👑 THE END 👑

7.7K 930 118
                                    

Кайг нүдээ анихад Үхэл таригч баярласан сэтгэлээ барьж дийлсэнгүй.

Үхэл таригч "сайн байна, ингээд би мөнх настай болж байна. Үүрд мөнх энэ үнэхээр урт хугацаа шүү. Дэлхий ертөнц чамайг бүхэлд нь эрхшээх болно. Хосолсон хүчит шилжигч, хэдэн мянган жилд ганц л төрдөг ховор төрөл. Би үнэхээр чадлаа. Энэ анчныг олж чадлаа. Түүний зүрх минийх" гэж ганцаараа ярин чанга инээсээр Кайн зүрхийг сугалахаар түүнийг дээш харууллаа.

Инбинь чимээгүй харан зогсоно.

Үхэл таригч "хосолсон хүчтэй шилжигч төрөхийг ямар удаан хүлээв дээ. Би одоо мөнх амьдарна. Хэн ч намайг устгаж чадахгүй, бас хэзээ ч үхэхгүй" гэсээр Кайн цамцыг уран цээжийг нь ил гаргаад зүрхийг нь авахаар доош тонгойлоо.

Инбинь "яг одоо" гэж хэлэхэд үхсэн мэт хэвтэж байсан Кай Үхэл таригчаас түрүүлэн өөрийн гарыг түүний цээжинд оруулан одоо ч халуунаараа цохилох зүрхийг нь хага базаж орхилоо. Кайн гараас цэнхэр өнгийн дөлтэй асаp халуун гал шатах бөгөөд Үхэл таригч зүрхнээсээ эхлэн шатаж эхлэв.

Үхэл таригч "Ү-ҮГҮЙ ЭЭ, Ч-ЧИ ҮХСЭН. МИНИЙ ХҮЧ ШӨНИЙН ХАТАНД БАЙГАА ГЭТЭЛ ЧИ ЯАЖ?" гэж арай ядан хэлээд дотроосоо эхэлж чатсан түүний бие хормын дотор үнс болон замхарлаа.

Үхэл таригч Кайг хөнөөх бус өөрийнхөө үхлийг бэлдэж өгсөн гэдгээ хэрхэн мэдэх билээ. Тэр хэн ч ялагдахгүй агуу хүчтэн байсан. Гэвч өөрийнхөө амийг таслах зэвсгээ өөрөө Инбиньд өгсөн шүү дээ.

Үхэл таригчийн бие ор мөргүй замхран алга болоход Инбинь "чи чадчихлаа, чи минь чадсан" гэсээр Кайг очин тэвэрлээ.

Кай ч бас Инбинийг хэзээ ч тавихгүй мэтээр чанга тэврэх зуураа "чиний минь зөв байж, чи минь дэндүү ухаалаг юм" гэсээр хацар хүзүүн дээр нь үнсэнэ.

Тэд хэсэг тэврэлдэж суугаад дээш бослоо.

Инбинь "энэ муухай ертөнцөөс гарцгаая, гэртээ харимаар байна" гэхэд

Кай түүнийг хөтлөн "тэгье ээ явцгаая"

Тэд завсрын ертөнцийн хаалгаар гаран өөрсдийн ертөнцдөө ирлээ.

Инбинь "үхэл таригчийн хүч одоо чинийх болсон шүү дээ. Энэ онцгүй ертөнцийн хаалгыг үүрд хаавал яаж байна? ямар нэг өөр мангас дэлхий дээр гарч ирээсэй гэж хүсэхгүй байна" гэсээр Кай руу харахад

Кай инээмсэглэн "тэгье ээ, завсрын ертөнцийн хаалга мөнхөд хаалттай байх болно. Ямар ч мангас араатан дэлхийд хол тавихгүй" гэж хэлэн хоёр гараа дэлгэхэд түүний нүд тод цэнхрээр гэрэлтэн агаар дээр хөөрөх ба дэлгэсэн байгаа хоёр гарын алга руу нь завсрын ертөнцийн хаалга сорогдох мэт зэрэглээтсээр орчихлоо.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now