Ep-19 "Миний аав"

5.3K 764 111
                                    

Инбинийг нүүлээ гэж хэлэхэд Кай нэлээд цочирдсон юм. 

Хэлэх үггүй гайхсандаа хэсэг чимээгүй зогсоод "яагаад?"  гэдэг ганц л үгийг унагалаа.

Түүний царай бага зэрэг бодолд автсан гэмээр чухал харагдах бөгөөд Инбинь рүү тасралтгүй ширтэнэ.

Инбинь "бас  бидэнд хэлэх зүйл байна" гэхэд

Кай "бид гэнэ ээ?" гэсээр гайхсан янзтай тэдэн рүү харлаа.

Бэкхён "тийм ээ бидэнд" гэхэд

Сэүн "сууж байгаад ярилцъя" гээд зочдын өрөө рүү орлоо.

Нөгөө гурав ч Сүэнийг даган араас нь оров.

Кай үл ялиг хөмсөг зангидах ба "бид гэсэн байх аа? Та хэд хэзээнээс ийм дотно болчихсон юм? Бас юу хэлэх гэсэн юм? Инбинь бас яагаад нүүх болчихдог билээ?" гэж ар араас нь тасралтгүй олон  асуулт асууна.

Инбинь "Бид найзлаад хэдэн зуун жилийг үдэж байна"

Кай "хэдэн зуун жилийг үдсэн гэнэ ээ? Тоглоод байна уу?" гэсээр тэднийг тойруулан харна.

Бэкхён "би цус сорогч Инбиний сайн найз"

Сэүн "Би хүн чоно, Инбиний найз" гэж хэлэхэд 

Кай уурлах гайхах хосолсон бололтой "гайхалтай энд ер нь миний найз гэж байна уу? Нөгөө хэд ч гэсэн араатан уу? Арай бүгдээрээ цус сорогч юм биш биз дээ?" гэж асуухад

Инбинь "бүгд биш ээ, энэ хоёр л тийм бусад найз чинь зүгээр гэж бодож байна" гэхэд

Кай "бурхан даа баярлалаа. Та гурав тэгээд юу ярих гэсэн юм? Үргэлж намайг хуурч байсан жинхэнэ найз минь биш гэдгээ хэлэх гэж ирээ юу? Инбинтэй анх уулзаж байхдаа та хоёр огт танихгүй юм шиг л байсан биз дээ? Яаж тэгж жүжиглэж чаддаг байна аа ёстой уур хүрмээр юм. Та нарыг найзууд гэдгийг ч мэдэхгүй Инбинийг нуух гээд миний найз бүсгүй гэж хэлж байгаа би инээдтэй байсан уу?" гэсээр бухимдсандаа нэлээд чанга хэллээ.

Сэүн "андаа тийм биш ээ"

Кай "тийм биш юм бол өөр юу юм? Энэ олон жил найзууд гэгдэж байсан байж яагаад надад хэлж болоогүй юм?"

Бэкхён "хэлбэл чи итгэх байсан юм уу? Өөрийнхөө анчин гэдгийг ч мэдээгүй байсан биз дээ?"

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now