Ep-21 "Ким Жунин мөн үү?"

5.3K 771 129
                                    

 Жүнмён "би нэг тавьсан дүнгээ засдаггүй" гээд хаалга хаачихлаа.

Дээд давхраас бууж ирсэн Инбинь "хүн ирээ юу ?" гэж асуухад

Жүнмён "Үгүй" гэж товчхон хариулаад зочдын өрөө рүү явах гэтэл хаалганы бариул өөрөө эргэн хаалга нээгдлээ.

Жуниныг орж ирэхэд Инбинь нүдээ томруулан "Кай чи энд юу хийж байгаа юм?" гэснээ аав руугаа хачин харан "та хэн ч ирээгүй гэж хэлсэн биз дээ?" гэхэд

Жүнмён Инбиний үгийг тоосонгүй Кай руу чухал хараад "чи яаж ороод ирэв?" гэж асуухад

Кай бага зэрэг инээмсэглэн хүзүүгээ маажаад "таныг оруулахгүй гэж мэдэж байсан болохоор шидтэний цус уучихсан юм" гэх нь тэр.

Жүнмён "гайхалтай, аргагүй Ким Жунин. Би чамд хэлсэн байхаа би нэг тавьсан дүнгээ засдаггүй" гэхэд

Инбинь "Дүнгээ засуулах гэж ирсэн юм уу?"

Кай "тийм ээ, засуулахаас нааш танайхаас гарахгүй" гэж шийдэмгий хэллээ.

Жүнмёны нүд томрон "манайхаас гарахгүй гэнэ ээ? Солиорол юу? Би ОГТ!!! БҮР ХЭЗЭЭ Ч ДҮНГ ЧИНЬ ЗАСАХГҮЙ" гэж анхааруулсан янзтай чанга хэлэхэд

Кай "тэгвэл би засах хүртэл чинь танайд байна багшаа" гэсээр инээмсэглэв.

Жүнмён хүзүүгээ даран "энэ бүр яг галзуурсан байна. Ким Жунин чи хэзээ ингэж хичээдэг байсан юм? Үгүй үгүй үгүй бас дахин үгүй баяртай явж болно" гэсээр эргэхэд

Кай "таныг ийм амархан засахгүй гэж мэдэж байсан юм.  Угаасаа танайд хэд хонож таарах байх би юмаа оруулаад ирье" гэсээр гараа дохиход хаалга нээгдэн жижиг цүнхтэй зүйл орж ирлээ.

Жүнмёны нүд байдгаараа томорсоор "хүүе чи эрүүл үү?" гэхэд

Кай "эрүүл байгаа багшаа, та миний дүнг засчих тэгээд л би шууд явна"

Жүнмён "би чам шиг юу ч хийдэггүй хүнд яасан ч зүгээр дүн тавихгүй. Одоо авсан дүн чинь чамд хүрээд илүү гарна" гэж уурлахад

Кай "Би зүгээр байж байгаад дүн авна гэсэн юм биш ээ, энэ миний бие даалтууд бас би шалгалт өгнө" гэхэд

Жүнмён яг л байж боломгүй зүйл харсан мэт хачин харсаар "Чи Ким Жунин мөн үү?" гэж асуулаа.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now