Ep-32"Одоо унтдаа"

4.9K 658 142
                                    

Дэлхий дээр байгаа боловч байхгүй мэт хачин газар. Тэр газар дэлхий дээр оршиж бас үл оршино. Бодит ертөнц харанхуйн ертөнцийн голд орших хийсвэр газар. Гэвч энэ хийсвэр газар байгаа юм бүхэн жинхэнэ.

Үхлийн арми гагцхүү энэ хачирхалтай газар нуугдсан болоод л баригдаагүй удсан байж. . .
Инбинийг ийн хэлэхэд бүгд шоконд орсон харагдана. Бүгд л үхлийн арми худлаа дайн болохгүй байх гэж бодоод санаа амарсан байсан болоод тэр үү, cаяхан л олон үг дуугаран ам булаацалдан шүүж байсан хүмүүс бүгд хэлэх үггүй болсон бололтой харцанд нь бага зэрэг айдас харагдана.

Инбинь "юугаа хийгээд суугаад байгаа юм? бүгд явж тулаандаа бэлд. Цэргүүдээ бэлэн байлгаарай. Нар жаргах үед завсрын ертөнцийн хаалга нээгддэг тул бид хаалга нээхтэй зэрэгцэн завсрын ертөнц рүү орох болно" гэж хэллээ.

Бүгд айдастай харагдаж байсан ч нэгэнт тулаад ирсэн дайн тул бүгд хуяг дуулга, зэр зэвсэг, ид шидийн хүчтэй өөрсдийн хамгаалах юу л байна бүгдийг нь аван бэлтгэлээ хийж эхлэв.

=====================

Төлөвлөсөн цаг болж нар жаргахад бүгд завсрын ертөнц рүү орлоо. Энэ ертөнц хар бараан хүйтэн жиндүү хүмүүсийн хэлдгээр там шиг л.

Уух ус эсвэл ундлах идээ унаа үгүй зүгээр л хоосон бас айдас төрүүлэм газар.

Кай "энд дэндүү нам гүн байгаа юм биш үү? үхлийн арми хаана байна"

Сэүн "чшшш тэд удахгүй ирнэ. Харж байна уу? үхлийн армийн зарлага ирж байна" гэхэд Сэүний заасан зүг харсан ч юу ч харагдахгүй байв.

Кай гайхсан янзтай хөмсөг зангидан хэсэг нухацтай харахад яг л зэрэглээ шиг хачин харагдах морин тэрэг бас хэдэн нохой ч юм шиг. Тод харагдахгүй байснаа ойртох тусмаа илүү бодитой харагдах болж нэг л мэдэхэд нүдэн нь ил боллоо. Тэднийг харсан Кайн бие өөрийн эрхгүй арзайж таагүй мэдрэмж төрнө.

 Тэднийг харсан Кайн бие өөрийн эрхгүй арзайж таагүй мэдрэмж төрнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now