Ep-21 "Ким Жунин мөн үү?"

Start from the beginning
                                    

Кай "тэгээд дүнгээ засах уу профессороо" гэхэд 

Жүнмён толгой сэгсрэн "би нэг тавьсан дүнгээ засдаггүй. Чи энэ гэрт баймаар бол байж болно. Харин охин бид хоёр явлаа" гэсээр Инбинь рүү харахад

Инбинь бүлтэлзсээр тэр хоёр руу ээлжлэн харж байснаа "ёо гэнэт нуруу өвдөөд байна. Би амрах хэрэгтэй бололтой" гэсээр зочдын өрөө рүү орон буйдан дээр суулаа

Жүнмён хангалттай уурласан бололтой "зүгээр явж үз Ким Жунин! Үхмээр байна уу?" гэж гар далайхад 

Кай инээмсэглэн "Инбинийг сулласан хүн би ш дээ. Та намайг гэмтээж чадахгүй" гээд өөдөөс нь харна.

Жүнмён "Ёо боож үхмээр юм. Чи надад хамаагүй би чамайг харахгүй байна" гээд дээшээ өрөө рүүгээ явчихлаа.

Кай хэдийгээр сая инээмсэглэн тайван байсан боловч дотроо маш их сандарсан бололтой Жүнмёныг явсны дараа гүнзгий амьсгаа авна.

Зочдын өрөөнд ороход Инбинь зурагт үзэн буйдан дээр сууна.

Кай дэргэд нь очиж суугаад "нөгөө тэр Сылги-"

Инбинь "зүгээр дээ, хайртай эмэгтэйгээ өөрийн болго гэж хэлсэн ш дээ"

Кай "тийм биш ээ"

Инбинь "юу тийм биш гэж?"

Кай "Сылги бид хоёрын харилцаа"

Инбинь Кай руу харан "Тэгээд ямар гэж?" 

Кай "бид хосууд эсвэл хайртай хүмүүс биш" гэсээр Инбинь рүү ширтэнэ.

Инбинь "чи түүнд сайн биз дээ? Сургууль дээр их санаа тавьдаг бас чи түүнийг хамгаалах гэж надтай тэмцэхэд ч бэлэн байсан бас-"

Кай үгийг нь таслан "тийм байсан"

Инбинь "байсан гэнэ ээ? Одоо тэгээд сайн биш хэрэг үү?"

Кай "найзын хувьд хайрладаг. Өөр юмгүй"

Инбинь "ммм тэгээд яагаад ийм зүйл надад хэлээд байгаа юм?"

Кай "мэдэхгүй ээ хэлэх ёстой юм шиг санагдаад"

Инбинь Кай руу ширтэж байснаа "мм" гэсээр харц буруулав.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now