Ep-4 "Пак Инбин"

6.6K 710 48
                                    

Кай цочролд орсондоо яахаа мэдэхгүй гацсан байх зуур найзууд нь аль хэдийн шөнийн хатныг тойрон суусан байх бөгөөд

Жэксон "хөөх энэ чинь хэн бэ? Манай тэнхимд ийм хөөрхөн охин байсан билүү? яагаад анзаараагүй байдаг билээ? танилцаж болно биз дээ? Ван Жэксон" хэмээн улам тулж сууна.

Кай одоо ч юу хийхээ үл мэдэн гайхширсаар зогсоно.

Шөнийн хатан доогтой нь аргагүй Жэксон руу харсаар "Пак Инбин, Кайн найзууд бололтой" гэхэд

Бүгд гайхан Кай руу харна.

Сэүн "Кайтай танилууд байх нь ээ?"

Инбин "танилаас дотно, надад дэндүү их тус хүргэсэн бас их чухал хүн байгаа юм" гэсээр Кайн өөдөөс жуумалзах нь тэр.

Мэдээж шүү дээ Кай түүнийг сулласан юм чинь. . .

Залуус ч "аан тийм байх нь ээ" хэмээн уулга алдаад өнгөрөв.

Инбин "за за би явлаа" гэсээр Кайн хажуугаар гарахдаа цамцных нь энгэрээр гараа гүйлгээд өдсөн мэт хүйтэн инээмсэглэл тодруулан "надтай энд таарна гэж бодоогүй биз дээ?" гэснээ чихэнд нь ойртон "хайх хэрэггүй дээ, би чиний дэргэд байна. Чиний нүдэн дээр танай анчдын нүдэн дээр маш олон аллага болох болно. Бас чи юу ч хийж чадахгүй" гэж шивнээд яваад өгөх нь тэр.

Энэ шууд бөгөөд аймшигтай сүрдүүлэг Кайн хамаг биеийг царцаачих шиг л боллоо.

Царай нь цайран хачин болсон Жуниныг Чэн татан суулгахад сая л нэг ухаан орох шиг болов.

Чанёол "хөөе Ким Кай энэ бүсгүй чинь хэн бэ? манай сургуульд ирсэн юм уу?"

Лухан "энэ нээрээ үнэн хүүхний тэнгэртэй шүү"

Жэйби "энэ хүүхнүүд дунд умбасаар байгаад үхнэ байх өө"

Бэкхён "хэлэх юм биш, өчигдөр өвөөдөө алуулах гэж байсан хүн өнөөдөр дахиад нэг хөөрхөн бүсгүй угтлаа"

Чэн жогтой нь аргагүй жуумалзсаар "гэхдээ саяын охиныг хараад бас тэр охин чихэнд нь юм хэлсэн чинь царай нь яаж цайхыг харсан уу?" гэхэд

Бүгд "тийм шүү сүнсээ соруулсан юм шиг л аймшигтай болсон"

Жэксон "бор хүн цайртал гайхшруулна гэдэг энэ лав ноотой мэдээ" гээд уруулаа мушилзуулна.

Чэн "наадахыг чинь л хэлээд байна андаа" гэсээр Жэксонтой гараа цохино.

Найзууд нь Жэксон Чэн хоёрын яриаг ойлгосон бололтой бүгд дор бүрээ жуумалзаад эхлэв.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now