Ep-11 "Клуб"

5.1K 671 99
                                    

Асуултыг сонссон Кай Инбинь хоёр бие бие рүүгээ яах уу гэсэн шиг том харлаа.

Кай "анх өвөөгийн харшид танилцаж байсан юм. Инбинь нэг онцгой дарсыг авах гээд би бас тэр дарсыг нь ууж үзмээр санагдаад тэгээд л анх танилцаж байсан"

Инбинь "тийм шүү love shot-г хоёулаа сонирхоод л" гэж амыг нь дагууллаа.

Найзууд нь орилолдон "ҮҮҮҮ LOVE SHOT-оо аргагүй л хосууд болох заяатай байжээ" гэсээр

Чэн "нэр нь хүртэл романтик юмаа, хэзээ би ингэж романтик учралтай таарах юм бол доо. Ядаж найз бүсгүйтэй болчих юмсан"

Чанёол "чи өөрөө сэтгэлээ илчлэхгүй яваад байхаар угаасаа яаж найз охинтой болдог юм. Тэнгэрээс унаж ирэх биш" гэсээр малийхад

Чэн "дуугүй бай" гэсээр муухай харлаа.

Жэксон "Чэний дурлал яах вэ, тэгээд цаашаа юу болсон бэ?" гэсээр Кай руу харахад

Кай бодох байх зуураа цаг авахын тулд "аан тэр үед үү? тэр үед зүгээр танилцаад өнгөрсөн ч дараа нь сургууль дээр таараад л"

Инбинь "тэгээд нэг сургуульд сурдаг гэдгээ мэдээд танилууд болсон юм"

Бэкхён "гэхдээ манай хүн уг нь хурим ярьдаггүй хүн дээ, гэтэл бүр хурим хүртэл ярьсныг бодоход та хоёрын харилцаа их дээрээс эхэлжээ. Яаж бид нарт хэлэхгүй яваад байсан юм?"

Найзууд нь "тийм шүү бүр бид нарын хэн нь ч мэдээгүй ёстой их гайхсан. Гэнэт л тусдаа гарлаа найз охин гээд л"

Кайд үнэхээр цааш зохиох зүйл үлдээгүй бололтой "тэр чинь нөгөө" гэсээр Инбинь үү харахад

Инбинь "үүнийг Кай ярина" гээд шууд түлхчих нь тэр.

Кай Инбинь рүү харснаа санаа алдан "тэгээд танилууд байж байгаад . . . тэгээд нөгөө . . .УГААСАА ТЭГЭЭД ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ТАНИЛЦААД НЭГ СУРГУУЛЬД СУРДАГ БАЙСАН БАС ҮЕ ТЭНГИЙН ХЭН ХЭНДЭЭ ТААЛАГДСАН ТЭГЭЭД БОЛОО Ш ДЭЭ ЮУ НЬ ЯРИУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?" гэж орилоход найзууд нь гайхсан янзтай Кай руу том харснаа бүгд чимээгүй боллоо.

Лухан "ойлгосон гээд л бодчихоос" гэж амандаа бувтнахад

Инбинь гэнэт Кайн мөрөн дээр гараа тавиад "манай хүн ичээд байгаа юмаа ойлгоорой. Үнэндээ Кай ямар алдартай сайхан залуу гэдгийг та нар ч мэднэ. Гэтэл тэр санаандгүй надад сайн болоод миний араас ёстой үхэн хатан гүйсэн. Тийм алдартай, тийм сэхүүн залуу миний араас тэгж их гүйж байж нийлсэн болохоор та нарт ярихаас ичээд байгаа юм. Тийм биз дээ хонгор минь" гээд инээхэд

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now