Ep-6 "Байр бэлд"

5K 586 58
                                    

Кай хатныг хаанаас олохоо мэдэхгүй байсан ч сургууль дээр нь хэд хэд тааралдсан болохоор түүнийг олно гэсэн найдлагатай шууд сургууль руугаа явлаа.

Түүнийг сургууль дээрээ ирэхэд хамаагүй бага хүнтэй байх ба саяхан болсон аллага мэдээж хүн бүрийг айлгаж цочрол өгсөн нь мэдээж. Сургууль дээр нь хэд хэдэн цагдаагийн баг гарсан байх ба зарим нь мөрдлөг явуулж зарим нь хамгаалалтад гарсан бололтой.

Кай сургуулийн хаалгаар ороод л шууд хатныг хайлаа. Нүдээ гүйлгэн эргэн тойрноо харан зогсоход

Бэкхён "хүүе чи чинь төөрчихсөн юм уу? сургуульд анх удаа ирж багаа юм шиг л юугаа хараад байгаа юм?" гэсээр гараас нь татахад л ухаан орсон мэт түүн рүү харахад найзууд нь бүгд ирсэн байв.

Лухан "юугаа хийгээд байгаа юм?"

Чэн "Сылгийг хайгаад байгаа юм уу?"

Жэксон "цаадах чинь хэргийн гэрч гээд өнөөдөр бас байцаалт өгнө гэсэн. Гэхдээ хичээлдээ хэсэг суухгүй сэтгэл зүйч дээр эмчилгээтэй гэж байна лээ" хэмээн тайлбарлалаа.

Кай "ашгүй дээ"

Лухан "гэхдээ тэр хүн амины хэрэг эвгүй байгаа биз, яаж ийм олон хүнтэй газар тэгж хэрцгий алдаг байна аа" гэсээр бие нь эвгүйтсэн бололтой хачин царайлна.

Бэкхён "битгий тэр хэргийг дурсаад бай, сургууль дээр байх хангалттай эвгүй байхад"

Сэүн "гэхдээ тэр алуурчин манай сургуульд байгаа гэсэн"

Кай "одоо болно оо битгий яриад бай, гэхдээ та нар нөгөө охиныг хараагүй юу?" гэсээр нүд нь тогтохгүй ийш тийш харна.

Сэүн "ямар нөгөө охин?"

Чанёол "чиний нөгөө охин ямар дуусах биш дээ, хэнийг нь гэж бид яаж мэдэх юм" гэсээр инээхэд найзууд нь ч гэсэн бүгд инээлээ.

Жэйби "яг аль нь" гэсээр жуумалзав.

Кай хөмсгөө үл ялиг зангидаад "тоглоогүй байна аа, дээр та хэдтэй танилцаад байсан охин"

Чэн "Пак Инбин гээд байсан охин уу?"

Кай "тийм ээ, түүнийг хараагүй юу?" гэж асуухад

Сэүн "яагаад хайгаад байгаа юм? хүүхдийн хэрэг чинь хүндрээ юу?" гэсээр тоглоом хийхээ мартсангүй.

Кай "тэнэгүүд битгий тоглоод бай. Би зүгээр л түүнийг олох яаралтай хэрэгтэй байна" гэхэд

Бүгд "хараагүй ээ" хэмээн хариуллаа.

Кай "хичээл эхлэх болоогүй байна би явлаа шүү" гэж хэлээд найзуудаа орхин явлаа.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now