Ep-25 "Сар дуусаж байна"

4.8K 600 87
                                    

Кай шоконд орсон байдалтай хэсэг зогсоод, гэнэт толгой сэгсрэн "үгүй ээ тийм байх ёсгүй, аав ээж машины ослоор нас барсан. Согтуу жолооч байсан" гэсээр нүдэнд нь нулимс цийлгэнэн толгой сэгсэрнэ.

Өвөө нь илүү тайвнаар Кай руу ширтсээр "тэр энгийн хүн байгаагүй ээ, цус сорогч байсан. Ослын дараа цагдаа нар очиход тэр цагдаагийн цусыг сорох гэж дайрсан. Бас түүний уруул ам нил цус болсон байсан тухай надад хэлсэн юм. Гэхдээ цус сорогч хүн алжээ гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол? би тэгээд л цагдаа нарын амыг хааж энэ хэргийг нуусан. Чи надад итгэхгүй бол тэр үед очсон цагдаатай уулзаж болно. Энэ хаяг нь" гэсээр жижиг цаас Кай руу барилаа.

Кай одоо болоод байгаа зүйлд огт итгэхийг хүсээгүй болохоор толгой сэгсэрсээр "худлаа, бүгд худлаа" гэсээр өвөөгийнхөө өрөөнөөс гүйх шахам гарлаа.

Өрөөндөө яг л хагас ухаантай мэт хөл дээрээ тогтож ядан явсаар орж ирэн шалан дээр суухад саяхныг хүртэл тэвчиж байсан нулимс нь чөлөөлөгдөн урсах нь тэр.

Тэр эгэл бус төрөлтэй дөнгөж л танилцаж байна. Тэднийг мэддэг болж тэднийг хүн гэдэг талаас нь ойлгох гэж хичээж байгаа энэ үед ийм аймшигтай мэдээ сонсоно гэдэг түүний бүх итгэл найдварыг үгүй хийх шиг маш том цохилт болж байлаа.

Тэр аав ээжийгээ бодохоор алсан алуурчин энгийн хүн ч бай эгэл бус хүн ч бай түүнийг үзэн ядаж түүнтэй хамааралтай бүгдийг үзэн ядмаар. Гэвч тэр аль хэдийн энгийн биш нэгэнд сэтгэл алдарсан. Тэр бүсгүйг харах бүрд сэтгэл нь догдолж түүнд илүү ихээр уусах Жунин. . .

Харагдах байдал нь дэндүү сэтгэл татам боловч түүнтэй хамааралтай нууц ч бас дэндүү их. Гэхдээ ихэнх нь аймшигтай, мэдээгүй байсан ч болоосой гэмээр нууцууд.

Энэ бүхнийг үл анзааран арай гэж сэтгэлээ түүнд өгч байхад ийм мэдээ сонсох нь бүх зүйлийг нураах шиг. Кайн сэтгэл хоёр хэсэгт хуваагдах шиг л таагүй мэдрэмж төрнө.

Үнэхээр өвөөгийнх нь хэлсэн үнэн байгаад цус сорогчид аав ээжийг нь хөнөөсөн бол тэр аллагын төлөөсөнд Жунин юу ч хийж хэнээс ч урвахаас буцахгүй. Гэвч аль хэдийн түүнийг өөртөө татсан тэр эгэл бус бүсгүйг яах вэ?

Цус сорогчдын хатныг хөнөөгөөд өшөөгөө авах уу? гэвч Инбинийг хөнөөнө гэдэг өөрийгөө хөнөөхтэй ичиж зүйл. . .

Хоёр хуваагдсан сэтгэлээ нэгтгэх гэж ядан суух Жунин. . . Инбинь хоригдож байсан. Бэкхён эцэг эхийг нь өөд болоход Солонгост байгаагүй гээд л тэднийг зөвтгөх гэж өөрийн дурсамжаа ухна. Гэвч сэтгэлийн гүнд байгаа бараан тал нь цус сорогчид алуурчин хэмээн шивнэх аж.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now