Ep-28 "Жунинд хайртай"

5.6K 700 86
                                    

Кай Инбинь хоёр Кайн гэрт ирэхэд өвөө нь өрөөндөө хүлээж байлаа.

Кай "бид ирлээ" гэсээр өрөөнд ороход Кайн араас орж ирсэн шөнийн хатныг харах төдийд Жунины өвөө хачин царайлан илт тавгүй байгаа төрх гаргана.

Инбинь ч бас дутахааргүй хүйтэн төрх гаргасаар Жунины дэргэд суулаа.

Хатны эрхэмсэг хүйтэн төрх үргэлж зураг дотор байдаг шигээ магадгүй түүнээс ч хүйтэн харагдсан байж мэднэ.

Жунины өвөө эхлээд юу ч хэлсэнгүй. Чимээгүй Инбинь рүү ширтэнэ.

Хэсэг тэгж суугаад "чамайг харах бүрд хамаг биеийн хүйтэн хөлс цувах юм. Чи зураг дотор байхдаа ч эрх чөлөөтэй болон гарч ирсэн хойно оо ч намайг хангалттай эвгүйтүүлэх юм" гэв.

Инбинь тоосон шинжгүй ширтсээр "чи ч бас намайг үргэлж тавгүй болгодог. Жоохон хүүхэд байхын л үргэлж над руу хачин харцаар хардаг ядаргаатай хүүхэд байж билээ. Одоо хөгшин өвгөн болсон ч чиний тэр төрх хэвээр байна"

Жунины өвөө "би чамд дургүй"

Инбинь "би ч бас чамд дургүй"

Кай "өвөө-"

Өвөө "зүгээр дээ, би муудалцах гэж дуудаагүй эртний танилуудын яриа гээд бодчих" гэж Кайг дуугүй байхыг сануулах мэт ширүүн харлаа.

Кай санаа алдсаар тэр хоёр руу ширтэнэ.

Өвөө "чи үргэлж миний хувьд хамгийн том айдас байсан. Чамайг зургаас гарчих байх гэж үргэлж айдаг байлаа. Чиний хоригдож байгаа зураг руу харах бүрд л айдас тавгүй байдал төрдөг байсан. Гэтэл насаараа айсан айдас минь яг одоо миний өмнө эрх чөлөөтэй сууж байна"

Инбинь л ялиг инээмсэглээд "айдас бүр муу байдаггүй. Магадгүй чи насаараа хулчгар зан гаргах биш хааяа зоригтой байж сурах хэрэгтэй. Чи бол хэт ном журам дүрмийг дагадаг хуучинсаг үзэлтэй аймхай нэгэн. Чам шиг анчид зөвхөн нэг л зүйлийг зөв гэж итгэж түүнийхээ төлөө тэмцдэг. Гэхдээ орчлон ертөнц өөрөө чамайг мэдээгүй байхад хэдэн өөр өнгөөр өөрчлөгддөг юм. Бага даа яриулдаг байсан аймшгийн үлгэрээр ертөнцийг төсөөлөх хэрэггүй. Айдсын цаана аз жаргал ч байж мэднэ" гэхэд

Өвөө "харин л дээ" гэснээ энэ удаад Жунин руу харан "яагаад түүнийг алаагүй юм?" гэхэд

Кай хариулсангүй чимээгүй доош харан сууна.

Өвөө арай өндөр дуугаар "Жунин???" гэж асуухад

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now