаа автсан тэрээр өөрөө ч мэдэлгүй Минхёгийн уруулыг амтархан таална. Энэ л эр хүний ерөнхий төлөв болов уу? Тархинаасаа илүү биенд нь ирэх таашаалд автах Хусогийг Минхёг төвөггүйхэн доороо оруулан өөрөө дуртай нь аргагүй биеийг нь илж таалах ажээ. Булчинлаг биеэр нь гараа гүйлгэхдээ тэлээг нь тайлахаа мартсангүй шуудхан л гулсан оруулах тачаангүй хэр нь ширүүн байх Минхёгийн үйлдлүүд Хусогийг дүрэлзүүлэх мэт.

Харанхуй орчинд нүднүүд нь дассан байх бөгөөд Хусог Минхёгийн үйлдэл болгоныг тодхон харна. Гавлагдсан гараараа дээш болгон зүүн гараараа сурамгай хөдлөх Минхёгийн үйлдэл Хусогийн амнаас аахилах дууг харамгүй гаргуулна. Хусог ч ойртсон бололтой яг тавирахын даваан дээр Минхёг хорон мушилзсаар больчихов.

-Хөөе

-Юу гэж?

Гэсэн ч Хусогт хэлэх үг олдсонгүй түүний дараагийн үйлдлийг тэсэн ядан хүлээнэ. Минхёг нэг гараараа доодхоо тайлах гэж нэлээдгүй хугацаа авсан ч нүцгэрмэгцээ Хусогийн кобра аятай боссон бахархал дээр нь аядуухнаар сууна. Гэвч хангалттай бариун орчинд орсонд Хусог уруулаа хазлан арайхийн л хүслээ барьж ядна. Минхёгд их л хэцүү байгаа бололтой үл ялиг ярвайсан ч шуудхан л сууж орхиход хэн хэн нь чангаар уулга алдацгаав.

-М-Мөрдөгч өө??? Өөрийнх чинь үнэхээр том байна шүү! Намайг хангалттай дүүргэхээр байна гээд Минхёг дуртай нь аргагүй янагхан гиншихэд Хусог ирэх таашаалдаа умбан үе үе доороос нь дэмжин хөдлөхөд Минхёгийн дуу улам л ихсэх ажээ. Хусог гавлагдсан зүүн гараа Минхёгийн баруун гарнаас атган, өөрийн баруун гараараа өгзөгнөөс нь барин хүчтэй бүлж эхлэх нь тэр.

Таашаал өвдөлт хоёрыг зэрэг мэдрэх Минхёг Хусогийн хүзүүнд нүүрээ шигтгэн гинших нь туйлын ялдам. Улам л ширүүсэх тэдний хэмнэл эзэнгүй барилгын хонгилыг цуурайтуулж, хүсэл тачаалдаа автсан Минхёг мөрдөгчийн чихэн дээр амьсгалах нь хамаг бие арзасхийм таатай.

Минхёг хязгаартаа тулан сулбайн унасны дараахан Хусог тавирахад хэн хэн нь давхралдан амьсгаадах ба хэн гэдгээ ч мартах дөхсөн мэт л харагдах аж. Гэвч Хусог өөрийгөө мөрдөгч гэдгийг, тэр бүү хэл онц гэмт хэрэгтэнийг барих ёстой гэдгээ гэнэт л санахад ……… бүх зүйл оройтжээ.

-Хонгор минь дээ……… Чи дэндүү тэнэг юм даа гэсээр Минхёг аль хэдийн гавнаасаа чөлөөлөгдчихсөн анзаарагдалгүйгээр Хусогийн хоёр гарыг гавлаж орхисон байх аж.

-Чи хэзээ дээ? Яаж ийм хурдан??? Новш гэж!! гэсээр юу ч хийх аргагүй болсон тэрээр хий дэмий л уцаарлах бол аль хэдийн санасандаа хүрсэн Минхёг хувцаслаад зогсож байв.

-Чи тэнэг ч гэсэн үнэхээр эгдүүтэй юмаа. Дараагийн уулзалтандаа илүү халууханаар цагийг зугаатай өнгөрүүлцгээе!! М-ө-р-д-ө-г-ч-ө-ө гээд л сийгүүлэн хэлэхдээ хацар дээр нь үдэлтийн үнсэлт бэлэглэхээ мартсангүй. Ийнхүү хулгайч "Dior" дахин нэг орголтыг амжилттай гүйцэтгэсэн юм………………

Харин тэнэгхэн мөрдөгч маань занасаар гавандаа түүртэн үлджээ~~

 X =oneshots=Where stories live. Discover now