Ep-29 "Ховстогч"

5.4K 711 93
                                    

Инбинь "би өнөөдөр гэртээ ирэхгүй, та санаа зоволтгүй дээ" гэж хэлэхэд

Жүнмён "Пак Инбинь! Ким Жунин! зогс яг одоо" гэж сануулах мэт чанга дуугаар хэллээ.

Тэд хоёр юу болоод байгааг гайхан том харсаар доороо зогсоно.

Жүнмён дээрээс нь хэвтэж байсан бүсгүйг өргөн босгоод өөрөө өндийн "эхлээд миний охины гарыг тавь" гэж Жунин руу харсаар хэллээ.

Кай гараа тавихад Жүнмён үргэлж гаргадаг төв царайгаа гаргасаар "энд юу болоод байгаа юм? одоо бүр ийм дээрээ тулсан уу?" гэсээр Инбинь Жунин хоёрыг гүйлгэн харна.

Тэд хоёр хоёулаа газар ширтэн чимээгүй зогсоно.

Хэсэг чимээгүй зогсоод, Инбинь "гэхдээ та гадарлаж л байсан биз дээ?"

Жүнмён "тийм ээ, тэглээ гээд зөвшөөрөл өгөөгүй шиг санагдах юм?" гэсээр хөмсөг зангидахад

Жунин энэ удаад Жүнмён рүү харан "багшаа б-биш ээ ааваа би Инбинь хайртай. Tа өөрөө болзож байж Инбинийг хориглох чинь шударга бус" гэхэд

Жүнмён хүзүүгээ даран "б-би хэзээ болзсон юм? та хоёрын бодож байгаа шиг чинь биш гээд байхад" гэхэд

Инбинь инээмсэглэн "зүгээр дээ ааваа харин ч таны өмнөөс баяртай байна. Би таныг зөвшөөрч байна тиймээс та ч гэсэн зөвшөөрч байгаа биз дээ?" гээд аавынхаа хацар дээр үнслээ.

Жүнмён "би хэзээ-"

Кай "баярлалаа ааваа, бид ингээд явъя даа та хоёр тухтай бай даа" гээд байдгаараа бөхийгөөд Инбинийг хөтлөөд гараад явлаа.

Жүнмён нүд нь томорсоор "энэ муу хоёрыг хараад байгаарай? бүр ичиж зовохоо байжээ. Бас зөвшөөрөөгүй гэж хэлж амжсангүй" гэсээр хаалга руу харна

Нөгөө бүсгүй "хоёулаа ч гэсэн ичиж зовоогүй юм шиг л хачин байрлалтай харагдаа биз дээ?" гэсээр нүдээ эргэлдүүлнэ.

Жүнмён "Ха Ёнсү! биднийх бол жинхэнэ биш харин тэд жинхэнээсээ хосууд болчихсон байна. Бүх зүйл чамаас болсон. Санамсаргүй үйлдэл. Ингэж унаснаас болж би охиноо алдчихлаа" гэж орилоход

Ёнсү "царайлаг л залуу байна ш дээ. Ийм залууд охиноо өгөхгүй юм бол өөр хэнд өгөх гэсэн юм? тэгээд ч чиний төрсөн охин биш биз дээ? Пак овогтой юм байна. Бас ийм том охинтой байх боломжгүй биз дээ?" гэхэд

Жүнмён муухай харсаар "миний охин, яг миний эд эсээс бүрдсэн миний охин"

Ёнсү нүдээ эргэлдүүлэн "бурхан минь гэж хэдэн настайдаа хүүхэд хийсэн болоод охин нь хадамд гарах болчихдог байна аа?" гэж амандаа бувтнана.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now