Ep-27 "Минийх болохоор"

5.2K 708 56
                                    

Түүний хэлсэн үг хөгшин өвгөний үрчгэр нүдийг бараг л аяганаас нь гаргачихсангүй.

Жунины өвөө илт салгалан тогтворгүй болж ирэх ба "ч-чи мэдэж байжээ? та нар миний хүүг алсан уу? яагаад? миний хүү эгэл бус төрөлд хэзээ ч муу зүйл хийж байгаагүй гэтэл яагаад?" гэсээр хоолой нь зангиран гар нь салганана.

Жүнмён тайвнаар түүн рүү ширтэн "үгүй ээ бид алаагүй. Хүүг чинь зүгээр л энгийн согтуу жолооч алсан шүү дээ" гэв.

Жунины өвөө хөмсөг зангидан "тийм байх ёсгүй! тэнд байсан жолооч яавч энгийн хүн байгаагүй. Тэр араатан байсан. Харсан хүн бүрээ хазах гэж дайрч түүний ам ч цусанд будагдсан байсан. Тэр цагдаа нарыг хүртэл шархдуулсан. Мэдээж гэнэт цус сорогч гарч ирээд хүүг минь алчихлаа гэвэл хэн ч итгэхгүй байсан. Хүмүүс та нарыг зөвхөн домог үлгэр л гэж боддог тиймээс итгэхгүй. Тэгээд л согтуу жолооч гэж бүрэн биш худал мэдээлэл олон нийтэд цацсан" гэж үнэхээр хорсож уурласан янзтай хэллээ.

Жүнмён "тэр жолоочоос архи илэрсэн нь үнэн биз дээ? тэгээд ч тэр галзуугийн эмнэлэгт удаан байгаагүй үхсэн" гэв.

Жунины өвөө "тийм ээ, архи байсан гэхдээ архи нь чухал биш тэр согтуу араатан л хүүг минь бэрийг минь өрөвдөх зүйлгүй хэрцгийгээр хөнөөсөн. Тэр муу араатан азаар эрт үхсэн юм.Өөрөө тэгж үхээгүй байсан бол би алах байсан" гэж ууртай хэллээ.

Жүнмён "Архи чухал биш гэж хэллээ. Үнэндээ архи хамгийн чухал нь. Цус сорогчид хэзээ ч архи уугаад согтдоггүй юм. Бүp хэдэн литрийг уусан ч хамаагүй согтохгүй. Тиймээс тэр согтуу хүн энгийн хүн байсан"

Жунины өвөө одоо ч итгэхгүй байгаа бололтой хөмсөг зангидсаар "согтдоггүй юм байж тэгээд харсан бүгдээ хазах гэж цусыг нь уух гэж дайрч байсныг нь чи яаж тайлбарлах гэж байна?" гэж асуулаа.

Жүнмён "тайлбарлахгүй харин харуулсан нь дээр байх. Үйлчлэгчээ дуудаад өгөөч" гэв.

Жунин өвөө юу хийх гээд байгааг гайхаж байсан ч түүний хэлсэн ёсоор нь үйлчлэгчээ дуудлаа.

Жунины өвөө "Мин үйлчлэгчээ ороод ирээч" гэж харилцуураар дуудлаа.

Жүнмён урдаа байсан савтай шүүснээс аяганд хийгээд өөрийнхөө гарыг багахан зүсээд нөгөө аягатай шүүс рүү хийж орхилоо.

Түүний хийх үйлдлийг гайхан харах Жунины өвөө. Зүгээр л том харахаас өөр зүйл хийж чадсангүй. Магадгүй яг одоо түүний толгойд маш олон асуулт эргэлдэж байгаа байх.
Төд удалгүй үйлчлэгч эмэгтэй хаалга тогшин орж ирлээ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now