Ep-26 "Хатан үхсэн"

4.8K 695 93
                                    

Инбинь түүний хэлээд байгаа зүйлийг ойлгохгүй байгаа тул зүгээр инээмсэглэн түүний өөдөөс ширтэнэ.

"тийм ээ энэ сар дуусаж байна. Шинэ сар эхлэх гэж байна тэгээд юу гэж?" гэж асуухад

Кай "энэ сар дуусахад нэг бол чи үхэж үгүй бол өвөө минь үхэх нь тэгээд л би энд байна" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт хэллээ.

Инбиний нүүрэнд тодорсон инээмсэглэл аажмаар алга болон "чи намайг алахаар ирж" гэх богино өгүүлбэрийг сулхан хэллээ.

Тэр бүгдийг ойлгосон ч үгүй байгаасай гэж дотроо бодно. Инбинь нэг удаа дурласан. Гэтэл тэр хайр нь түүнийг зуун жил хорьсон. Гэтэл энэ том цохилтын дараа өөртэйгөө, аавтайгаа тэмцэн байж дахин нэг удаа дурласан. Гэтэл түүх дахиад л давтагдаж байна. Гэвч энэ удаад илүү их өвдөж илүү их шархалж байх шиг.

Түүний зориглон авсан шинэ хайр нь дахиад л харууслаар дуусах нь гэхдээ энэ удаад түүний цусанд будагдана.

Энэ бүхнийг ойлгосон даруйдаа Инбинь зүгээр л ямар ч үг хэлэхгүй маш тайвнаар бууж өгсөн юм.

Кай "Надад гэр бүл байсан. Бусдын адил элэг бүтэн бас аз жаргалтай. Аав ээж минь ямар сайхан сэтгэлтэй мундаг хүмүүс байсан гээч. Би тэднийхээ чихнээс үргэлж хонх уяж, сэтгэлийг нь үргэлж зовоодог байсан байх. Гэхдээ л би тэдэндээ бүхнээс илүү хайртай байсан. Тэднийхээ ярьдаг шиг элэг бүтэн өнөр өтгөн сайхан гэр бүлийг бий болгоод аав ээж хоёртоо та хоёр эмээ өвөө болсон гэж хэлэхийг маш их хүссэн. Гэхдээ нэг л өдөр миний сэтгэл дотроо нууцхан мөрөөддөг тэр мөрөөдөл ор мөргүй алга болсон юм. Учир нь нэг галзуу согтуу нөхөр аав ээжийг минь дайрчихсан. Тэднээс өөрсдөөс нь юм үлдэх нь битгий хэл машинаас нь ч бараг юм үлдээгүй. Тэр галзуу амьтан нэг удаа дайраад зогсоогүй. Дахин дахин дайрсаар л байсан. Ингэж л би нэг өдөр өөрийнхөө хувьд хамгийн үнэ цэнэтэй хүмүүсээ алдсан юм"

Кай түүхийг сонсон суух Инбинь гунигтай харцаар түүн рүү ширтэнэ.

Кай "Тэднийхээ араас үхчихмээр санагдсан үе чамгүй их. Гэхдээ надад өвөө минь үлдсэн болохоор би цааш амьдарч чадсан юм. Эцэг эхийг минь хөнөөсөн тэр алуурчныг би цаг мөч бүр үзэн ядсаар ирсэн. Гэтэл тэр алуурчин зүгээр ч нэг хүн биш цус сорогч байсныг мэдээд би дэндүү их цочирдсон бас уур хүрсэн. Яг одоо би өвөөгөө ойлгож байна. Тэр үнэнийг мэдэж байсан гэвч яаж ч чадаагүй. Тэр өөрийн хүүгээ алдсан шүү дээ.Тиймээс энэ олон жил тэр ямар их шаналж ямар ихээр үзэн ядсан бол? Тэгээд л тэр өөрийн амиараа дэнчин тавиад чамайг хөнөөхийг гуйсан байх. Ингэж хэлж байгааг минь уучлаарай, гэхдээ би аав ээжийгээ алдсан харин одоо өвөөгөө алдаж чадахгүй. Тэр хүн надад байгаа цор ганц гэр бүл минь" гэсээр Инбинь рүү ойртлоо.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now