Ep-1 "Paradise Kim"

10.8K 894 51
                                    

Сөүлд баячуудын хорооллоос холгүй бүхэл бүтэн гудамж тэр чигтээ ганцхан гэр бүлийн мэдэлд байх аж.

"Рaradise Kim" гэх энэхүү том гудамж бол Солонгос доо нөлөө бүхий аялал жуулчлалын төв бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү гудамжийг үзэх гэж жилийн дөрвөн улирал харгалзахгүй олон мянган зочдын хөлд дарагдана. Тэр дундаа баян бөгөөд язгууртан хүмүүс ихээр ирэх аж.

Энэ гудамж юугаараа тийм алдартай вэ? гэвэл мэдээж энэхүү гудамжинд жуулчдын анхаарлыг татаж болох бүх зүйл бий, тансаг зочид буудал, том том дэлгүүрүүд, амтаараа гайхагдах том зоогийн газар, үзвэр үйлчилгээ гээд хотын доторх дахиад нэг хот шиг хөгжсөн гудамж юм. Гэхдээ энэ бүхэн жуулчдад сонин биш харин Ким гэр бүлийн дарсны үйлдвэр болон Ким гэр бүлийн амтат дарснаас амсаж үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг.

Уг нь дарсны өлгий нутаг, дарсаараа алдартай олон орон байдаг ч сүүлийн зуугаад жилийн турш Ким гэр бүл үе дамжин дарсны бизнес эрхэлж байна. Түүнийхээ хэрээр сүүлийн хориод жилийн дотор тэдний дарс дэлхийд нэгт бичигдэх болсон юм.

Тэдний тариалангийн талбай бусдынхтай л ижил ялгарах зүйл үгүй боловч яагаад дарс нь тийм амттай гайхмаар байдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд л Ким гэр бүлийн тусгай жор дарс үйлдвэрлэх жинхэнэ нууцыг нээж чадсан хүмүүс хэмээн магтана.

Ким гэр бүл бол энгийн нэгэн бизнес эрхлэгчид боловч хүмүүсийн хайр хүндлэлийг ихэд хүлээсэн хүмүүс бөгөөд тэр дундаа Ким настан бол худалч хүнд төрийн түшээдтэйгээ эн тэнцэхүйц хүндлэгддэг гэж хэлж болно. Ийм л алдар цуутай том гэр бүл билээ.

Хүмүүс Ким гэр бүлийнхнийг бараг л төгс амьдралтай гэж ярилцдаг. Таван жилийн өмнө Ким гэр бүлийн залуу эзэн болох Ким насны хүү эхнэртэйгээ насан өөд болсон ч түүнд газар дээрх ганц ач хүү нь үлдсэн билээ. Ач хүү нь царай зүс бие хаа, нуруу гээд л ер нь бүх зүйл нь цогцлон төрсөн үнэхээр бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг догдлуулж чаддаг царайлаг залуу. Ийм баян ийм сайхан гэр бүл тэдэнд ер нь хэзээ ч асуудал гардаггүй байх, ер нь хүмүүсийн асуудал ихэвчлэн мөнгө байдаг шүү дээ. Гэтэл тэд улсын хэмжээнд хөрөнгө оруулдаг том гэр бүл. Дээрээс нь угсаа залгамжлагч нь үлгэрийн ханхүү гэлтэй. Ингээд л хүмүүс бүгд Ким гэр бүлийг төгс гэр бүл хэмээн ярилцдаг.

Гэвч юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Тэдний энэ том амжилт, энэ том нэр төрийн ард ямар аймшигтай үнэн нуугдаж байгааг хэн ч үл мэднэ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now